• Монголын сайтын холбооны Ерөнхийлөгч Э.Батхүү мэндчилгээ дэвшүүлэвМонголын сайтын холбооны Ерөнхийлөгч Э.Батхүү мэндчилгээ дэвшүүлэв

    Нийслэл хүрээнд 1913 оны гуравдугаар сарын 6-ны өдөр “Шинэ толь хэмээх бичиг” сонины анхны дугаар хэвлэгдсэнээр Монгол улсад Үндэсний сэтгүүл зүй үүсэн хэмээн үздэг. “Шинэ толь хэмээх бичиг” сонин 200 гаруй жил харийн дарлалд нухлагдан, хүн төрөлхтний хөгжлөөс хоцрогдож үлдсэн Монголчуудын амьдралын толь нь болж, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө эрслэн босоход бэлэн байсан олон хүнд зориг, итгэл найдвар бэлэглэж, тэднийг нэгдэн нягтарахад гол нөлөө үзүүлсэн. Тэгвэл “Шинэ толь хэмээх бичиг” сонингоор эх сууриа тавьсан Монголын Үндэсний Сэтгүүл зүйн салбар өнгөрсөн 105 жилийн хугацаанд үйл явдлыг мэдээлж, үнэн худлыг танин мэдүүлж, уриалан дуудаж, удирдан зохион байгуулж, ард түмний харилцах гүүр болж, амьдралд нь хөг нэмж, сэтгүүл зүйн үндсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлсээр ирсэн гэдгийг дурьдахад таатай байна.


  • Сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 105 жилийн ойн мэндийг дэвшүүльеСэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 105 жилийн ойн мэндийг дэвшүүлье

    Монгол Улсад үндэсний сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 105 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тэртээ 1913 оны гуравдугаар сарын 6-нд “Шинэ толь хэмээх бичиг” сонин анхны дугаараас гаргасан нь Монголын хэвлэл мэдээллийн салбарын анхны суурь тавигдсан хэмээн үздэг юм. Энэхүү сонины эрхлэгчээр их соён гэгээрүүлэгч Жамсрангийн Цэвээн ажиллаж байсан бөгөөд түүнийг Монголын сэтгүүлзүйн салбарыг үндэслэгч хэмээн түүхэн эх сурвалжууд үздэг. Харин энэ өдрийг 1993 онд болсон сэтгүүлчдийн их хурлаар дэмжиж “Сэтгүүлчдийн өдөр” болгосон байдаг.


  • МСНЭ-ийн ерөнхийлөгч X.Mандахбаяр үндэсний сэтгүүл зүйн 105 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлэвМСНЭ-ийн ерөнхийлөгч X.Mандахбаяр үндэсний сэтгүүл зүйн 105 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлэв

    Үндэсний сэтгүүл зүйн 105 жилийн ойг тохиолдуулан МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр сэтгүүлч сурвалжлагчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд болон нийт уншигч үзэгчиддээ хандаж мэндчилгээ дэвшүүлэв.


  • А.Батбаяр: Сэтгүүлчдийн дунд хот, хөдөө гэсэн ялгаа байх ёсгүйА.Батбаяр: Сэтгүүлчдийн дунд хот, хөдөө гэсэн ялгаа байх ёсгүй

    МСНЭ-ийн удирдлагууд 21 аймагт хүрч ажиллахаар болжээ. Энэ талаар МСНЭ-ийн орон нутаг хариуцсан дэд Ерөнхийлөгч А.Батбаяртай ярилцлаа.


  • МСНЭ ахмад сэтгүүлчдэдээ хүндэтгэл үзүүллээМСНЭ ахмад сэтгүүлчдэдээ хүндэтгэл үзүүллээ

    Тийн унжлагат хэмээх нөхөрсөг шар Нохой жилийн шинийн тавны билэгт сайн өдөр МСНЭ-ийн үе, үеийн Ерөнхийлөгч нар болон шинээр сонгогдсон Удирдах зөвлөлийн гишүүд, Хяналтын зөвлөлийн гишүүд ахмад сэтгүүлчдээ хүлээн авч, сар шинийн золголт зохион байгууллаа.


  • Сэтгүүлчдийн XVII их хурал амжилттай боллооСэтгүүлчдийн XVII их хурал амжилттай боллоо

    Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн ээлжит XVII Их хурал Нийслэлийн иргэний танхимд 2018 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Телевизийн салбараас 70, Радиогийн салбараас 30, Сонин, сэтгүүлийн салбараас 50, Цахим салбараас 50, Орон нутгаас 55, Судлаачид эрдэмтдээс 20, ахмад сэтгүүлчдийн төлөөлөл 30 нийт 305 төлөөлөгч Их хуралд сонгогдон оролцож дүрмэндээ нэмэлт өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгч, Хяналтын зөвлөл, Бага хурлаа сонголоо. Удирдах зөвлөлийн шийдвэрээр МСНЭ-ийн зургаан мэргэжлийн төв өөрийн бодлогоор тухайн мэргэжлийн төвд ноогдсон мандатыг гишүүддээ хувиарлан олгосон тухай мандатын комисс илтгэлдээ тайлагнасан юм.


  • Монголын дөрөв дэхь засаглалын тэргүүнээр Х.Мандахбаяр сонгогдлооМонголын дөрөв дэхь засаглалын тэргүүнээр Х.Мандахбаяр сонгогдлоо

    Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн XVII дугаар Их хурал Нийслэлийн иргэний танхимд /2018.02.08/ болж өндөрлөлөө. Ээлжит хуралд 305 төлөөлөгч оролцсон юм. Ингээд нийт санал өгсөн гишүүдийн 87.57 хувийн саналаар "Зиндаа" сэтгүүлийн эрхлэгч Х.Мандахбаяр МСНЭ-ийн Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Түүний хувьд энэ удаагийн сонгуульд дөрвөн багц зорилтыг дэвшүүлээд байсан юм.


  • Өнөөдөр МСНЭ-ийн ээлжит XVII их хуралтай өдөрӨнөөдөр МСНЭ-ийн ээлжит XVII их хуралтай өдөр

    Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн ээлжит XVII их хурал өнөөдөр болж, эвлэлийн шинэ ерөнхийлөгчөө тодруулах гэж байна. Өглөө 09:00 цагт эхэлсэн тус хуралдаанд МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн шийдвэрээр нийт 305 төлөөлөгчтэйгээр хуралдаж байгаа бөгөөд их хуралд оролцох гишүүдийг сонгохдоо гишүүнийхээ татварыг төлсөн байдал (2017, 2018 он), МСНЭ-ийн үйл ажиллагааг дэмжиж оролцож ирсэн идэвх оролцоог гол шалгуур болгосон байна. Түүнчлэн их хурлын төлөөлөгч нь аль нэг хэвлэл мэдээллийн байгууллагад харьяалалтай байхаар тогтжээ. Ийнхүү өнөөдөр зохион байгуулагдаж буй МСНЭ-ийн ээлжит XVII их хуралд дараах байдлаар төлөөлөгчийг оролцуулжээ.


  • Н.Цэрэнбат: Надад залуу үеийн төлөөлөл гэдгээ ухамсарлаж, хариуцлагаа дааж ажиллах холын бодол бийН.Цэрэнбат: Надад залуу үеийн төлөөлөл гэдгээ ухамсарлаж, хариуцлагаа дааж ажиллах холын бодол бий

    Яг зорьж уулзсан хүн одоогоор алга. Гэхдээ бас намайг нэг их мөнгөтэй болчихсон юм шиг ач холбогдол өгөх хүмүүс мэр сэр гарч л байна. Тэр хэрээр хувьдаа зарцуулчих вий, ашиг олчих вий гэсэн хардлага ч цөөнгүй байгаа бололтой байна лээ. Уг нь ном журмаараа Өмнөд Солонгосоос гуравдугаар сард ажлын хэсэг ирж, төсөл хөтөлбөр, зарцуулалтын төлөвлөгөөтэй танилцаж, ерөнхий чиг өгнө. Үүний дараа манайх техник эдийн засгийн үндэслэлээ боловсруулна. Түүнийг ч мөн Солонгосын талаас хянах ёстой. Харин техник, эдийн засгийн үндэслэл боломжийн үнэлгээ авчихвал манайд мөнгө нь орж ирэх юм. Тэгэхээр цаг хугацааны хувьд хүлээлт байгаа биз.


  •  НАРАНГИЙН “ЦАГААН САР 2017” үзэсгэлэн худалдаанд та бүхнийг урьж байна НАРАНГИЙН “ЦАГААН САР 2017” үзэсгэлэн худалдаанд та бүхнийг урьж байна

    НАРАНГИЙН “ЦАГААН САР 2017” үзэсгэлэн худалдаанд та бүхнийг урьж байна


Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • The HU хамтлаг Их Британи, Ирландад ирэх хоёрдугаар сард тоглоноThe HU хамтлаг Их Британи, Ирландад ирэх хоёрдугаар сард тоглоноДэлхийн хөгжмийн урлагт нэгэн үзэгдэл болон гарч ирж буй “The HU” рок хамтлаг Их Британи, Ирланд улсад 2020 оны хоёрдугаар сард аялан тоглохоор болсноо албан ёсоор зарлалаа. Тус хамтлаг өнгөрсөн зун Их Британид болсон Download хөгжмийн наадмаар тоглоход 23 өдрийн өмнө бүх тасалбар нь зарагдаж дууссан юм. Их Британийн аялан тоглолтод Элтон Жоныг албан ёсоор урьсан тухай мэдээлж байсан билээ.
  • “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ“ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээХалх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүрээнд МОНЦАМЭ агентлаг, ОХУ-ын олон улсын мэдээллийн “Россия сегодня” агентлагийн “Спутник” радиотой хамтран нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр Монголын уран зургийн галлерейд “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр олон нийтэд дэлгэж байна. Үзэсгэлэнгийн нээлтэд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг, үе үеийн гэрэл зурагчид болон албаны хүмүүс оролцов.
  • “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэ“Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэДорнод аймаг 2019 оныг “Аялал жуулчлалыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд Хэрлэн голын эрэгт "Найрамдал" цэцэрлэгт хүрээлэнд Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн бие даасан тоглолтыг энэ жилээс эхлэн, жил бүрийн 08 дугаар сарын 04-ний энэ өдөр тогтмол зохион байгуулахаар болжээ.
  • Наймдугаар сард ямар эвент, шоу болох вэ?Наймдугаар сард ямар эвент, шоу болох вэ?Урин цаг цаашилж, хичээл, сургууль гээд их ажлын цаг дөхөж байна. Зун цагт хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа өнгөрөөх сонирхолтой арга хэмжээ, эвентүүд үргэлжилсээр. Бид энэ удаад наймдугаар сард нийслэлд зохион байгуулагдах сонирхолтой эвент, арга хэмжээний талаар мэдээллийг хүргэж байна.
  • “Үдшийн музей” жазз хөгжмөөр “амьсгалав”“Үдшийн музей” жазз хөгжмөөр “амьсгалав”“Үдшийн музейд” 2015 онд “Хөсөгтөн” хамтлаг, 2016 онд Морин хуурын чуулга, 2017 онд “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид зочилж байсан бол энэ жил Монгол Улсын Филармонийн “Баянмонгол” чуулга жазз тоглолтоороо үзэгчдэд бэлэг барилаа. Мөн Чойжин ламын сүм музейн арвин баялаг сан хөмрөг, хосгүй үнэт бүтээлүүдээс цугласан олонд тусгайлан зориулж, музейн “Цам” үзэсгэлэнг сонирхуулсан бол “Монгол төрийн сахиусны өргөө” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнг үзэж мэлмий баясгахын зэрэгцээ музейн өвөрмөц тансаг орчинд тухлан жазз хөгжмийн гайхамшигт тоглолтыг тогложээ.