• “ОТГО арт” үзэсгэлэн нээгдэнэ “ОТГО арт” үзэсгэлэн нээгдэнэ

    Герман улсын нийслэл Берлин хотод хоёр жилийн өмнөөс ЗУРАГ нэртэй уран зургийн галерей ажиллуулж зөвхөн Монгол төдийгүй олон орны уран бүтээлчдийн 20 гаруй үзэсгэлэнг зохион байгуулсан Э.Отгонбаярын бие даасан “ОТГО арт” нэртэй үзэсгэлэн өнөөдөр нээгдэж байнаэ. Уг үзэсгэлэн Цагаандариум Арт Галерей & Музей-д болох бөгөөд энэ сарын 30-ыг хүртэл үргэлжлэх аж.


  • “ОТГО арт” нэртэй үзэсгэлэн нээлтээ хийлээ“ОТГО арт” нэртэй үзэсгэлэн нээлтээ хийлээ

    Герман улсын нийслэл Берлин хотод хоёр жилийн өмнөөс ЗУРАГ нэртэй уран зургийн галерей ажиллуулж зөвхөн Монгол төдийгүй олон орны уран бүтээлчдийн 20 гаруй үзэсгэлэнг зохион байгуулсан Э.Отгонбаярын бие даасан “ОТГО арт” нэртэй үзэсгэлэн өнөөдөр нээгдэж байнаэ. Уг үзэсгэлэн Цагаандариум Арт Галерей & Музей-д болох бөгөөд энэ сарын 30-ыг хүртэл үргэлжлэх аж.


  • “Эмээгийн хөөрөг” үзэсгэлэн нээгдлээ“Эмээгийн хөөрөг” үзэсгэлэн нээгдлээ

    Эх орныхоо нэрийг дэлхийн тавцанаа дуурсгаж байгаа монгол залуусын түүчээ болсон залуу зураач Бадамын Отгонтүвдэн өнөөдөр 17.00 цагт “Цагаан дариум” галерейд бие даасан үзэсгэлэнгээ нээлээ. Үзэсгэлэнд суурь уран зураг буюу реалист уран зургийн арга барилаар туурвисан бүтээлүүдээ дэлгэжээ.


  • Ж.Цолмонхүүгийн Хүннүгийн хүрэл үзэсгэлэн нээгдлээЖ.Цолмонхүүгийн Хүннүгийн хүрэл үзэсгэлэн нээгдлээ

    Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд барималч, керамикч Ж.Цолмонхүүгийн уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн нээлтээ хийлээ. Энэ удаагийн үзэс­гэлэн бие даасан баримлын гэдэг утгаараа бусад үзэсгэлэнгээс онц­лог байв. Керамик үзэсгэлэн тэр бүр гардаггүй бөгөөд жилдээ 3-4 удаа л болдог гэнэ. Керамикийн уран бүтээлчид ч мөн цөөн байдаг. Ж.Цолмонхүүгийн хувьд Дорноговь аймгаас дүрслэх урлагийн дунд сургуульд шилжин ирж баримлын мэргэжлийг сонгожээ. Түүний да­раа дүрслэхийн дээд сургуулийн чимэглэх зураач, барималч мэр­гэж­лээр дүүргэсэн гэдэг.


  • Монголын есөн уран бүтээлчийг “Urban Nariivities” урилааМонголын есөн уран бүтээлчийг “Urban Nariivities” урилаа

    Энэ сарын 30-нд Хонконгийн “Schoeni art” галерейд нээлтээ хийх “Urban Nariivities” үзэсгэлэнд Монголын дүрслэх урлагийн залуу үеийн төлөөлөл оролцохоор болжээ. Тус үзэсгэлэнд монгол зураг, уран баримал, сийлбэр, хайчилбар, уран зургаар эрт эдүгээгийн Монголын амьдралыг харуулсан бүтээлээр оролцох юм байна. Зураач М.Эрдэнэбаяр, Ж.Мөнхцэцэг нарын есөн уран бүтээлч тус бүр 5-6 шинэ бүтээлээ үзэсгэлэнд оролцуулахаар илгээжээ. “Urban Nariivities” үзэсгэлэн аравдугаар сарын 6 хүртэл үргэлжилнэ.


  • Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын тайзнаа 8 сард...Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын тайзнаа 8 сард...

    Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын тайзнаа 8 сард...


  • “Цаг хугацаа ба орон зай” нүүдлийн урлан нээгдэнэ.“Цаг хугацаа ба орон зай” нүүдлийн урлан нээгдэнэ.

    Монголын урлагийн зөвлөл, Өмнөд Солонгосын Урлагийн зөвлөл хамтран “Цаг хугацаа ба орон зай” нүүдлийн урлан хөтөлбөр зарлажээ. Уг хөтөлбөрийн зорилго нь монгол, солонгос уран бүтээлчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, уран бүтээлчид болон урлагийн нийгэм, орон нутгийн хөгжилд оруулах хувь нэмрийг сайжруулахад орших аж. Энэ удаагийнх нь “Тусгал” сэдвийн дор явагдах бөгөөд үүнийг зураачид соёл хоорондын тэгш хэмт харилцаа, бүтцийн хүн судлал, түүхийн сэтгэлгээний хүрээнд харуулан дүрслэх юм байна.


  • “Эмээгийн хөрөг” үзэсгэлэн нээлтээ хийнэ “Эмээгийн хөрөг” үзэсгэлэн нээлтээ хийнэ

    ОХУ-ын Урчуудын эвлэлийн гишүүн зураач Бадамын Отгонтүвдэн Зайсанд байрлах “Цагаан дариум” арт галлерейд наймдугаар сарын 8-нд Монголд анх удаа “Эмээгийн хөрөг” нэртэй уран бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэх гэж байна. Үзэсгэлэнд суурь уран зураг буюу реалист уран зургийн арга барилаар туурвисан цөөн тооны уран бүтээлүүд олны хүртээл болох юм. Түүний анхны үзэсгэлэнд хөрөг зургууд давамгайлж байгаа бөгөөд тэрбээр дүрийн онцлог, зан авир, бодол санаа, хүсэл сонирхолыг уламжлалт тенхикийн арга барилыг орчин үеийн арга барилтай хослуулан дүрсэлснээрээ онцлог аж.


  • Барималч Ж.Цолмонхүү үзэсгэлэнгээ дэлгэнэ Барималч Ж.Цолмонхүү үзэсгэлэнгээ дэлгэнэ

    Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд маргааш 16.00 цагт МУЭ-ийн нэрэмжит шагналт уран барималч, керамикч Жанлавын Цолмонхүү уран бүтээлийн бие даасан үзэсгэлэнгээ дэлгэх гэж байна.


  • Ж.Цолмонхүүгийн үзэсгэлэнгийн нээлт болноЖ.Цолмонхүүгийн үзэсгэлэнгийн нээлт болно

    МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд барималч, керамикч Ж.Цолмонхүүгийн уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн маргааш буюу наймдугаар сарын 1-нд нээлтээ хийх гэж байна. Ж.Цолмонхүү нь 1959 онд төрсөн. Дүрслэх урлагийн дунд, дээд сургуулийг чимэглэх зураач, барималч мэргэжлээр төгссөн байна. Ж.Цолмонхүү нь дүрслэх урлагийн томоохон төрөл болох керамикийн урлагийг хөгжүүлэхэд өв уламжлалаасаа байнга суралцан ямагт шинийг санаачилж, Монголынхоо ардын гар урлалыг орчин үед дэвшүүлэн хөгжүүлэх талаар дорвитой бүтээл хийдэг манай авъяаслаг, шилдэг уран бүтээлчийн нэг.


Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ