• Улсын филармони өвөл цагийн нээлтээ хийнэ Улсын филармони өвөл цагийн нээлтээ хийнэ

    Ирэх арваннэгдүгээр сарын 5-нд Улсын филармони өвөл цагийн уран бүтээлийн нээлтээ “Баян Монгол” чуулгын “Уран сэтгэмж” нэртэй шинэ уран бүтээлийн тоглолтоор хийхэд бэлэн болжээ. Мөн арваннэгдүгээр сарын 6-нд симфони найрал хөгжмийн хамтлагийн 55 жилийн ойн тоглолт, 7-нд Морин хуурын чуулга 20 жилийн хугацаанд хийсэн ажлаа тайлагнаж өөрийн орны төдийгүй гадаадын шилдэг бүтээлүүдээс түүвэрлэн толилуулах бол 9-нд дээрх гурван хамтлаг хамтарсан тоглолтоо хийх нь ээ. Ирэх сарын 9–нд болох Улсын филармонийн нэгдсэн тоглолтод филармонийн бүх уран бүтээлчдээс гадна тэдний дэргэдэх “Voice”, “Шуранхай” хамтлаг, ардын дууч Д.Бурмаа нарын арав гаруй дуучин оролцох юм байна.


  • Лондонд монгол зураач Ц.Отгонбаярын үзэсгэлэн нээгджээЛондонд монгол зураач Ц.Отгонбаярын үзэсгэлэн нээгджээ

    2012 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Лондон хотод Монгол зураач Цогтын Отгонбаярын бие даасан уран зургийн үзэсгэлэн нээгдлээ. Зураач Ц.Отгонбаяр нь Монгол, Японд боловсрол эзэмшсэн бөгөөд энэ удаагийн үзэсгэлэндээ “Амьдралын мөчлөг” сэдвийг сонгон бүтээлүүдээ туурвисан байна. Үзэсгэлэнгийн нээлтэд түүний ойр дотны хүмүүсээс гадна Лондон дахь Монгол Улсын ЭСЯ-ны ажилтан оролцов.


  • “UB Art Fair-2012” үзэсгэлэн гарна“UB Art Fair-2012” үзэсгэлэн гарна

    Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд ирэх сарын 5-10-ны өдөр нэгэн сонирхолтой үзэсгэлэн дэлгэгдэх гэж байна. Нийслэл хот байгуулагдсаны 373 жилийн ой, нийслэлд соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, гадаад, дотоодын иргэдийн сонирхлыг татах зорилгоор “UB Art Fair-2012” үзэсгэлэнг дөрөв дэх жилдээ зохион байгуулах гэж байна. Дүрслэх урлагийн бүхий л салбар, уран бүтээлчдийг дэмжих, туршлага солилцих, хүүхэд залууст дүрслэх урлагийг таниулах, уран бүтээлээ нийтэд толилуулах боломжийг энэхүү үзэсгэлэн олгох юм.


  • Эзэн Богд Чингис хаанд зориулсан үзэсгэлэн гарна Эзэн Богд Чингис хаанд зориулсан үзэсгэлэн гарна

    Монголын уран зургийн галерейн захирал, Монголын урчуудын эвлэлийн шагналт зураач А.Чадраабал, МУЭ-ийн шагналт зураач Д.Батмөнх, МУЭ-ийн шагналт уран барималч А.Очирболд, МУЭ-ийн шагналт зураач О.Энхтайван нарын хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 26-нд Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийх гэж байна. Үзэсгэлэнг Эзэн Богд Чингис Хааны 850 жилийн ойд зориулж байгаа бөгөөд уран бүтээлч дөрвөн найз “Чингис хаан”-ыхаа ойд өөрсдийн уран бүтээлээрээ бэлэг барьж байгаа юм. Тус үзэсгэлэнг гаргаж байгаа дөрвөн найз уран бүтээлчид нь дөрвүүлээ мэргэжлийн зураач уран бүтээлчдийн байгууллага болох МУЭ-ийн оны шилдэг тэргүүн дээд шагналт зураачид билээ.


  • “Сансраас унасан үлгэр”-ийг чагнахад“Сансраас унасан үлгэр”-ийг чагнахад

    Дэлхий хавтгай бөгөөд үлэмж биет хоёр зааны нуруун дээр тогтоно. Харин хоёр заан аварга том яст мэлхийний нуруун дээр оршдог тухай домгоор эртний хүмүүс ертөнцийн үүслийг тайлбарладаг байв. Гэвч үнэн хэрэгтээ уг домог хамгийн зөв тайлбар ч байж болохыг зураач Х.Ууганбаярын шинэ бүтээлийг харж зогсох үедээ бодсон юм.


  • Цэцэг амьдруулах урлагийн үзэсгэлэн өнөөдөр болноЦэцэг амьдруулах урлагийн үзэсгэлэн өнөөдөр болно

    Икабана буюу цэцэг амьдруулах урлагийн үзэсгэлэн өнөөдөр Байгалийн түүхийн музейд болох юм байна. Икэбана гэдэг нь үгчлэн орчуулбал амьд цэцэг гэсэн утгатай бөгөөд эрт дээр цагаас өнөөг хүртэл Японд уламлагдан үлдсэн урлагийн нэг төрөл юм. Тарьмал болон хээрийн цэцгээр гэр орон, ажлын газар, өөрөөр хэлбэл хүнд таатай мэдрэмж төрүүлэх зорилгоор өрөө тасалгааг чимдэг байна.


  • “Бөмбөгөр ногоон”-ы нээлтийг “Үнэн” жүжгээр хийж байжээ “Бөмбөгөр ногоон”-ы нээлтийг “Үнэн” жүжгээр хийж байжээ

    “Үзмэр амилах цагаар” булангаараа Монголын театрын музейтэй хамтарч танай улсын театр, чуулгуудын түүхэн дэх онцлох үйл явдлуудын талаар тус музейн сан хөмрөг дэх үзмэрүүдийг тайлбарлах замаар хүргэж эхэлсэн билээ. Энэ удаа Монголын театрын гал голомт “Бөмбөгөр ногоон”-ы нээлтийг хийж байсан ‘Үнэн” жүжгийн талаар бэлтгэлээ. 1931 онд Улсын төв театр “Бөмбөгөр ногоон”-ыг байгуулж, зохиолч С.Буяннэмэхийн “Үнэн” хэмээх жүжгийн бяцхан үзэгдлийг дуу хөгжимтэй найруулан тавьсан аж. Уг жүжигт үг цөөн, үйл явдал нь зөн, бэлгэ тэмдгийн чанартай байжээ. Утга санаа нь ард олныг феодалын дарлалаас ангижруулахын төлөөх тэмцлийн тухай юм байна. Үүнийг ЗХУ-ын мэргэжилтэн А.Эфремов найруулжээ. Гол дүрүүдийн нэг хар феодалд жүжигчин Пүрэвсүрэн, шар феодалд Шаравдоо, гамин ноёнд Гомбожав, нэгдүгээр боолд Намдаг, Коминтернийн төлөөлөгчид Лувсансодном нар тоглосон байна.


  • Дуурийн театр “Евгений Онегин” дуурь, “Спартак” балетаар хөшгөө нээнэ Дуурийн театр “Евгений Онегин” дуурь, “Спартак” балетаар хөшгөө нээнэ

    Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид долоодугаар сарын 1-нд А.Аданы “Жизель”-ээр хөшгөө хаасан бол шинэ улирлын тоглолтын сураг өнөөдрөөс чих дэлслээ. Ягаан театр энэ улирлын нээлтээ аравдугаар сарын 6, 7-нд И.Чайковскийн “Евгений Онегин” дуурь, А.Хачатуряны “Спартак” балетаар хийх гэнэ. Тус театр 1963 онд бие даасан байгууллага болж, нээлтээ П.И.Чайковскийн “Евгений Онегин” дууриар хийсэн түүхтэй. Тэр үед тоглолтыг төрийн шагналт Ж.Чулуун удирдаж, Д.Лхасүрэн найруулсан юм билээ. Үүнээс хойш уг дуурийг хоёр удаа шинэчлэн найруулж байжээ. Өнгөрсөн улиралд ч театрынхан 1988 оны найруулгаараа “Евгений Онегин”-ийг тайзнаа амилуулсан нь амжилттай болж, үзэгчдийн талархлыг хүлээсэн юм. Сонгодог урлагийн фэнүүдийн мөрөөдөл болсон нэрт зохиолч А.Хачатуряны “Спартак” балетийг тус театрын шинэ улирлын нээлтийн хоёр дахь өдөр үзэх боломжтой.


  • Азийн хүүхдийн зургийн үзэсгэлэн нээгдэнэ Азийн хүүхдийн зургийн үзэсгэлэн нээгдэнэ

    Монголын урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд маргааш Азийн хүүхдийн зургийн үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна. Японы Канагава мужийн урчуудын холбооноос энэ жил тохиож буй Монгол Япон хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойд зориулан уг арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. Гэхдээ тус холбооныхон 2004 оноос Монголд үйл ажиллагаагаа эхэлсэн ба боловсролын шинэчлэлийн хүрээнд бага ангийн болон зургийн багш нарын дунд сургалт семинар зохион байгуулж, мөн хот хөдөөгийн сургуулиудын сурагчдын дунд гар зургийн уралдаан зохион байгуулсаар ирсэн юм. Энэ жил тав дахь удаагийн уралдаанаа ийнхүү дүгнэхэд бэлэн болжээ.


  •  ”Мемори поп оркестр”-той завин дээрх үдэшт урья ”Мемори поп оркестр”-той завин дээрх үдэшт урья

    Сонгодог хөгжимд дуртай хэн бүхний хүсэн хүлээдэг”Мемори поп оркестр”-ын тоглолт энэ есдүгээр сарын 16-нд Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн “Завь” кафед, задгай тайзан дээр болох гэж байна. Цахилгаан хөгжмийг симфони оркестртой хослон тоглох “Мемори поп оркестр”-ын сонгодог үдэшт үзэгчдийн сэтгэлд хоногшсон, дурсамж үлдээсэн танил аялгуу эгшиглэж, Монголын шилдэг дуурийн дуучид Италийн хөгжмийн зохиолчдын ари, романсаас дуулж, таны сэтгэлийг сэргээж өгөх нь лавтай.


Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ