• Удаан фокстротУдаан фокстрот

    Энэ нь 4/4 хэмнэлтэй, минутанд 120 цохилттой, хосоор бүжиглэдэг бүжиг юм. Бүжгийн хурдавтар хэлбэр нь Нэг алхамт, Хоёр алхамт зэрэг янз бүрээр нэрлэгдэж байлаа. Энэ нь цохилт бүрд нэг алхалт эсвэл такт бүрд хоёр алхалттай байснаас ийм хос нэртэй болсон байна. Уг бүжиг нэгэн шөнийн клубт Вернон болон Ирин Кастль нарын үзүүлэн тоглолтоор олны танил болж, 1913 онд Нью-Иорк дахь ‘Зигфельд Фоллис’-ийн тайзан дээр Харри Фокс бүжиглэснээр түгэн дэлгэрчээ. Өөрөөр нэрлэх боломжууд байсан боловч энэ бүжгийг Фоксын нэрээр ‘Фокстрот’ хэмээн нэрлэжээ.


  • ТангоТанго

    Тангог Испаниас гаралтай хөнгөн, цог жавхаатай Фламенко бүжгээс гаралтай гэдэг. Испанийн булаан эзлэгчид Өмнөд Америкт ирэх үед Танго нь бусад Испани ардын бүжгүүдийн адил суурьшигчидтай цагаачлан очжээ. Гэвч энэ нь орчин үеийн Танготой холбоотой эсэх нь эргэлзээтэй байдаг. Харин негр боолуудын хамт импортлогдон очсон Африкийн Тангано бүжиг нь Тангоны анхдагч болох нь илүү нийцтэй. Он жил өнгөрөхөд дээрх бүжгүүдийн аль нэг нь ч юмуу, хоёулаа ч юмуу бусад бүжгүүдтэй нийлсэн байна. Ялангуяа 19-р зууны эцсээр Аргентины нийслэл Буэнос-Айресийн ядуусын хороололд Хабанера (Кубын Гаваны ардын бүжиг)-тай нэгдэн Милонга хэмээх бүжгийг үүсгэв.


  • Англи вальсАнгли вальс

    19-р зууны эхээр Вальзен бүжиг Герман, Австрийн олон нутагт тэр нутгийнхаа нэрээр нэрлэгдэн, янз бүрийн хувилбараар дэлгэрч байлаа. Дээд Австрид "Ландль об дер Эннс" хэмээх хэлбэр нь дэлгэрч, Ландлер гэдэг хураангуй нэрээрээ танил болжээ. Эхэндээ Ландлерийг хүнд гуталтай хийдэг байсан ба догонцох, хавсрах, дэвсэх алхалтуудтай, гар доогуур эргэх цогц эргэлтүүдтэй бүжиг байв. Гэвч 1800 оны үед Вальзен шиг гулсалттай хурдан эргэлдэх хөдөлгөөн бүхий алхалтуудтай болж, бүжиглэх үедээ гялалзсан гутал өмсөцгөөх болов. Хэмнэл нь Вальзенгаас удаавтар байсан байна.


  • Венийн вальсВенийн вальс

    Вальсийг тактандаа 3 цохилттой аянд бүжиглэдэг. Энэ нь хэрэв хөгжмийн цохилт бүр дээр алхалт хийнэ гэвэл такт бүрийг өмнөх тактыг эхэлсэн хөлийн эсрэг хөлөөр эхэлнэ гэсэн үг. Энэ байдал нь эхлэн суралцагсдад маш хүнд боловч гаршсаны дараа сэтгэл хөдөлгөсөн сайхан хэмнэл, нугалааг мэдрүүлдэг. Вальс хэмнэлтэй анхны бүжиг бол 1559 оны Францын Провенс нутгийн тариачны бүжиг юм. Бүжгийн хөгжим нь Вольта гэгддэг байлаа. Зарим хүмүүс Вольтаг энэ үеийн Италийн ардын бүжиг ч гэдэг. Учир нь Италиар "Volta" гэдэг нь "эргэлдэх" гэсэн утгатай үг юм байна. Энэ мэт дээр үед хосоор эргэлдэн бүждэг байснаас энэ бүжиг үүсчээ.


  • Цэнгээнт бүжгийн түүхЦэнгээнт бүжгийн түүх

    Танилцуулга. Орчин үеийн Вальс, Танго, Венийн вальс, Удаан фокстрот, Хурдан фокстрот энэ 5 бүжгийг дэлхий дахинаа нийтээр болон Бүжгийн спортын тэмцээний үед бүжиглэдэг. "Ballroom" (манайхан "цэнгээнт" гэж орчуулдаг) гэдэг нь "ball", "room" буюу албан ёсны нийтийн бүжгүүдийг хийдэг өрөө танхим гэсэн утгатай үг юм. "Ball" гэдэг үг нь Латины "balare" буюу "бүжиглэх" гэсэн үгнээс гарал үүсэлтэй. Энэ үг нь мөн ballet, ballerina, ballad зэрэг үгсийн үндэс болсон байна. Харин "бөмбөг" буюу "ball" гэдэг үгний гарал үүсэл нь үүнээс огт өөр, "bollr" буюу "хийлэх" гэдэг үг юм.


  • Нүүдэлчдийн бүжгийг дэлхийн урлагт мөнхөлсөн дэглээчНүүдэлчдийн бүжгийг дэлхийн урлагт мөнхөлсөн дэглээч

    Цалгисан авьяастай, хүн төрөлхтний урлагийн түүхэнд содон хуудас нэмж чадсан хүмүүсийн намтар нэг л “амттай” байдаг. Тэд бусдаас өөр сэтгэдэг. Бусдын хийж чадахгүйг, цагийн буулганд сөхрөөд бодож ч зүрхлэхгүй үнэнийг урлагийн хэлнээ буулгаж сэтгэл хөглөсөн мөнхийн бүтээл туурвидаг. Тэд бусдын алхсан мөрөөр явдаггүй. Шаналал, гуниг, догдлол нь ч нэг л өөр. Орчлонгоос одох агшин нь ч эгэл бус санагддаг.


  • Д.Цолмон:Баргачууд галаа тойроод зээрэнхийлж бөөрөнхийлж тоглодог  Д.Цолмон:Баргачууд галаа тойроод зээрэнхийлж бөөрөнхийлж тоглодог

    2009 оноо Өвөр Монголд болсон Монгол бүжгийн тэмцээнд Монгол улс, Оросын Холбооны Буриад, Япон зэрэг улс орнуудын, мөн Өвөр Монгол, Шиньжян, Хөх нуур зэрэг мужуудын бүжигчид оролцсон байна. Хэдий Монгол үндэсний бүжгийн тэмцээн ч хятад бүжигчид ч бүжиглэж байсан байна. Энэ тэмцээнээс "Зээрэнхий" гэдэг нэгэн бүжгийн талаар Өвөр Монголчууд ихэд анхаарал тавьсны шалтгаан нь гэвэл, тэр нь монгол уламжлалын буюу жинхэнэ монгол бүжгийн нэг байсантай холбоотой болно. Энэ бүжгийг сэргээсэн тухай Хөлөнбуйрын Шинэ Барга Зүүн хошууны Соёлын товчооны дарга Д.Цолмон ӨМӨСХ-ны сурвалжлагчид ярилцалга өгсөн байна.


  • ВальсВальс

    Вальс нь эргэлдэх гэсэн утгатай бөгөөд зугаа цэнгэл баяр баяслын үед хос хосоороо бүжиглэдэг бүжиг юм. Хөгжмийн хэмжээ нь 3/4, тогтуун дөлгөөн, аажмаар эргэлдэж бүжиглэхэд энэ хэмжээ их тохирсон байдаг бөгөөд хурдан ба дунд зэргийн хурдавтар байдаг. Вальс 300 гаруй жилийн өмнө Герман, Австри, Чехгэсэн гурван улсын зааг дээр ардын бүжиг болон үүссэн юм. Түүнийг хүнд хэцүү амьдралтай энгийн хүмүүс цугларч цэнгэн зугаацдаг ердийн нэг байдалд, хот тосгонд, газар сайгүй бүжиглэдэг байлаа. Вальсыг гурав дөрөвхөн хөгжимчинтэй ардын жижигхэн найрал хөгжимд бүжиглэдэг байв. Вальсын хөгжим ийм цөөхөн хөгжмөөр тоглоход ч гэсэн тун эвлэгхэн эгшиглэдэг байжээ.


  • Ардын бүжгийг дотор нь хоёр хуваана.Ардын бүжгийг дотор нь хоёр хуваана.

    Ардын бүжгийг дотор нь хоёр хуваана. Баруун монгол ардын биелгээ, зүүн монгол ардын бүжиг. Баруун монгол ардын биелгээнд үзэмчин, торгууд, урианхай, захчин, казак, өөлд, дөрвөд зэрэг биелгээнүүд орно. Баруун монгол ардын бүжиг нь толгой, мөр, цээжний хөдөлгөөнөөс гарын цацал хөдөлгөөн мөн сэтгэл санаа эд бүгд орно.


  • Андай бүжигАндай бүжиг

    Андай бүжиг бол монгол үндэстний уламжлалт ардын бүжиг, ӨМӨЗО-д өргөн дэлгэрсэн байдаг. Андай гэдэг нь "тэргүүн өндийн бусах" гэсэн утгатай монгол үг юм. Андай бүжиг Мин улсын сүүлч Чин улсын эхний үед үүсэв. Өнөөгийн Түнляо хотын Хүрээ хошуу бол уг бүжгийн үүссэн газар болно. Эртний үед, хаан эзэн эвсэл холбоо байгуулах, цэрэг авч дайтах, ялалтаа тэмдэглэх болон өвчин засаж гай барцдыг зайлуулахад цөм бөгөөр эрхлүүлж түүнд даатган бүжиглэдэг байжээ.


Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • С.Жавхлан гавьяатын тоглолт ҮЗЭГЧДИЙН ХҮСЭЛТЭЭР дахин товлогдлооС.Жавхлан гавьяатын тоглолт ҮЗЭГЧДИЙН ХҮСЭЛТЭЭР дахин товлогдлооС.Жавхлангийн дууг мэдэхгүй хүн гэж үгүй. Найман настай балчраас наян настай буурай хүртэл даган дуулж, уяран хайлж байна. Түүний дуунууд одоо ч хуучнаараа, сонсох бүрийд дотнохон. УИХ-ын гишүүн болоод урлагийн алтан тайз, үзэгч, сонсогч фэнүүдээсээ хэсэг хугацаанд хөндийрөөд байсан Гавьяат жүжигчин С.Жавхлан тайзнаа иргэн ирлээ. Тэрээр ард түмэнтэйгээ тайзан дээрээс энэ өдрүүдэд мэндчилж байна.
  • “МОРИН ХУУР- 33” шилдэг дууны концерт болно“МОРИН ХУУР- 33” шилдэг дууны концерт болноМонгол Улсын Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Монголын Хөгжмийн Зохиолчдын холбоо, Монгол Улсын Филармони хамтран “БҮХ НИЙТИЙН ХӨГЖМИЙН БАЯР 2020” арга хэмжээг 2020 оны аравдугаар сарын 05-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулж байна.
  • Ерөнхий сайд гэргийтэйгээ үзсэн Ерөнхий сайд гэргийтэйгээ үзсэн "Анна Каренина"Бямба/2020.10.03/гариг. Цагийн зүү 18.00-ыг зааж байлаа. Улсын драмын эрдмийн театрт үзэгчид цагаасаа өмнө ирцгээжээ. Бүтэн 10 сар хаалга барьсан драмын театр үзэгчдээ, үзэгчид театраа санасан мэт. Ийнхүү Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатарын найруулгаар Монголын тайзнаа амилж буй алдарт Лев Толстойн “Анна Каренина” үзэгчдийн оюуны цангааг тайлахад бэлэн болжээ. "Анна Каренина" аль эртнээс үзэгчдийн хүлээлт дагуулсан ч коронавирусийн улмаас нээлтээ хойшлуулснаар намартай золгосон.
  • П.И.Чайковскийн мэндэлсний 180 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн концерт болноП.И.Чайковскийн мэндэлсний 180 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн концерт болноМонгол Улсын Филармонийн Симфони найрал хөгжим Петр Ильич Чайковскийн мэндэлсний /1840-1893/ 180 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн концертыг өөрийн тайзнаа 2020.10.10-10.24-ны өдрүүдэд 18:00 цагт Улсын Филармонийн тайзнаа тоглогдох болно.
  • УДБЭТ “Учиртай гурван толгой” дууриар улирлаа эхлүүлнэУДБЭТ “Учиртай гурван толгой” дууриар улирлаа эхлүүлнэУлсын дуурь бүжгийн эрдмийн театр /УДБЭТ/ 58 дахь удаагийн улирлын нээлтээ Монголын сонгодог бүтээл болох Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурь, Ж.Мэнд-Амарын “Үйлийн гурван толгой” балетээр эхлүүлэх гэж байна. “Учиртай гурван толгой” дуурийг аравдугаар сарын 3-нд, “Үйлийн гурван толгой” балетыг аравдугаар сарын 4-нд тус, тус тоглох юм.