•  Монголчуудын савхан бүжиг Монголчуудын савхан бүжиг

    Савхан бүжиг бол Өвөр монголын Ордос хот зэрэг газарт өргөн дэлгэрсэн монгол ардын бүжиг болно. Ердөө баяр ёслолын өдөр, найр хуримын үед тоглодог. Олонхидоо эрэгтэйн гоцлол бүжиг бөгөөд бүжигчин нь гартаа нэг атга савх бариад уужуу талбиу мөртөө айзамтай гар, мөр, нуруу, хөлөө, заримдаа шалыг товшиж, товшихын зэрэгцээ бүжиглэдэг. Заримдаа эргэлдэж, заримдаа газар сөхрөн, хоёр мөрөө айзмын дагуу хөдөлгөж бүжиглэдэг.


  • Ардын бүжиг нь бүх бүжгийн эх үүсвэр юм. Ардын бүжиг нь бүх бүжгийн эх үүсвэр юм.

    Ардын бүжиг нь тайзан дээр тоглогдохоор зохиогдсон бүжгээс ялгаатайгаас гадна бүх бүжгийн эх үүсвэр нь юм. Ц.Сэвжидийн дэглэсэн "Баруун монголын биелэгээ", "Жалам хар", "Саальчин", "Төөлөө", "Адуучин", "Цацал", "Биелэгээ" зэрэг олон сайхан бүжгүүд юм.


  • Цам Цам

    Энэтхэгийн бурханы шашны нууц тарни, дотоод бясалгалын бүжгээс уламжлалтай "Цам", "Гарчам" хэмээн нэрлэгдсэн шарын шашны багт бүжгийн зүйл 8-р зууны сүүлийн мөчлөгөөс Төвдөд, 18-р зууны дунд үеэс Монгол газарт ихэд дэлгэрчээ. Цамын холбогдох эх сурвалжууд болон цамыг судалсан эрдэмтдийн зохиол бүтээлд эл багт бүжгийн үүслийн тухайд өгүүлснээс дурдвал:


  • Монгол төрийн ордны бүжгийн уг сурвалж, уламжлал Монгол төрийн ордны бүжгийн уг сурвалж, уламжлал

    Mонгол төрийн бүжиг төр улс бий болсон үеэс төлөвшсөн нь тодорхой боловч түүний уг сурвалж нь овгийн байгуулалын үе, ялангуяа бөө мөргөл, тэнгэр тайх ёстой холбоотой. Тухайлбал монгол төрийн эхний үед бөө мөргөл төрийн шашны шинжтэй байж тэнгэр тайх, тахих ёслолыг сүр хүчин төгөлдөр үйлддэг байсныг түүхэн сурвалжуудаас үзэж болно. Тэгвэл тэнгэр тайх ёслолын үед үйлддэг байсан бөөгийн зан үйлийн хөдөлгөөнд бүжгийн үүсгэл элементүүд байсан гэж үзэх үндэслэлтэй.


  • Ардын бүжиг 1Ардын бүжиг 1

    Бүжиг нь бүр хүй нэгдлийн үед хүмүүсийн хөдөлмөрийн үйл ажиллагаа, аж амьдралтай нягт холбоотой үүсч, үе үеийнхээ хүмүүсийн үзэл бодол, сүсэг бишрэл, зан үйлийг нь тусган харуулж байжээ. Анчин омгуудын хүмүүс анд явахынхаа өмнө далдын хүчинд сүсэглэн, ангаа олз омогтой болгохыг хүсэмжлэн бүжиглэхдээ нэг нь ямар нэгэн амьтныг дүрслэн бусад нь түүнийг агнаж байгаа байдлаар бүжиглэдэг байсан нь тэдний санаа сэтгэл, урам зоригийг бадрааж өгөхийн зэрэгзэрэгцээ зохих ёсны давтлага сургууль болдог байлаа.


  • Ардын бүжиг 2Ардын бүжиг 2

    Бүжгийг дотор нь ардын бүжиг, түүхийн бүжиг, сонгодог бүжиг гэж хуваадаг. Ардын бүжиг гэдэг нь ард түмний амьдралын хүсэл мөрөөдөл, ёс суртахууныг илэрхийлсний дээр өргөн дэлгэрч хөгжжээ. Аль ч талаараа тайзан дээр тоглохоор зориуд зохиосон бүжгээс ялгаатай байдаг атлаа бүх бүжгүүдийн эх сурвалж нь болдог. Халх бүжигт гол төлөв уул ус, нутаг орон, сайн морь, сайхан баатарын дүрийг дүрсэлдэг бол халх эмэгтэйчүүд өөрсдийн хөдөлмөрийн байдал буюу сүү саах, ноос савах, дээс томох гэх мэт хөдөлгөөнийг бүжигтээ шингээсэн байдаг.


Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Анна Каренина жүжгийн нээлт хойшлогджээАнна Каренина жүжгийн нээлт хойшлогджээУлсын драмын эрдмийн театраас мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд дурдсанаар "нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Мэргэжлийн хяналтын газрын мэдэгдлийн дагуу Улсын драмын эрдмийн театр нь үзэгчдийнхээ эрүүл мэндийг урьдчилан сэргийлэх үүднээс хоёрдугаар сарын тоглолтууд болон «Анна каренина» жүжгийн нээлтийг хойшлуулж түр хугацаанд үйлчилгээгээ зогсоож байна. Жүжгийн нээлтийн хугацааг тун удахгүй мэдээлэх болно" гэжээ.
  • "The Hu" хамтлагийн аялан тоглолтын тасалбар дуусчээМонголын “The Hu” хамтлаг 2020 оны Европ тивийн аялан тоглолтоо нэгдүгээр сарын 15-наас эхлүүлээд буй. Тэдний эхний тоглолт ХБНГУ-ын Хамбург хотоос эхэлсэн. Хамтлагийн энэ удаагийн аялан тоглолтын тасалбар тун эрэлттэй байгаа бөгөөд худалдаанд гарсан даруйдаа дуусчээ.
  • "Анд" цуврал контент үзэгчдийн хүртээл болж эхэллээ
  • Анна Каренина амилахад 40 хоног үлдлээАнна Каренина амилахад 40 хоног үлдлээДэлхийн сонгодог роман болох Оросын нэрт зохиолч Л.Н.Толстойн "Анна Каренина"-г Монголд анх удаа театрын жүжиг болгон тавих гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байгаа тус жүжиг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тавигдахад 40 хоног үлдээд байна. Зуу гаруй жил дамнан уншигдсан “Анна Каренина” романыг Н.Пүрэвдагва жүжгийн зохиол болгон бичсэн бөгөөд жүжгийн ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар, ерөнхий зураачаар Т.Ганхуяг нар ажиллах юм.
  • Энэ оны эхний жүжиг “Надтай үлдээч”Энэ оны эхний жүжиг “Надтай үлдээч”Улсын драмын эрдмийн театр /УДЭТ/-ын уран бүтээлчид 2020 оны уран бүтээлийн салхиа “Надтай үлдээч” жүжгээр хагалж байна. Өнгөрсөн жил нээлтээ хийсэн тус жүжгийг энэ сарын 18, 19, 25, 26-нд 18.00 цагт тоглох аж.