• "Цагаас цагт" үзэсгэлэн дэлгэгдэж байна

    Урлагт хайртай, уран зургийг шимтэн сонирхдог хэн бүхэн Blue moon галлерейд саатаарай. 2016 оны 4-р сарын 11-ээс 20-ны өдрүүдэд зураач Б.Сайханбаярын "Цагаас цагт" үзэсгэлэн тус галерейд дэлгэгдэх гэж байна. Үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 11-нээс 20-ны өдрүүдэд дэлгэгдэнэ. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.


  • “Хунт нуур” балет 41 дэх жилдээ 144 ,145 дахь удаагаа тоглоно“Хунт нуур” балет 41 дэх жилдээ 144 ,145 дахь удаагаа тоглоно

    Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр хавар цагийн үзвэрийн нээлтээ XX зууны шилдэг балет “Спартак”-аар нээж, энэ амралтын өдөр тоглох гэж байна. Үргэлжлүүлэн “Хунт нуур”, балет “Кармен” дуурийг тус тус тоглох нь ээ.“Спартак” балетад Ромын эсрэг боолын бослогын удирдагч Спартакийн тухай өгүүлдэг. Эмгэнэлтэй төгсгөлтэй ч эрх чөлөөний баатарлаг тэмцлийн түүхийг харуулдаг аж. Эл балетыг энэ сарын 16,17-нд 17.00 цагт тоглох юм.


  • Австракт ба холимог техникийн төрлийн “Булан“ үзэсгэлэнд саатаарайАвстракт ба холимог техникийн төрлийн “Булан“ үзэсгэлэнд саатаарай

    О.Энхтайваны австракт ба холимог техникийн төрлийн “Булан“ үзэсгэлэн 04 сарын 01 нээс 15 хүртэл Q Art галлерейд дэлгэгдэх юм байна. Нийт 21 бүтээл тавигдаж, түүнээс зотон тосон зураг 8, холимог техник 13. “Булан “ гэдэг бол хүн бүрийн мэддэг л булан, гэхдээ булан дандаа гэрэлгүй, харанхуй, юм хураасан, тийм нэг орон зай байдаг. Энэ орон зайд нэвтэрч буцаад булангаас гадна байгаа орон зайн тухай бас өгүүлж түүнийгээ хийсвэр австракт төрлөөр харуулахыг зорьж байгаа гэнэ.


  • “Цэцэгс” үзэсгэлэн дэлгэгдэж байна “Цэцэгс” үзэсгэлэн дэлгэгдэж байна

    Хүйтний эрч суларч цас ханзрах цагаар “Blue Moon” арт галерейн танхимд цэцэгс дэлбээлнэ. Уран бүтээлч та бүгдийг шинэ хайр, шинэ бүхний эхлэл болсон улирлыг угтaн цэцэгс үзэсгэлэнд идэвхитэй оролцохыг урьж байна. Үзэсгэлэн энэ оны 03-р сарын 01-10-ний хооронд “Blue Moon” арт галерейн танхимд дэлгэгдэх юм.Бүтээл авах хугацаа: 2016.02.25-26 нд 11-18 цагийн хооронд хүлээн авна.


  • “Аниргүй дэх өнгө” үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийнэ “Аниргүй дэх өнгө” үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийнэ

    Уран бүтээлчдэд тэнцвэртэй, тэгш боломжийг олгох, тэдний бүтээн туурвих үйл явцыг дэмжих зорилготой “Аниргүй дэх өнгө” сонсголын бэрхшээлтэй уран бүтээлчдийн үзэсгэлэн 2016 оны 2-р сарын 25-ны өдөр 18:30 цагт “Бэст” арт галерейд нээгдэх гэж байна.


  • "Үзэсгэлэнт шижигт нутаг минь" үзэсгэлэн дэлгэгдэнэ

    Монголын урчуудын эвлэлийн арт галерэйд зураач Н.Нямжавын "Үзэсгэлэнт шижигт нутаг минь" уран зургийн үзэсгэлэн дэлгэгдэж байна. Үзэсгэлэнд алдарт зураачид, Урлах эрдмийн дизайнерууд болон олны танил дуучид оролцох юм байна.


  • Монгол орон ба Монголчууд үзэсгэлэн нээлтээ хийлээ Монгол орон ба Монголчууд үзэсгэлэн нээлтээ хийлээ

    ОХУ-ын Санкт–Петербург хотын Их Петрийн нэрэмжит Угсаатны судлал, Хүн судлалын музейн сан хөмрөгт хадгалагдаж буй 1870–1910-аад оны үеийн Монголчуудын аж байдал, амьдралыг харуулсан гэрэл зургийн “Монгол орон ба Монголчууд” үзэсгэлэн, товхимолын нээлт “ГАММА” агентлагийн “Гамма Галерей”-д зохион байгуулагдлаа.


  • “Хөөрөг даалин үзэсгэлэн” нээлтээ хийнэ     “Хөөрөг даалин үзэсгэлэн” нээлтээ хийнэ

    МҮМ-н өөрийн цуглуулгадаа хадгалагдаж буй 86 үнэт хөөрөг, уран нарийн хийцтэй 16 даалинг багтаасан “Хөөрөг, даалин” сэдэвт тусгай үзэсгэлэнгээ Монголчуудын уламжлалт цагаан сарын баярт зориулан үзэгч олны хүртээл болгож байна. Алс холын Америк тивийн уугуул иргэдээс гаралтай нунтаг тамхи нь шинэ тивийг нээснээс хойш 16-р зуунд Европ тивд өргөн дэлгэрч, улмаар 17-р зуунд Азийн гүнд аялан ирж, Хятад Манж нарын соёлд гүн ул мөрөө үлдээсэн нь тухайн үеийн Монголчуудын соёл уламжлалд нэвтрэх нэгэн шалтгаан болжээ. Хэдийгээр хамрын тамхи, хөөрөгний хэрэглээ нь харь хол газраас ирсэн боловч Монголчууд өөрийн соёл уламжлалдаа тохируулан хэрэглэж эхэлсэн бөгөөд өнөөг хүртэл уламжлагдсаар байна.


  • "Будагтай богц" үзэсгэлэн нээлтээ хийнэ

    Уран зураг, урлагт хайртай хэн бүхэнд дуулгахад та бүхний мэлмийг мялаах нэгэн үзэсгэлэн дэлгэгдэж байна. Зураач Б.Мөнх "Будагтай богц" уран зургийн үзэсгэлэн МУЭ-д өчигдөр нээлтээ хийлээ. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.


  • “Ач авралт охин тэнгэрүүд ба Дара эх” үзэсгэлэн нээлтээ хийнэ“Ач авралт охин тэнгэрүүд ба Дара эх” үзэсгэлэн нээлтээ хийнэ

    Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей үүсэн байгуулагдсаны 50-н жилийн ойд зориулан үзэгч та бүхэнд сар шинийн өмнө “Ач авралт охин тэнгэрүүд ба Дара эх” үзэсгэлэнгээ нээж байна. Музей нь 50-н жилийн ойн хүрээнд олон ажил төлөвлөж буйн нэг нь “Ач авралт охин тэнгэрүүд ба Дара эх” үзэсгэлэн агаад тус музейгээс зохион байгуулж буй Арван хангал бурхадын III дахь удаагийн цуврал үзэсгэлэн юм.


Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • The HU хамтлаг Их Британи, Ирландад ирэх хоёрдугаар сард тоглоноThe HU хамтлаг Их Британи, Ирландад ирэх хоёрдугаар сард тоглоноДэлхийн хөгжмийн урлагт нэгэн үзэгдэл болон гарч ирж буй “The HU” рок хамтлаг Их Британи, Ирланд улсад 2020 оны хоёрдугаар сард аялан тоглохоор болсноо албан ёсоор зарлалаа. Тус хамтлаг өнгөрсөн зун Их Британид болсон Download хөгжмийн наадмаар тоглоход 23 өдрийн өмнө бүх тасалбар нь зарагдаж дууссан юм. Их Британийн аялан тоглолтод Элтон Жоныг албан ёсоор урьсан тухай мэдээлж байсан билээ.
  • “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ“ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээХалх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүрээнд МОНЦАМЭ агентлаг, ОХУ-ын олон улсын мэдээллийн “Россия сегодня” агентлагийн “Спутник” радиотой хамтран нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр Монголын уран зургийн галлерейд “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр олон нийтэд дэлгэж байна. Үзэсгэлэнгийн нээлтэд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг, үе үеийн гэрэл зурагчид болон албаны хүмүүс оролцов.
  • “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэ“Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэДорнод аймаг 2019 оныг “Аялал жуулчлалыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд Хэрлэн голын эрэгт "Найрамдал" цэцэрлэгт хүрээлэнд Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн бие даасан тоглолтыг энэ жилээс эхлэн, жил бүрийн 08 дугаар сарын 04-ний энэ өдөр тогтмол зохион байгуулахаар болжээ.
  • Наймдугаар сард ямар эвент, шоу болох вэ?Наймдугаар сард ямар эвент, шоу болох вэ?Урин цаг цаашилж, хичээл, сургууль гээд их ажлын цаг дөхөж байна. Зун цагт хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа өнгөрөөх сонирхолтой арга хэмжээ, эвентүүд үргэлжилсээр. Бид энэ удаад наймдугаар сард нийслэлд зохион байгуулагдах сонирхолтой эвент, арга хэмжээний талаар мэдээллийг хүргэж байна.
  • “Үдшийн музей” жазз хөгжмөөр “амьсгалав”“Үдшийн музей” жазз хөгжмөөр “амьсгалав”“Үдшийн музейд” 2015 онд “Хөсөгтөн” хамтлаг, 2016 онд Морин хуурын чуулга, 2017 онд “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид зочилж байсан бол энэ жил Монгол Улсын Филармонийн “Баянмонгол” чуулга жазз тоглолтоороо үзэгчдэд бэлэг барилаа. Мөн Чойжин ламын сүм музейн арвин баялаг сан хөмрөг, хосгүй үнэт бүтээлүүдээс цугласан олонд тусгайлан зориулж, музейн “Цам” үзэсгэлэнг сонирхуулсан бол “Монгол төрийн сахиусны өргөө” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнг үзэж мэлмий баясгахын зэрэгцээ музейн өвөрмөц тансаг орчинд тухлан жазз хөгжмийн гайхамшигт тоглолтыг тогложээ.