• МУАЖ Л.Жамсранжавын  намтар уран бүтээл МУАЖ Л.Жамсранжавын намтар уран бүтээл

    1936 оны 8 сарын 4-нд Ховд аймгийн Мянгад сумын "Их арал" гэдэг газар төрсөн. 1957 онд Урлагийн сургуулийг найруулагч мэргэжлээр төгссөн.


  • Найруулагч Н.НаранбаатарНайруулагч Н.Наранбаатар

    Н.Наранбаатар 1975 оны 03 дугаар сарын 09-нд Улаанбаатар хотод төрсөн. Бага, дунд сургуулиар дамжин 1998 онд СУИС-ийг жүжигчин, найруулагчийн мэргэжлээр төгсөж тус театрт орж ажилласан. Н.Наранбаатар өнгөрсөн хугацаанд Р.Ганбатын “Эрлэгийн данс” жүжгийн Очир, Т.Вертенбекрийн “Манай сайхан эх орон” жүжгийн Ральф, Ф.Веберийн “Чиний эхнэр минийх, миний эхнэр минийх” жүжгийн Вольф, Н.Банзрагчийн “Гавал cap” жүжгийн Андуу захирал, Ф.Шиллерийн “Хар санаа хайр сэтгэл” жүжгийн Фердинанд, Д.Равжаагийн “Саран хөхөө” жүжгийн номч түшмэл Дарма зэрэг дүрүүдийг театрын тайзнаа бүтээснээс гадна Талзуурсан дурлал", "Ноен солиот зэрэг уран сайхны киноны гол болон туслах дүрүүдэд тоглосон.


  • Энхтайван овогтой Цэнд-Аюуш...Энхтайван овогтой Цэнд-Аюуш...

    Энхтайван овогтой Цэнд-Аюуш нь 1986 оны 10 дугаар сарын 12- нд Улаанбаатар хотын Налайх дүүрэгт Содномпил овогтой Энхтайваны таван хүүхдийн хамгийн том нь болж мэндэлсэн. 1993-2003 онд Налайх дүүргийн Голомт цогцолбор, 2003-2007 онд Мюзик Холл Театр Кино Хөгжмийн дээд сургуульд Жүжигчин, найруулагчаар суралцаж төгссөн. 2009 оноос эхлэн урлаг соёлын мэдээ мэдээллийн нэгдсэн www.URLAG.mn сайтыг үүсгэн байгуулан тасралтгүй ажиллаж байна. 2012 оноос Нийслэлийн Улаанбаатар чуулгын маркетингийн албаны даргаар сонгогдон ажиллаж байна.


  • Зууны шилдэг загвар өмсөгч Зууны шилдэг загвар өмсөгч "Veruschka"

    Vera Grafin von Lehndorff -Steinort нь 1939 оны 5 сарын 14-нд Зүүн Пруссын Кёнигсберг хотод буюу одоогийн ОХУ-ын Калининград хотод төржээ. Тэрээр Германы загвар өмсөгч, жүжигчин зураач бүсгүй байсан бөгөөд түүнийг Veruschka эсвэл Veruschka von Lehndorff нэрээр нь илүү таньдаг. Тэрээр богинохон хугацаанд боловч баян тансаг амьдралыг туулж өнгөрүүлсэн юм. Эцэг Heinrich Graf von Lehndorff-Steinort нь Адольф Гитлерийг эсэргүүцэгч “German Resistance” бүлгэмийн гишүүн байсан бөгөөд Veruschka-г таван настай байхад Гитлерийг алахаар завдсан гэх хэргээр баривчлагдан хороогджээ. Эцэг нь нас барсны дараа түүний гэр бүл Дэлхийн 2-р дайныг дуустал ажилчдын лагерт амьдарсан байна. Дайн дууссаны дараа тэд гэр оронгүй хоцорч Veruschka 13 настайдаа сургуульд орсон гэдэг.


  • Asian shop хамтлага  \jazz boy group\Asian shop хамтлага \jazz boy group\

    Хамтлаг нь 2005 онд СУИС-аас үүсэн байгуулагдсан бөгөөд 2009 онд “Аавдаа” , “Урт наслаарай ээжээ” зэрэг дуунууд орсон “Hot pizza” нэртэй цомог гаргасан. Түүнээс хойш урлагийн мэргэжилээрээ суралцаж, ажиллаж байгаад 2011 онд “Asian Shop the jazz album” цомог дээр ажиллаж 2012 оны 4-сар дуусгаж цомгийнхоо нээлийг амжилттай хийсэн. Энэ цомогт дэлхийн жазз урлагийн домог болсон Louis Armstrong, Frank Sinatra, Ray Charles зэрэг дуучдын сор болсон дуунуудаас бүрдсэн.


  • Хөгжмийн зохиолч, Төрийн шагналт Цогзолын Нацагдорж

    Тэрээр 1951 оны дөрөвдүгээр сарын 17-нд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын "Шаврын ханан" гэдэг газар төржээ. Нацагдорж нь 1966-1970 онд Улаанбаатар хотын Багш нарыг бэлтгэх сургуулийн дуу хөгжмийн багшийн ангид (багш нь Ё.Цэрэндолгор), 1970-1972 онд Улаанбаатар хотын Багшийн сургуулийн дуу хөгжмийн ангид хөгжмийн онол, зохирлын ухааны багш, 1972-1978 онд Свердловск хотын Уралын хөгжмийн их сургуулийн хөгжмийн зохиолчийн ангид(багш нь Н.Пузей) суралцан төгссөн. 1978-1982 онд Хөгжим бүжгийн дунд сургуульд хөгжмийн онол, хөгжмийн түүх, зохирлын ухааны багш, 1982-1984 онд БНМАУ-ын Соёлын Яаманд уран бүтээлийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч, 1984-1987 онд Дуурь бүжгийн улсын академик театрын дарга, 1987 оноос Монголын хөгжмийн зохиолчдын эвлэлийн хорооны хөгжмийн уран бүтээлийн зөвлөлийн эрхлэгч, гадаад харилцаа эрхэлсэн нарийн бичгийн дарга, 1984-1990 онд нарийн бичгийн даргаар сонгогдон ажиллаж байв.


  • Дэмидийн ХишигтДэмидийн Хишигт

    Дэмидийн Хишигт Монгол улсын урлагийн гавъяат зүтгэлтэн, кино найруулагч, Монгол кино үйлдвэр, Монгол телевизэд найруулагч, Телекино үйлдвэрт уран сайхны удирдагчаар ажиллаж, "Монгол гэр", "Монгол эмээл", "Монгол бичиг", "Орхоны хөндийгөөр", "Нүүдэлчид" зэрэг олон кино найруулж "Төр магнай", "Гарьд магнай", "Цэцмагаай", "Нөмрөгхадны цуурай" зэрэг уран сайхны кинонд туслах найруулагчаар ажилласан.


  • Хөгжмийн зохиолч, Төрийн шагналт Зундуйн ХангалХөгжмийн зохиолч, Төрийн шагналт Зундуйн Хангал

    1948-4-27-нд Улаанбаатар хотод төрсөн. 1964 оноос хөгжимчнөөр ажиллаж, 1968-1970 онд Алма-Ата хотын ХИС, 1970-1976 онд ОХУ-ын Екатеринбург хотын ХИС-ыг хөгжмийн зохиолч, мэргэжлээр төгссөн. Барилгачдын соёлын ордонд хөгжимчин, ХБК-д багш, УДБЭТ, Улсын цирк-д хөгжмийн зохиолчоор ажиллаж байв.


  • Гомбын РавданГомбын Равдан

    Гомбын Равдан Монгол улсын гавъяат жүжигчин(2002). Хуучнаар Лүн сумын "Цагаан байшинт" гэдэг газар төрсөн. Багшийн сургууль, УБДС-ийн кино драмын анги төгсгөсөн. 1975 оноос уран бүтээлийн гараагаа эхэлж К.Гольдоны "Хоёр эзний ганц зарц", А.Вампиловын "Ууган хүү", Ч.Чимэдийн "Маш нууц", В.Шекспирийн "Гамлет", Д.Намда-гийн "Эрдэмтний яриа" Хамзагийн "Баян, борлог хоёр", В.Розовын "Аз жаргалын эрэлд" зэрэг 30 гаруй жүжгийн гол болон туслах дүр бүтээж, "Сахиул уу, сахиус уу", "Адаг шүдний зөрөө", "Сүүдэр", "Би нисэх дуртай", "Алтан шонхор", "Тод магнай", "Удам" зэрэг 20 гаруй уран сайхны кинонд тогложээ.


  • Жагваралын Бүрэнбэх

    Жагваралын Бүрэнбэх 1946 онд Хашаат сумын нутагт төрсөн. УБДС-ийн хөгжмийн ангийг дүүргэж ул-маар хуучнаар Лениград хотод хөгжмийн дээд сургуульд суралцан 1979 онд дүүргэж сонгодог хөгжмийн удирдаачийн мэргэжил эзэмшжээ. Өнгөрсөн хугацаанд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт удирдаачаар ажиллаж 30 гаруй үндэсний болон дэлхийн сонгодог дуурь бүжгийг бие даан удирдаж тоглуулсан байна.


Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Улстөржилтөөс болж Улстөржилтөөс болж "The Hu" хамтлагийн хандивын тоглолт хойшиллоо“The Hu” хамтлаг энэ сарын 23-ны мягмар гаригт МҮОНРТ-ээр болон цахимаар бүрэн тоглолтоо хийхээр төлөвлөж, зараа хүртэл тараагаад байсан ч тоглолтоо цуцалжээ.Тэд “COVID-19”-ийн хорионд гадаадад гацаж, байгаад өнгөрсөн сард эх орондоо ирсэн. Ингээд сонгуулийн өмнөх өдөр хандивын тоглолт хийхээр төлөвлөөд байсан ч улс төрийн шалтгаанаас үүдэн цуцалсан байна.
  • “The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо White Rock Center-т 2020 оны зургаадугаар сарын 23-ны мягмар гарагийн орой хийхээр болсон тухайгаа зарлалаа. Уг хандивын тоглолтыг “The HU” хамтлаг “Хүрээ энтертайнмент” ХХК-тай хамтран МҮОНРТ-ээр шууд дамжуулан хүргэх бөгөөд ивээн тэтгэгчээр Мобиком Корпораци, Хаан Банк ажиллахаар болжээ.
  • "Монгол соёл" онлайн тоглолтоор 102.952.147 төгрөгийн хандив, тусламж цуглажээДэлхийд гайхагдсан монгол соёлын өв тэр дундаа соёлын биет бус өвийн гайхам сайхныг нэгэн дор цогцлоох "Монгол өв соёлын цогцолбор" байгуулах төслийн хандивын аяны нээлтэд зориулсан монгол поп опера “Увертюра” хамтлаг болон язгуур урлагийн алдартай уран бүтээлчид, соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчдын "Монгол соёл" онлайн тоглолт 06 дугаар сарын 01-нд 18:00 цагаас "ТВ8" телевизээр орон даяар шууд дамжуулагдсан билээ.
  • “Параллель” контемпорари үзэсгэлэн нээлтээ хийлээ“Параллель” контемпорари үзэсгэлэн нээлтээ хийлээДэлхий нийтийг түгшээгээд буй шинэ төрлийн Корона вирусийн /Ковид 19/ халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар улс орон даяар онц байдал зарлан олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, мөн соёл урлагийн арга хэмжээг түр хугацаагаар зогсоосон байгаа билээ. Иймд МN17 Арт Галерейн санаачилгаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дэмжлэгтэйгээр Хүн Байгаль Хайр Эрх Чөлөө хөдөлгөөний уран бүтээлчидтэй хамтран “Параллель” контемпорари хамтарсан үзэсгэлэнгийн төслийг хэрэгжүүлж байна.
  • "Хурд" хамтлаг онлайн тоглолтоороо 246 сая төгрөгийн хандив цуглуулжээ “Хурд” хамтлаг олон улсын эмэгтэйчүүд ийн эрхийг хамгаалах өдрөөр буюу өнөөдөр /2020.03.08/ нийт эмэгтэйчүүддээ зориулж "Буцааж нэхэхгүй хайр" онлайн тоглолт зохион байгууллаа.