• "Бидний ертөнц" үзэсгэлэн нээлтээ хийнэ

    "Blue Moon" арт галерейгаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Бидний ертөнц” өдөрлөгийн үзэсгэлэнд саатаарай. Тус үзэсгэлэнд 3-12 насны хүүхэд багачуудын бүтээлийг 5 дугаар сарын 27,28-ны өдрүүдэд 11:00-17:00 цагийн хооронд хүлээн авах бөгөөд бүтээл тус бүр жааз болон өлшүүр тогтоочтой байх юм байна. Үзэсгэлэнгийн нээлт 6 дугаар сарын 1-ны өдөр болно.


  • “Хүрэл зэвсгийн үеийн урлагийн гайхамшиг” үзэсгэлэн дэлгэгдэнэ “Хүрэл зэвсгийн үеийн урлагийн гайхамшиг” үзэсгэлэн дэлгэгдэнэ

    Хүрэл зэвсгийн үеийн урлагийн гайхамшгийг харуулсан үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр 11.00 цагт Монголын Үндэсний музейд нээлтээ хийх гэж байна Үзэсгэлэн 5 дугаар сарын 2-15-ны хооронд дэлгэгдэх юм.


  • Алдарт С.Дали ба П.Пикассогийн эх бүтээлийг Улаанбаатарт анх удаа дэлгэлээАлдарт С.Дали ба П.Пикассогийн эх бүтээлийг Улаанбаатарт анх удаа дэлгэлээ

    Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг дарга Тамгын газар, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейтэй хамтран “С.Дали ба П.Пикассо” үзэсгэлэнг Улаанбаатар хотод анх удаа дэлгэлээ.


  • “Монголчуудын ном-Цаг хугацаа орон зай дахь аялал” үзэсгэлэн дэлгэгдэж байна “Монголчуудын ном-Цаг хугацаа орон зай дахь аялал” үзэсгэлэн дэлгэгдэж байна

    ОХУ-ын Санкт-Петербург хотын соёлын өдрүүд Улаанбаатар хотноо болж байна. Энэ өдрийн хүрээнд өнөөдөр Монголын Үндэсний Түүхийн музейд “Санкт Петербургийн зүрхнээс -Азийн зүрхэнд”, “Нүүдэлчин Монголчуудын ном-Цаг хугацаа орон зай дахь аялал” нэртэй үзэсгэлэн нээлтээ хийлээ.


  • Дэлхийд алдартай С.Дали ба П.Пикассогийн уран бүтээлийн үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийнэ Дэлхийд алдартай С.Дали ба П.Пикассогийн уран бүтээлийн үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийнэ

    Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаан болж, Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд “С.Дали ба П.Пикассо Улаанбаатарт анх удаа” үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейтэй хамтран зохион байгуулах асуудлыг хэлэлцлээ.


  • "Бид сайн сайханд дагуулна" үзэсгэлэн нээлтээ хийнэ

    СУИС-ийн Бадмаараг ахлах сургуулийн 10-12 дугаар ангийн 64 сурагчийн 160 шилдэг бүтээлийн "Бид сайн сайханд дагуулна" үзэсгэлэн өнөөдөр Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд16 цагт нээлтээ хийх юм байна. Ирээдүйн том зураачид болох дунд сургуулийн дүү нарынхаа уран бүтээлийн үзэсгэлэнд хүрэлцэн ирж тэдэнд хийх бүтээхийн их урмыг бэлэглэнэ үү. Үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 21-23-ны өдрүүдэд дэлгэгдэнэ.


  • "Цагаас цагт" үзэсгэлэн дэлгэгдэж байна

    Урлагт хайртай, уран зургийг шимтэн сонирхдог хэн бүхэн Blue moon галлерейд саатаарай. 2016 оны 4-р сарын 11-ээс 20-ны өдрүүдэд зураач Б.Сайханбаярын "Цагаас цагт" үзэсгэлэн тус галерейд дэлгэгдэх гэж байна. Үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 11-нээс 20-ны өдрүүдэд дэлгэгдэнэ. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.


  • “Хунт нуур” балет 41 дэх жилдээ 144 ,145 дахь удаагаа тоглоно“Хунт нуур” балет 41 дэх жилдээ 144 ,145 дахь удаагаа тоглоно

    Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр хавар цагийн үзвэрийн нээлтээ XX зууны шилдэг балет “Спартак”-аар нээж, энэ амралтын өдөр тоглох гэж байна. Үргэлжлүүлэн “Хунт нуур”, балет “Кармен” дуурийг тус тус тоглох нь ээ.“Спартак” балетад Ромын эсрэг боолын бослогын удирдагч Спартакийн тухай өгүүлдэг. Эмгэнэлтэй төгсгөлтэй ч эрх чөлөөний баатарлаг тэмцлийн түүхийг харуулдаг аж. Эл балетыг энэ сарын 16,17-нд 17.00 цагт тоглох юм.


  • Австракт ба холимог техникийн төрлийн “Булан“ үзэсгэлэнд саатаарайАвстракт ба холимог техникийн төрлийн “Булан“ үзэсгэлэнд саатаарай

    О.Энхтайваны австракт ба холимог техникийн төрлийн “Булан“ үзэсгэлэн 04 сарын 01 нээс 15 хүртэл Q Art галлерейд дэлгэгдэх юм байна. Нийт 21 бүтээл тавигдаж, түүнээс зотон тосон зураг 8, холимог техник 13. “Булан “ гэдэг бол хүн бүрийн мэддэг л булан, гэхдээ булан дандаа гэрэлгүй, харанхуй, юм хураасан, тийм нэг орон зай байдаг. Энэ орон зайд нэвтэрч буцаад булангаас гадна байгаа орон зайн тухай бас өгүүлж түүнийгээ хийсвэр австракт төрлөөр харуулахыг зорьж байгаа гэнэ.


  • “Цэцэгс” үзэсгэлэн дэлгэгдэж байна “Цэцэгс” үзэсгэлэн дэлгэгдэж байна

    Хүйтний эрч суларч цас ханзрах цагаар “Blue Moon” арт галерейн танхимд цэцэгс дэлбээлнэ. Уран бүтээлч та бүгдийг шинэ хайр, шинэ бүхний эхлэл болсон улирлыг угтaн цэцэгс үзэсгэлэнд идэвхитэй оролцохыг урьж байна. Үзэсгэлэн энэ оны 03-р сарын 01-10-ний хооронд “Blue Moon” арт галерейн танхимд дэлгэгдэх юм.Бүтээл авах хугацаа: 2016.02.25-26 нд 11-18 цагийн хооронд хүлээн авна.


Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Жуулчдын сэтгэлийг татах “LEGEND”Жуулчдын сэтгэлийг татах “LEGEND”Урин дулаан цаг ирж албан байгууллагуудын амралт эхлэхтэй зэрэгцэн аялал жуулчлалын үез алгадаг. Манай улс зуны улиралд 3 сая жуулчин хүлээн авах бүрэн хүчин чадалтай ч сүүлийн 10 жилд ирж буй гадаадын жуулчдын тоо 400 мянгаас илүү гарахгүй байна гэх судалгаа бий. Гадаадын жуулчид Монголд ирээд нүд хужирлах чанартай, хүлээн зөвшөөрөгдөхүйц соёл, урлагийн арга хэмжээ байхгүй байдаг нь жилийн жилд бидэнд тулгардаг асуудлын нэг.
  • “The Hu” хамтлаг өнөөдрөөс эхлэн Европын зургаан хотод тоглоно“The Hu” хамтлаг өнөөдрөөс эхлэн Европын зургаан хотод тоглоноЕвропын 23 орноор аялан тоглолт хийж буй “The Hu” хамтлагийг өчигдөр Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайд Н.Тулга хүлээн авч уулзжээ. Энэ үеэр Элчин сайдын яам болон тоглолтын ерөнхий зохион байгуулагч “Eleven Seven” студи хамтран хэвлэлийн бага хурал, уулзалт ярилцлага зохион байгуулжээ. Үүнд Британийн нэр хүндтэй “BBC 3 World Music”, “Daily Express”, “BBC Radio 6 Music” “Daily Telegraph”, “I Newspaper”, “Classic Rock”, “Freelance”, “Forbes”, “Меtro”, “Record Collector” зэрэг 20 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын 40 төлөөлөгч оролцож, “The Hu” хамтлагийн хамтлагийн уран бүтээл, Монгол хөгжмийн гайхамшгийн талаар чөлөөт яриа өрнүүллээ. Энэ үеэр “The Hu” хамтлагийнхан жил хүрэхгүй хугацаанд зөвхөн youtube сувгаар 27 орчим сая сонсогч, үзэгчид хүрсэн “Yu ve yu ve yu” дуугаа дуулж сонирхуулав.
  • “Хайрын виз” 13-н жилийн дараа шинэ дүр төрх, шинэ тавилттайгаар дахин амилна“Хайрын виз” 13-н жилийн дараа шинэ дүр төрх, шинэ тавилттайгаар дахин амилнаУлсын драмын эрдмийн театрт соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Ц.Балдоржийн “Хайрын виз” уянгын драмын жүжгийг 13-н жилийн дараа шинэ дүр төрх, шинэ тавилттайгаар дахин амилуулахаар болжээ. Жүжгийн найруулагчаар М.Батболд ажиллаж байгаа бол Т.Сэргэлэн, О.Майдарравжаа, П.Мягмарсүрэн, Ц.Цэлмүүн, СТА М.Түвшинхүү, МУГЖ Ж.Оюундарь нар тоглож байгаа юм байна.
  • "К ПОП"-ын ковер тоглолт үзээд Солонгос Улсад хосоороо аялаарайДэлхийн урлаг соёлын салбарт Ази, тэр дундаа Солонгос уран бүтээлчид хүчээ авч байгаа энэ цаг үед "Dream High Mongolia"-гийн хамт олон цаг үеэ олсон тоглолтыг зохион байгуулахаар болоод байна. Энэхүү тоглолт нь "Kpop cover concert" юм.
  • “The Hu” хамтлагийнхан хоёр азтан шалгаруулна“The Hu” хамтлагийнхан хоёр азтан шалгаруулнаДэлхийд нэрээ цуурайтуулж буй “The Hu” хамтлаг анхныхаа бүрэн хэмжээний тоглолтоо эх орондоо хийх гэж байгаа билээ. Тэд “Гэрэг” хэмээх анхны рок концертоо тавдугаар сарын 23,24-ний өдрийн 19.00 цагаас “White Rock” центрт тоглоно. Тэгвэл тус хамтлагийн “Гэрэг” цомгийн дуунуудаас бүрдсэн тоглолтын өдөр хоёр азтан шалгаруулж, тасалбар олгох гэж байна.