• Б.Рэнцэндорж тэргүүн байрын шагналыг хүртлээБ.Рэнцэндорж тэргүүн байрын шагналыг хүртлээ

    “Press photo -2011” оны гэрэл зургийн үзэсгэлэн өчигдөр Монголын гэрэл зургийн танхимд нээлтээ хийж шилдэг уран бүтээлчдээ шалгаруулж "Гамма" агентлагийн гэрэл зурагчин Б.Рэнцэндорж тэргүүн байрын шагналыг хүртлээ. Түүнд ивээн тэтгэгчийн шагнал болох 5 мянган ам.долларын үнэ бүхий Canon EOS 5D mark-II гардуулсан байна. Түүний бүтээл болох "Таван толгойн түйрэн" гэх энэ зураг эзэндээ уг шагналыг авчирчээ. Уралдаанд нийт 80 гаруй уран бүтээлч бүтээлээ ирүүлсэн аж.


  • Б.Чинбат “Sweetymotion” өнөөдөр БНСУ-д зорилооБ.Чинбат “Sweetymotion” өнөөдөр БНСУ-д зорилоо

    Төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч, продюсер Б.Чинбат “Sweetymotion” өнөөдөр БНСУ-г зорилоо. Тэд энэ сарын 20-нд Бүсан Гимхэ, 21-нд Мугпу, 22-нд Сөүл, 23-нд Куангжу хотуудад хамтарсан тоглолтоо хийхээр хүлгийн жолоо залж байгаа нь энэ ажээ. Үнэхээр 2011 онд уран бүтээлийн олз омог арвинтай байсан тэд энэ оны буюу 2012 оны анхны тоглолтоо ийнхүү БНСУ-д суугаа элэг нэгт Монголчууддаа хүргэхээр хүлгийн жолоо заллаа.


  • Шинэ үеийнхэн Шинэ үеийнхэн "Шилдэг номерийн түүвэр" тоглолттой

    Шинэ үе продакшныхан өнгөрөгч 2011 онд үнэхээр шинэ, шилдэг бүхний эзэд нь байж чадсан билээ. Тэд энэ оны анхны хошин шоу тоглолтоо үзэгч түмэндээ хүргэж эхэлсэн. Тэдний "Шилдэг номерийн түүвэр тоглолт" энэ сарын 08-с эхлэн өдөр бүр 19н цагаас МҮЭСТОрдонд тоглогдож байгаа бөгөөд тус продакшныхан үзэгчдэд Шинэ шийдэл, Шинэ өнгө, Шинэ сэтгэмж, Шинэ мэдрэмж, Шинэ бүтээлийг өргөн барьсаар байгаа ажээ.


  • Нийслэлийн иргэдэд ардын урлагийн тоглолтыг үнэгүй үзүүлнэНийслэлийн иргэдэд ардын урлагийн тоглолтыг үнэгүй үзүүлнэ

    Нийслэлийн Улаанбаатар чуулгын эрхэм зорилгын хүрээнд хийгдэж буй ажлуудын нэг Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн Соёл Урлагийн Газар, Нийслэлийн зургаан дүүргийн соёл хүмүүжил хариуцсан мэргэжилтнүүдтэй хамтран зохион байгуулж буй, Нийслэлийн ард иргэдийн зонхилох хувийг эзэлж байгаа эмзэг давхрагын иргэдэд зориулсан ардын урлагийн үнэгүй тоглолтыг 2012 оны 04 сарын 27-нд 17:00 цагаас өөрийн тайзнаа тоглох гэж байна.


  • Монголын хошин урлагийн жүжигчдийн анхдугаар их наадам болноМонголын хошин урлагийн жүжигчдийн анхдугаар их наадам болно

    “Монголын хошин урлагийн жүжигчдийн анхдугаар их наадам” ирэх дөрвөн сарын нэгэнд зохион байгуулагдхаар болжээ. Тус наадамд Монголын хошин урлагийн бүх уран бүтээлчид хамтлага, продакшнууд оролцож үзэгчдэд уран бүтээлээ хүргэхийн сацуу уран бүтээлчдийн үзэсгэлэн толилуугдах ажээ. Түүнчлэн Монголд хошин урлагийн үндэс суурийг тавьсан алтан үеийн жүжигчид болох Цэвээнравдан, Дашхүү, Жанчив, Латип, Батзаяа, Батсүх, Сосорбарам, Туяа, Чаминчулуун, Жагдаг, нарын олон сайхан уран бүтээлчиддээ


Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ“ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээХалх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүрээнд МОНЦАМЭ агентлаг, ОХУ-ын олон улсын мэдээллийн “Россия сегодня” агентлагийн “Спутник” радиотой хамтран нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр Монголын уран зургийн галлерейд “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр олон нийтэд дэлгэж байна. Үзэсгэлэнгийн нээлтэд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг, үе үеийн гэрэл зурагчид болон албаны хүмүүс оролцов.
  • “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэ“Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэДорнод аймаг 2019 оныг “Аялал жуулчлалыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд Хэрлэн голын эрэгт "Найрамдал" цэцэрлэгт хүрээлэнд Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн бие даасан тоглолтыг энэ жилээс эхлэн, жил бүрийн 08 дугаар сарын 04-ний энэ өдөр тогтмол зохион байгуулахаар болжээ.
  • Наймдугаар сард ямар эвент, шоу болох вэ?Наймдугаар сард ямар эвент, шоу болох вэ?Урин цаг цаашилж, хичээл, сургууль гээд их ажлын цаг дөхөж байна. Зун цагт хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа өнгөрөөх сонирхолтой арга хэмжээ, эвентүүд үргэлжилсээр. Бид энэ удаад наймдугаар сард нийслэлд зохион байгуулагдах сонирхолтой эвент, арга хэмжээний талаар мэдээллийг хүргэж байна.
  • “Үдшийн музей” жазз хөгжмөөр “амьсгалав”“Үдшийн музей” жазз хөгжмөөр “амьсгалав”“Үдшийн музейд” 2015 онд “Хөсөгтөн” хамтлаг, 2016 онд Морин хуурын чуулга, 2017 онд “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид зочилж байсан бол энэ жил Монгол Улсын Филармонийн “Баянмонгол” чуулга жазз тоглолтоороо үзэгчдэд бэлэг барилаа. Мөн Чойжин ламын сүм музейн арвин баялаг сан хөмрөг, хосгүй үнэт бүтээлүүдээс цугласан олонд тусгайлан зориулж, музейн “Цам” үзэсгэлэнг сонирхуулсан бол “Монгол төрийн сахиусны өргөө” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнг үзэж мэлмий баясгахын зэрэгцээ музейн өвөрмөц тансаг орчинд тухлан жазз хөгжмийн гайхамшигт тоглолтыг тогложээ.
  • “Naadam night” шоу зохион байгуулна“Naadam night” шоу зохион байгуулнаБаяр наадмын үеэр жуулчдад зориулан зохион байгуулж буй “Naadam night” шоу долоодугаар сарын 11-ний орой 21:00 цагт Үндэсний соёл амралтын хүрээлэнд болно. Наадмын нээлтийн соёл урлагийн хөтөлбөрийг орой нь жуулчдад зориулан орчуулгатай хүргэх “Naadam night” шоу арга хэмжээг зохион байгуулах бэлтгэл ажил хангагдаж хөтөлбөр бэлэн болсон байна гэж