• Авхейн ХавлаашАвхейн Хавлааш

    Монгол Улсын Ардын жүжигчин Авхейн Хавлааш МУГЖ 1976 он, АЖ 1981 он Дуурийн дуучин, (1945-10-05) Баян-Өлгий аймгийн Сагсай сумын нутагт төрсөн. 1967-1972 онд Болгарын Софи хотын ХДС-д суралцаж дуурийн дуулаачийн мэргэжлээр төгссөн. 1962-1963 онд УХДТ-т жүжигчин, 1963-1967 онд Баян-Өлгий ХДТ-т дуучин, 1967-1992 онд УДБЭТ-т гоцлол дуучин, 1993 оноос Казахстан улсын УДБЭТ-т дуучнаар ажилласан.


  • Очиржанцангийн ГанбаатарОчиржанцангийн Ганбаатар

    МУГЖ 1969 он, АЖ 1976 он Балетын жүжигчин. (1944) Төв аймгийн Угтаалцайдам суманд төрсөн. 1956-1962 онд Ташкентийн СБС-д суралцаж төгссөн. Тэрээр 1962 оноос УДБЭТ-т ажилласан ба бүжгийн жүжгийн анхны гоцлол бүжигчдийн нэг юм. 1969 онд УГЖ, 1976 онд Ардын жүжигчин цол хүртжээ.


  • Дэмбэрэлийн ЖаргалсайханДэмбэрэлийн Жаргалсайхан

    Монгол улсын Ардын жүжигчин Дэмбэрэлийн Жаргалсайхан МУГЖ 1969 он, АЖ 1976 он Дуурийн жүжигчин. 1939 онд Дорнод аймгийн Дашбалбар суманд төрсөн. 1961-1966 онд Болгар улсын Софи хотын ХДС-ийг дуурийн дуулаачийн мэргэжлээр төгссөн. 1956-1959 онд Дорнод аймгийн ХДТ, 1959-1961 онд УХДТ-т дуучин, 1966-1990 онд УДБЭТ-т гоцлол дуучнаар ажилласан.


  • Аюушийн ЗагдсүрэнАюушийн Загдсүрэн

    Монгол Улсын Ардын Жүжигчин, дэд профессор, дуучин Аюушийн Загдсүрэн Ард түмэндээ “Алтан гургалдай” гэж алдаршсан Загдсүрэн 1933 онд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын “Наран гозгор” хэмээх газар нутгийн уугуул Аюушийн ууган охин болж мэндэлжээ.


  • Лувсангийн ГавааЛувсангийн Гаваа

    Төрийн шагналт, Ардын зураач Лувсангийн Гаваа МУУГЗ 1956 он, АЗ 1975 он, ТШ 1946 он 1920-6-26-нд Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Шар тойром гэдэг газар төрсөн. 1940 оноос УТТ-д Н.Н.Бельскийн дагалдан зураачаар орж, 1952 онд Санкт-Петербург хотын И.Я.Репины нэрэмжит уран зургийн академийг театрын тайз заслын зураач мэргэжлээр төгссөн. Монголын театрын анхны мэргэжлийн зураач.


  • Лувсаншаравын НамхайцэрэнЛувсаншаравын Намхайцэрэн

    Төрийн шагналт, Ардын зураач, Монголын хөгжмийн театрыг үнлэслэгч, театрын анхны дарга, ерөнхий зураач, төрийн зүтгэлтэнЛувсаншаравын Намхайцэрэн МУУГЗ 1956 он, Төрийн шагнал 1959 он, АЗ 1973 он 1956 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн, 1958 онд Төрийн шагнал, 1961 онд Соёлын тэргүүний ажилтан, 1973 онд Ардын зураач цол хүртэж, 1981 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан.


  • Гомбодоржийн ЖАМЪЯНГомбодоржийн ЖАМЪЯН

    БНМАУ-ын Ардын жүжигчин, төрийн шагналт, алдарт хуурч, хөгжимчин Гомбодоржийн ЖАМЪЯН Дорнод аймгийн Булган суманд төрсөн. Хөгжим бүжгийн дунд сургуульд багш байхдаа Монгол улсын ардын жүжигчин /1979/. Гавьяат жүжигчин /1946/. Төрийн шагнал /1966/ Багадаа ааваараа морин хуур заалгаж аймгийнхаа наадамд хуурдаж, бүр улс хувьсгалын 15 жилийн ойгоор зохиосон хуурчдын уралдаанд оролцож байсан энэ хүн урлагийн сургуульд 1936 онд суралцсан байна.


  • Цэгмидийн НамсрайжавЦэгмидийн Намсрайжав

    1927-6-15-нд Архангай аймгийн Тариат сумын нутаг Дархан-Уул гэдэг газар төрсөн. 1949-1952 онд УТТ-т хөгжимчнөөр ажиллаж, А.Белоусовын удирдлага дор симфони хөгжмийг найруулан тоглуулах хөгжмийн зохиолчийн анхны мэдлэгийг олж авчээ. 1952-1957 онд Москва хотын П.Чайковскийн нэрэмжит хөгжмийн дээд сургуульд удирдаачийн мэргэжлээр суралцсан.


  • Жамъянгийн ЧулуунЖамъянгийн Чулуун

    МУГЖ 1951 он, Төрийн шагнал 1966 он, АЖ 1971 он Ж.Чулуун 1928 онд Ховд аймгийн Жаргалант сумын нутагт төрсөн. 1939 оноос Төв театрт ажиллаж эхэлсэн бөгөөд үндэсний хөгжмүүдээс гадна хийл хөгжмийг эзэмшиж, улмаар зөвлөлтөөс ирсэн мэргэжилтэн Б. Смирнов А. Белоусов нарын шавь болжээ.


  • Сэмбийн ГончигсумлааСэмбийн Гончигсумлаа

    БНМАУ-ын Ардын жүжигчин, төрийн шагналт, Монголын хөгжмийн театрыг үндэслэгчдийн нэг, хөгжмийн зохиолч, удирдаач Сэмбийн Гончигсумлаа С.Гончигсумлаа 1915-2-18 нд Баянхонгор аймгийн Өлзийт суманд төрсөн. Мэдээлэл, радио, телевизийн улсын хорооны хөгжмийн ерөнхий зөвлөх байхдаа Монгол Улсын ардын жүжигчин /1971/. Урлагийн гавьяат зүтгэлтэн /1965/. Төрийн шагнал /1961/.


Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэ“Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэДорнод аймаг 2019 оныг “Аялал жуулчлалыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд Хэрлэн голын эрэгт "Найрамдал" цэцэрлэгт хүрээлэнд Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн бие даасан тоглолтыг энэ жилээс эхлэн, жил бүрийн 08 дугаар сарын 04-ний энэ өдөр тогтмол зохион байгуулахаар болжээ.
  • Наймдугаар сард ямар эвент, шоу болох вэ?Наймдугаар сард ямар эвент, шоу болох вэ?Урин цаг цаашилж, хичээл, сургууль гээд их ажлын цаг дөхөж байна. Зун цагт хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа өнгөрөөх сонирхолтой арга хэмжээ, эвентүүд үргэлжилсээр. Бид энэ удаад наймдугаар сард нийслэлд зохион байгуулагдах сонирхолтой эвент, арга хэмжээний талаар мэдээллийг хүргэж байна.
  • “Үдшийн музей” жазз хөгжмөөр “амьсгалав”“Үдшийн музей” жазз хөгжмөөр “амьсгалав”“Үдшийн музейд” 2015 онд “Хөсөгтөн” хамтлаг, 2016 онд Морин хуурын чуулга, 2017 онд “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид зочилж байсан бол энэ жил Монгол Улсын Филармонийн “Баянмонгол” чуулга жазз тоглолтоороо үзэгчдэд бэлэг барилаа. Мөн Чойжин ламын сүм музейн арвин баялаг сан хөмрөг, хосгүй үнэт бүтээлүүдээс цугласан олонд тусгайлан зориулж, музейн “Цам” үзэсгэлэнг сонирхуулсан бол “Монгол төрийн сахиусны өргөө” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнг үзэж мэлмий баясгахын зэрэгцээ музейн өвөрмөц тансаг орчинд тухлан жазз хөгжмийн гайхамшигт тоглолтыг тогложээ.
  • “Naadam night” шоу зохион байгуулна“Naadam night” шоу зохион байгуулнаБаяр наадмын үеэр жуулчдад зориулан зохион байгуулж буй “Naadam night” шоу долоодугаар сарын 11-ний орой 21:00 цагт Үндэсний соёл амралтын хүрээлэнд болно. Наадмын нээлтийн соёл урлагийн хөтөлбөрийг орой нь жуулчдад зориулан орчуулгатай хүргэх “Naadam night” шоу арга хэмжээг зохион байгуулах бэлтгэл ажил хангагдаж хөтөлбөр бэлэн болсон байна гэж
  • Хятан-Их Ляо улсын үеийн шилдэг үзмэрийн үзэсгэлэн нээгдлээХятан-Их Ляо улсын үеийн шилдэг үзмэрийн үзэсгэлэн нээгдлээМонгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг хоёр улс 2019 онд ёслол төгөлдөр тэмдэглэж байна. Ойн хүрээнд хоёр улсын соёлын солилцоог хөгжүүлэх зорилгоор зохион байгуулж буй нэгэн томоохон ажил нь БНХАУ-ын Өвөр Монголын музей, Монголын Үндэсний музейтэй хамтран "Хятан-Их Ляо улс: БНХАУ-ын ӨВӨР МОНГОЛЫН ХЯТАНЫ ШИЛДЭГ ҮЗМЭР" үзэсгэлэн юм.