• Уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэн гарлааУран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэн гарлаа

    "Blue Moon" Арт галерей нь 2012 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд мэргэжлийн уран бүтээлчидтэй хамран ажиллаж, тэдгээрийг дэмжсээр ирсэн билээ. Жил бүр Гишүүн уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэнг он дамнуулан зохион байгуулдаг уламжлалтай. Нийт 50 орчим гишүүн уран бүтээлчидтэй бөгөөд уг үзэсгэлэнд гишүүд шинэ бүтээлүүдээ дэлгэдэг онцлогтой.


  • "Эрч" үзэсгэлэн дэлгэгдэж байна

    Blue Moon art gallery - ийн гишүүн уран барималч М.Мөнхзулын анхны бие даасан "Эрч" үзэсгэлэн удахгүй дэлгэгдэх гэж байна. Нээлт 2015.12.17 нд 17.00 цагт болно. Урлаг уран зурагт хайртай хүн бүхнийг урьж байна


  •  Харүмафүжи аварга зургийн үзэсгэлэнгээ дэлгэлээ Харүмафүжи аварга зургийн үзэсгэлэнгээ дэлгэлээ

    Сүмогийн их аварга Харүмафүжи Д.Бямбадорж зургийн үзэсгэлэнгээ анх удаа Япон улсад дэлгэж байна. Тэрбээр өөрийн 20 гаруй бүтээлийг багтаасан үзэсгэлэнг энэ сарын 23-27-нд Токио хотын “Гинза” галерейд зохион байгуулж байгаа юм байна. Японы үзэсгэлэнт Фүжи уулаас эхлээд байгалийн гоо үзэмжийг тольдуулсан аваргын уран зургуудыг үзэсгэлэнгийн үеэр 500 мянган иенээс эхлэн худалдаалах бөгөөд бүх орлогыг Монголынхоо зүрхний өвчтэй хүүхдүүдийн эмчилгээний зардалд хандивлахаар төлөвлөжээ.


  • "Ө.Сэрээтэр 100" филателийн үндэсний үзэсгэлэн дэлгэгдэж байна...

    Монголын нэрт Филателч, түүхч Өлзийн Сэрээтэрийн мэндэлсний 100 жилийн ой тохиож байна. Үүнтэй холбогдуулан Монголын филателийн холбоо, "Өлзий Сэрээтэр" сангаас "Ө.Сэрээтэр 100" Маркийн үндэсний үзэсгэлэнг зохион байгуулахаар болжээ.


  • "Ө.Сэрээтэр 100" филателийн үндэсний үзэсгэлэн дэлгэгдэж байна

    Монголын нэрт Филателч, түүхч Өлзийн Сэрээтэрийн мэндэлсний 100 жилийн ой тохиож байна. Үүнтэй холбогдуулан Монголын филателийн холбоо, "Өлзий Сэрээтэр" сангаас "Ө.Сэрээтэр 100" Маркийн үндэсний үзэсгэлэнг зохион байгуулахаар болжээ. Уг үзэсгэлэнд монголын Филателчдын тив, дэлхийн үзэсгэлэнгээс медал хүртсэн шилдэг бүтээлүүд тавигдах юм. Үзэсгэлэн Үндэсний түүхийн мүзейд нээлтээ хийсэн бөгөөд энэ сарын 22-ны өдөр хүртэл үргэлжилнэ.


  • Байгалийн үзэсгэлэнт нутгийг дүрслэн харуулна Байгалийн үзэсгэлэнт нутгийг дүрслэн харуулна

    Миний нутаг сэдвийн хүрээнд арт галерейгаас жил бүр монголын үзэсгэлэнт сайхан байгаль, газар усыг зурсан бүтээсэн бүтээлүүдээр үзэсгэлэн гаргадаг уламжлалтай. Энэ удаад Сэлэнгэ нутгийн байгалийн сайхан, ан амьтан зэргийг дүрслэн харуулсан бүтээлүүдийг урлаг сонирхогч олондоо дэлгэн толилуулахад бэлэн болоод байна. Уг үзэсгэлэнд СГЗ зураач, багш Ц.Нарангэрэл, барималч Р.Энхтайван, Э.Гансүх, Б.Түвшин, Оргилболд, Дамдинбаяр , Баатарцогт, Болор, Болортуяа, Төртүвшин зэрэг олон уран бүтээлчид өөрийн арга барил, техникийг харуулан зурсан бүтээлүүдээрээ олорцож байгаа юм.


  • “Холимог дархлаа” уран бүтээлийн үзэсгэлэн дэлгэгдэж байна “Холимог дархлаа” уран бүтээлийн үзэсгэлэн дэлгэгдэж байна

    Залуу уран бүтээлч Эрдэнэбаярын Жанцанхоролын “Холимог дархлаа” уран бүтээлийн үзэсгэлэнг Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд 2015 оны 12-р сарын 04-23-ны хооронд Та бүхэнд толилуулж байгаадаа МУЗ-ийн хамт олон баяртай байна.


  • "Гэгээн эгшин” гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдэж байна...

    "ГЭГЭЭН ЭГШИН” гэрэл зургийн үзэсгэлэн өнөөдөр12:00 цагт Занабазарын музейд үүдээ нээж өрхөө татна. Гэрэл зурагчин Хоролсүрэнгийн СЭРГЭЛЭНБАТ гэх залуу уран бүтээлчийн анхны бие даасан уг үзэсгэлэнд 70 гаруй бүтээл дэлгэгдэх ажээ.


  • “Амьдралыг өөрчлөгч үгс” үзэсгэлэн дэлгэгдэж байна“Амьдралыг өөрчлөгч үгс” үзэсгэлэн дэлгэгдэж байна

    Зураач Ж.Отгон-Эрдэнийн “Амьдралыг өөрчлөгч үгс” бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн 2015 оны 11-р сарын 27-ноос 12-р сарын 11-ний өдрүүдэд уран зургийн Лилиум Арт галерейд зохион байгуулагдана. Үзэсгэлэнгийн нээлт 2015 оны 11-р сарын 27-ны 19:00 цагт тус галерейд болно.


  • Уран зургийн шилдгүүдийг нэгэн дор үзэх боломж бүрдлээУран зургийн шилдгүүдийг нэгэн дор үзэх боломж бүрдлээ

    2014 онд Монгол Улс-БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойгоор "Дуньхуаны сувдыг түүхүй" үзэсгэлэнг Монголын уран зургийн галерейд зохион байгуулсан билээ. Энэ үзэсгэлэнгийн үеэр Монголын Уран зургийн Галерей, Хятадын Уран зургийн академи, удирдлагууд хамтран хоёр орны соёл урлагийг танин мэдүүлэх, туршлага солилцох, Монгол зураачдыг Хятад цаашлаад Азийн урлагийн салбарт таниулах зорилгыг тавьсан юм. Энэ хүрээнд Монгол Хятадын уран зураачдын хамтарсан “Тал нутгийн аялгуу” үзэсгэлэнг БНХАУ-ын Бээжин хотын хааны ордны Тиа Миу галарейд 2015.10.20-11.04-ний хооронд амжилттай зохион байгууллаа.


Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Жуулчдын сэтгэлийг татах “LEGEND”Жуулчдын сэтгэлийг татах “LEGEND”Урин дулаан цаг ирж албан байгууллагуудын амралт эхлэхтэй зэрэгцэн аялал жуулчлалын үез алгадаг. Манай улс зуны улиралд 3 сая жуулчин хүлээн авах бүрэн хүчин чадалтай ч сүүлийн 10 жилд ирж буй гадаадын жуулчдын тоо 400 мянгаас илүү гарахгүй байна гэх судалгаа бий. Гадаадын жуулчид Монголд ирээд нүд хужирлах чанартай, хүлээн зөвшөөрөгдөхүйц соёл, урлагийн арга хэмжээ байхгүй байдаг нь жилийн жилд бидэнд тулгардаг асуудлын нэг.
  • “The Hu” хамтлаг өнөөдрөөс эхлэн Европын зургаан хотод тоглоно“The Hu” хамтлаг өнөөдрөөс эхлэн Европын зургаан хотод тоглоноЕвропын 23 орноор аялан тоглолт хийж буй “The Hu” хамтлагийг өчигдөр Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайд Н.Тулга хүлээн авч уулзжээ. Энэ үеэр Элчин сайдын яам болон тоглолтын ерөнхий зохион байгуулагч “Eleven Seven” студи хамтран хэвлэлийн бага хурал, уулзалт ярилцлага зохион байгуулжээ. Үүнд Британийн нэр хүндтэй “BBC 3 World Music”, “Daily Express”, “BBC Radio 6 Music” “Daily Telegraph”, “I Newspaper”, “Classic Rock”, “Freelance”, “Forbes”, “Меtro”, “Record Collector” зэрэг 20 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын 40 төлөөлөгч оролцож, “The Hu” хамтлагийн хамтлагийн уран бүтээл, Монгол хөгжмийн гайхамшгийн талаар чөлөөт яриа өрнүүллээ. Энэ үеэр “The Hu” хамтлагийнхан жил хүрэхгүй хугацаанд зөвхөн youtube сувгаар 27 орчим сая сонсогч, үзэгчид хүрсэн “Yu ve yu ve yu” дуугаа дуулж сонирхуулав.
  • “Хайрын виз” 13-н жилийн дараа шинэ дүр төрх, шинэ тавилттайгаар дахин амилна“Хайрын виз” 13-н жилийн дараа шинэ дүр төрх, шинэ тавилттайгаар дахин амилнаУлсын драмын эрдмийн театрт соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Ц.Балдоржийн “Хайрын виз” уянгын драмын жүжгийг 13-н жилийн дараа шинэ дүр төрх, шинэ тавилттайгаар дахин амилуулахаар болжээ. Жүжгийн найруулагчаар М.Батболд ажиллаж байгаа бол Т.Сэргэлэн, О.Майдарравжаа, П.Мягмарсүрэн, Ц.Цэлмүүн, СТА М.Түвшинхүү, МУГЖ Ж.Оюундарь нар тоглож байгаа юм байна.
  • "К ПОП"-ын ковер тоглолт үзээд Солонгос Улсад хосоороо аялаарайДэлхийн урлаг соёлын салбарт Ази, тэр дундаа Солонгос уран бүтээлчид хүчээ авч байгаа энэ цаг үед "Dream High Mongolia"-гийн хамт олон цаг үеэ олсон тоглолтыг зохион байгуулахаар болоод байна. Энэхүү тоглолт нь "Kpop cover concert" юм.
  • “The Hu” хамтлагийнхан хоёр азтан шалгаруулна“The Hu” хамтлагийнхан хоёр азтан шалгаруулнаДэлхийд нэрээ цуурайтуулж буй “The Hu” хамтлаг анхныхаа бүрэн хэмжээний тоглолтоо эх орондоо хийх гэж байгаа билээ. Тэд “Гэрэг” хэмээх анхны рок концертоо тавдугаар сарын 23,24-ний өдрийн 19.00 цагаас “White Rock” центрт тоглоно. Тэгвэл тус хамтлагийн “Гэрэг” цомгийн дуунуудаас бүрдсэн тоглолтын өдөр хоёр азтан шалгаруулж, тасалбар олгох гэж байна.