• Хөгжмийн зохиолч, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн  Бямбасүрэнгийн Шарав Хөгжмийн зохиолч, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Бямбасүрэнгийн Шарав

    "Чингис хаан" дуурь, “Зуурдын орон" балет, "Ононд хатаагдсан илд" дуулалт жүжиг, 1,2-р симфони, “Замбуу тивийн наран" магтуу, "Эх орон" зэрэг 30 гаруй романс, 20 гаруй цөөхүүл хөгжмийн бүтээл, "Сэрсэн тал" үндэсний найрал хөгжмийн удиртгал, "Ард Аюуш", "Байлдааны даалгавар", “Илүү сартай зун" зэрэг олон киноны хөгжим бичжээ.


  • Дамбийнямын ЖанчивДамбийнямын Жанчив

    ЖАНЧИВ Дамбийнямын /1940/ Төв аймгийн Баян-Өнжүүл сум. МУАХ-ны хорооны нарийн бичгийн дарга байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1995-06-29.


  • Чойсүрэнгийн Жамсранжав Чойсүрэнгийн Жамсранжав

    Жамсранжав 1943 онд Улаанбаатар хотод төрсөн. Багаасаа цэцэрлэг, бага, дунд сургуульд суралцаж улмаар Ховд аймгийн арван жилийн дунд сургуулийн 8-р ангиас 1949 онд Улаанбаатар хотод болсон эалуучуудын урлагийн тоглолтонд оролцож байв. Дараа нь Моска хотод урлагийн сургуульд явж 1962 онд төгсөж ирээд Улаанбаатар хотын ХБДС-д багш, Улсын ардын дуу бүжгийн чуулгад хөгжмийн удирдаачаар ажиллаж байгаад 1967 онд ЗХУ-ын тэр үеийн Ленинград хотод Хөгжмийн дзэд сургуульд суралцахаар явжээ.


  • Мондооны Норсонжав Мондооны Норсонжав

    НОРСОНЖАВ Мондооны /1929-1989/. Завхан аймгийн Сантмаргад сум. Говь-Алтай аймгийн "Алтай" чуулгын найрал дууны багш байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1976-08-04.


  • Эрэгзэнгийн ЧойдогЭрэгзэнгийн Чойдог

    1926-10-10-нд Улаанбаатар хотод төрсөн. 1937-1940 онд Дотоод Яамны дэргэдэх бага сургууль,1940-1942 онд уран сайхны сургуулийн хөгжмийн ангийг төгсөж УДТ-д ажиллаж байхдаа анхны дууны уран бүтээл, "Ардын баяр" бүжгийн чуулбар, "Сүхбаатар" магтуу, "Эрдэнийн Дорж" жүжгийн хөгжмөө бичжээ.


  • Дамбын ЛувсаншаравДамбын Лувсаншарав

    ЛУВСАНШАРАВ Дамбын /1918-1995/. Төв аймгийн Баянцогт сум. Ховд аймгийн ХДТ-ын хөгжимчин байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1968-09-21. №199/.


  • Цогийн ДашдуламЦогийн Дашдулам

    Манай улсын шилдэг гурван шударга хөгжимчний нэг. Энэ хүн 10 настайдаа алдарт хөгжимчин О.Дашдэлэгт шавь орж шанз хөгжим заалгаж хоёр жилийн дараа 1938 онд "Бөмбөгөр ногоон" хэмээх Улсын төв театрт хөгжимчин болжээ. С.Гончигсумлаагийн "Рапсоди", Л.Мөрдоржийн "Унаган жороо", Д.Бадарчийн "Ардын дууны найруулга", В.А.Моцартын "Рондо", А.Хачатуряны "Охидын бүжиг",Ж.Бизегийн "Кармен" дуурийн оршил зэрэг үндэсний болон дэлхийн сонгодог зохиолчдын бүтээлүүдийг шударга хөгжмөөр яруу сайхан хөгжимдөж олон түмэндээ хүргэсэн юм.


  • Монгол улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Лувсанжамцын ЦогзолмааМонгол улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Лувсанжамцын Цогзолмаа

    Жүжигчин, дуучин, найруулагч. 1924-06-15 нд Төв аймгийн Угтаал цайдам сумын Улаан хад хэмээх газар төрсөн. 1957-1961 онд МУИС-ийн найруулагчийн ангийг А.Д.Никитиний удирдлага дор суралцаж төгссөн. Монголын дээд боловсролтой анхны найруулагчдын нэг юм. 1938-1940 онд Залуучуудын соёлын ордонд шанз, мандолин хөгжимчин, 1940-1944 онд Улсын циркт жааз хөгжимчин, 1944-1957 онд УТТ-т хөгжимчин, дуучин, 1961-1967 онд ҮДБЭЧ-д уран сайхны удирдагч, 1967-1983 онд соёлын яаманд мэргэжилтэн, 1989 оноос одоог “Эртний сайхан” ахмад уран бүтээлчдийн чуулгад уран сайхны удирдагчаар ажиллаж байна. 1945 онд УГЖ цол, 1951 онд Төрийн шагнал, 1997 онд Ардын жүжигчин , 2007 онд Хөдөлмөрийн баатар цол хүртжээ.


  • Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Гонгорын ХайдавМонгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Гонгорын Хайдав

    Дагвын Лувсаншарав 1926 оны 6 сарын 1-нд Хэнтий аймгийн Баянхутаг сумын нутаг Зүүн хашаатын "Яндаг худаг" гэдэг газар төрсөн. 1942-1945 онд аймгийн ажилчны клубт жүжигчин, хөгжимчин, найруулагч, 1945-1949 онд Улсын хөгжимт театрт жүжигчин, дуучин, 1949-1952 онд Улсын хөгжимт драмынтеатрын найрал дууны багш, 1952-1954 онд Ховд аймгийн хөгжимт драмын театрт найрал дууны багш, уран сайхны удирдагч, 1954-1959 онд Москва хотын Хөгжмийн Их Сургуулийн найрал дууны удирдаачийн ангид суралцсан. 1960-1963 онд Улсын хөгжимт драмын театрт найрал дууны багш, 1963-1975 онд Улсын дуурь бүжгийн театрын уран сайхны удирдагч, 1975 оноос Улсын ардын дуу бүжгийн чуулгад дарга, уран сайхны удирдагчаар ажилласан.


  • БНМАУ-ын хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Цэвэгжавын ПүрэвдоржБНМАУ-ын хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Цэвэгжавын Пүрэвдорж

    1961 онд Гавъяат жүжигчин, 1969 онд Ардын жүжигчин, 1989 онд БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар цолоор шагнагдсан. 1929 онд Хэнтий аймгийн Дадал суманд төрсөн. 1947 онд УХДТ-ын найрал дууны ангид дуучнаар орж, 1960 онд Свердловск хотын хөгжмийн дээд сургуулийг дуурийн дуучин мэргэжлээр төгссөн. Энэ үеэс эхлэн ДБЭТ-ын тайзнаа үндэсний болон сонгодог дуурийн 20 гаруй гол дүрийг бүтээсэн.


Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ“ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээХалх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүрээнд МОНЦАМЭ агентлаг, ОХУ-ын олон улсын мэдээллийн “Россия сегодня” агентлагийн “Спутник” радиотой хамтран нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр Монголын уран зургийн галлерейд “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр олон нийтэд дэлгэж байна. Үзэсгэлэнгийн нээлтэд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг, үе үеийн гэрэл зурагчид болон албаны хүмүүс оролцов.
  • “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэ“Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэДорнод аймаг 2019 оныг “Аялал жуулчлалыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд Хэрлэн голын эрэгт "Найрамдал" цэцэрлэгт хүрээлэнд Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн бие даасан тоглолтыг энэ жилээс эхлэн, жил бүрийн 08 дугаар сарын 04-ний энэ өдөр тогтмол зохион байгуулахаар болжээ.
  • Наймдугаар сард ямар эвент, шоу болох вэ?Наймдугаар сард ямар эвент, шоу болох вэ?Урин цаг цаашилж, хичээл, сургууль гээд их ажлын цаг дөхөж байна. Зун цагт хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа өнгөрөөх сонирхолтой арга хэмжээ, эвентүүд үргэлжилсээр. Бид энэ удаад наймдугаар сард нийслэлд зохион байгуулагдах сонирхолтой эвент, арга хэмжээний талаар мэдээллийг хүргэж байна.
  • “Үдшийн музей” жазз хөгжмөөр “амьсгалав”“Үдшийн музей” жазз хөгжмөөр “амьсгалав”“Үдшийн музейд” 2015 онд “Хөсөгтөн” хамтлаг, 2016 онд Морин хуурын чуулга, 2017 онд “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид зочилж байсан бол энэ жил Монгол Улсын Филармонийн “Баянмонгол” чуулга жазз тоглолтоороо үзэгчдэд бэлэг барилаа. Мөн Чойжин ламын сүм музейн арвин баялаг сан хөмрөг, хосгүй үнэт бүтээлүүдээс цугласан олонд тусгайлан зориулж, музейн “Цам” үзэсгэлэнг сонирхуулсан бол “Монгол төрийн сахиусны өргөө” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнг үзэж мэлмий баясгахын зэрэгцээ музейн өвөрмөц тансаг орчинд тухлан жазз хөгжмийн гайхамшигт тоглолтыг тогложээ.
  • “Naadam night” шоу зохион байгуулна“Naadam night” шоу зохион байгуулнаБаяр наадмын үеэр жуулчдад зориулан зохион байгуулж буй “Naadam night” шоу долоодугаар сарын 11-ний орой 21:00 цагт Үндэсний соёл амралтын хүрээлэнд болно. Наадмын нээлтийн соёл урлагийн хөтөлбөрийг орой нь жуулчдад зориулан орчуулгатай хүргэх “Naadam night” шоу арга хэмжээг зохион байгуулах бэлтгэл ажил хангагдаж хөтөлбөр бэлэн болсон байна гэж