• Үндэсний урлагийн охь Үндэсний урлагийн охь

    1934 онд төрийн шагналт, зохиолч Д.Нам­даг Улсын төв театр буюу “Бөмбөгөр ногоон”-ы жүжигчид шинэ жүжгийн зохиол­гүй байгаа талаар яруу найрагч Д.Нацагдоржид хэлсэн байна. Их зохиолч “Надад нэгэн аялгуут эмгэнэлт зүйл бичих сэдэв байгаа” гэснээр автономитын үед үзэсгэлэнт сайхнаараа дуунд мөнхөрсөн Юндэн гөөгөө гэдэг хүний бодит амьдралыг ярьжээ. Үүнийг хэрхэн тайзнаа тавьж үндэсний аялгуут жүжгийг бий болгох талаар тэр хоёр ярилцаж, төлөвлөгөө гаргав. Энэ бол “Учиртай гурван толгой” анхны аялгуут жүжиг байлаа. Бүх үйл явдал нь Юндэн, Нансалмаа, Балган, Хоролмаа нарын хооронд болсон янаг амрагийн эмгэнэлт жүжиг байхаар тохирчээ.


  • Дэлхийн дуурийн урлаг ба Монголын дуурийн урлагийн үүсэл, хөгжилДэлхийн дуурийн урлаг ба Монголын дуурийн урлагийн үүсэл, хөгжил

    Дуурь үүсэх болсон үндэс нь Өрнөдийн театрын урлагийн томоохон төрөл болох Хөгжмийн Театрын Урлаг нөлөөлж хөгжсөнтэй салшгүй холбоотой юм. Эртний эмэгнэлт жүжиг болоод Дундад зууны үеийн нийтийн болон ордон харшийн жүжигт дуу, хөгжмийн төрөл тэдгээрийн үүрэг нь тухайн үеийнхээ нийгмийн амьдралд асар их нөлөөг үзүүлж байжээ. Сэргэн мандалтын хүнлэг үзлийн нөлөөгөөр Өрнөдийн олон оронд Хөгжим, Драм хосолсон шинэ хэлбэрийн жүжгийг эрэлхийлж байв.Үзэл санаа уран сайхны өндөр ач холбогдолтой энэ эрэл хайгуулыг бусдаас өмнө Итали оронд хийжээ. Эхэн үедээ энэ шинэ хэлбэр нь Хөгжмийн Үлгэр, Хөгжмийн Жүжиг гэсэн нэртэй байсанаа дуурь буюу opera гэсэн нэртэй болсон байна.


  • Олон алдартантай үдэшОлон алдартантай үдэш

    “ТВ коктейль” хамтлагийн тайзны анхны уран бүтээл “Хоёр ертөнцийн буудал” драмын жүжиг дуурийн театрт нээлтээ хийсэн өнгөрсөн амралтын өдөр урлаг, спортын алдартнууд нэгэн дээвэр доор цугларсан “олон одод”-той үдэш байв.


  • “Хоёр ертөнцийн буудал” жүжиг эргэлт хийлээ “Хоёр ертөнцийн буудал” жүжиг эргэлт хийлээ

    “ТВ Коктейль” хамтлагийнхан өчигдөр УДБЭТ-ын алтан тайзнаа анхны драмын жүжгээ өлгийдөн авлаа. Францын шинэ үеийн шилдэг зохиолчдын нэг Эрик Эммануэль Шмитийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн “Хоёр ертөнцийн буудал” жүжиг нэрнээсээ эхлээд л үзэгчдийн сонирхолыг татсаар байсан билээ.


  •  Клод   Манье : БЛЕЗ    /инээдмийн   жүжиг/ Клод Манье : БЛЕЗ /инээдмийн жүжиг/

    Хөшиг нээгдэхэд тайз хүнгүй байна. Танхимд үзэгдэх газарт нэгийг нь хаагаагүй хоѐр чемодон. Буйдангаар хувцас хунар тараан хаясан байна. Шалан дээр цана хийгээд зотон, зураг, мольберт зэрэг зураач хүний хэрэглэл. Арианагийн дуу. Сав суулга шургуулганд, халбага ширээ хайрцаганд, алчуур бүтээлэг шүүгээнд, тэнд бас болор таваг хундаганууд байгаа. /Гал тогооноос Арианаа түүний араас Блез гарч ирнэ. Ариана цанын хувцастай/


  • “ДИНЗА ЦОНДООЛОЙГ АВАРСАН НЬ” хүүхдийн жүжгийн тухай“ДИНЗА ЦОНДООЛОЙГ АВАРСАН НЬ” хүүхдийн жүжгийн тухай

    Жижгээ хүү Цондоолойгийн төрсөн өдрийн баярт оролцохоор явж байх замдаа аварга том өндөг олсноор бүх үйл явдал өрнөнө. Өнөөх том өндөгнөөс нь жинхэнэ динозаврын амь зулзага гарах бөгөөд тэр нь хүний хэлээр ярьдаг аж. Харин энэ үеэр муу ёрын сүнснүүд дэлхий дээр үлдсэн цорын ганц динозаврын үр зулзагыг устгахаар ирнэ. Муу санаат сүнснүүд тэрхүү өндөг


  • Хүүхэлдэйн театрд “Том хамарт одой” жүжиг тоглогдон Хүүхэлдэйн театрд “Том хамарт одой” жүжиг тоглогдон

    Монголын хүүхэлдэйн театр сурагчдын нэгдүгээр улирлын амралтыг тохиолдуулан “Том хамарт одой” жүжгээ арваннэгдүгээр сарын 5-17-ныг дуустал өдөр бүр 14.00 цагт тоглох юм байна. Харин бяцхан үзэгчдэдээ зориулан бага тайзнаа “Долоон өндөгтэй доголон шаазгай” үлгэрээ амралтын өдөр бүр 16.00 цагт толиулах ажээ. Жүжгийн тасалбар маш хямд бөгөөд их тайзнаа тоглогдох “Том хамарт одой” жүжгийг ердөө л 2500 төгрөгөөр үзэх боломжтой бол бага тайзнаа тоглох жүжгийг 1500 төгрөгөөр сонирхож болох нь ээ.


  • Учиртай гурван толгой, түүний судалгаа Учиртай гурван толгой, түүний судалгаа

    Хөдөө газар зүүн, баруун хоёр хажууд нэжгээд уул, зүүн талынх нь /ногоон гэрэл туссан/ хадтай уудам, баруун талынх нь /цэнхэр гэрэл туссан/ модтой бэрх, баруун талын уулын бэлд нэг хайлаас мод, түүний хажууд бараг тайзны гол чигт нэг том чулуу, тайзны ар талд нэг урт уул, түүний дор нэгэн бяцхан нуур ба нуурт нэг булаг урсан байна.


  • УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ(дуулалт жүжиг)УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ(дуулалт жүжиг)

    Жүжиг эхлэхэд хуурын уянгат дуу /Алиа саарлын ая/ гарч байх ба хөшиг нээгдмэгц дуу эхлэх бөгөөд Юндэн өнөөх чулууг түшин сууж, Нансалмаа Юндэнг налан хажуулж, Юндэн баруун гараар Нансалмаагийн зүүн гарыг барьж, харилцан их амраг байдалтай байна. Юндэн, Нансалмаагийн толгойг илэн байж дээгүүр уул усыг ажигласан янзтайгаар дуу эхлэхэд Нансалмаа хажуулдсан хэвээр түүний нүүр өөд ширтэн ажиглана.


  • ЭНЭРЭЛТ ЭХИЙН СЭТГЭЛ ХИЙГЭЭД ТӨР ОРШИХУЙН УТГА УЧИРЭНЭРЭЛТ ЭХИЙН СЭТГЭЛ ХИЙГЭЭД ТӨР ОРШИХУЙН УТГА УЧИР

    Оролмаа хэмээх эгэл жирийн нэгэн эмэгтэй болон түүний үр хүүхдүүдийнх нь амьдрал, тэмцлээр дамжуулан, Монголын төр, нийгмийн нэгэн үеийн тухай өгүүлэх энэ жүжиг 36 дүртэй. Оролмаа эх гурван хүү, хоёр охинтой. Түүний нөхөр Сансрайдорж нь Монгол Улсыг Манжаас тусгаарлах үйл хэрэгт гар бие оролцож явсан төрийн зүтгэлтэн байгаад гамингийн шоронд амь үрэгджээ. Оролмаа эхийн том хүү Найдандорж сангийн яамны дэд түшмэл, дунд хүү Сандагдорж нь гэлэн, бага хүү Хаймчиг нэгэн яамны гишүүн бөгөөд шинээр тэмцэгч билээ.


Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “Чөлөөт хос” жүжиг Якутад тоглогдоно“Чөлөөт хос” жүжиг Якутад тоглогдоно Улсын Драмын Эрдмийн Театрын уран бүтээлчид энэ сарын 21-27ны өдрүүдэд Якут улсын П.А.Ойунского-ийн нэрэмжит Драмын Эрдмийн театрын урилгаар тус улсад “Чөлөөт хос” мюзикл инээдмийн жүжгийг тоглохоор болжээ. Мөн ОХ-ын Якут улсын П.А Ойунского-ийн нэрэмжит драмын эрдмийн театрын үйл ажиллагаатай танилцах, хоёр орны театрын хамтын ажиллагааг өргөжүүлэх, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцах, монголын драмын театрын уран бүтээлийг гадаадад сурталчлах аж.
  • Дуучин Б.Маралжингоо анхны тоглолтоо хийнэДуучин Б.Маралжингоо анхны тоглолтоо хийнэМонголын поп, ритмт блюз дуучин Батчулууны Маралжингоогийн “Хүлээсэн Учрал” дуугаараа нэрлэсэн анхны бие даасан тоглолт энэ сарын 17-нд Крокус Event Hall -ийн тайзнаа 20 цагаас болох гэж байна. “Хүлээсэн учрал” тоглолт 3 хэсгээс бүрдэнэ.
  • Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлүүд эгшиглэнэМонголын хөгжмийн зохиолчдын бүтээлүүд эгшиглэнэМонгол Улсын Филармонийн Морин хуурын чуулга үүсэн байгуулагдсаны түүхт 25 жилийн ой энэ 2017 онд тохиож байгаа билээ. Тус чуулгын уран бүтээлчид, хөгжимчид ойн баяраа угтан олон тоглолт, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаагийн нэг нь орчин цагийн Монголын хөгжмийн зохиолчдын дан хөгжмийн бүтээлүүдээс бүрдсэн “Монгол хөгжмийн зохиолчдын бүтээлүүд” концертыг 2017 оны 06-р сарын 22-нд 19:00 цагт Улсын Филармонийн концертын танхимд зохион байгуулах гэж байна.
  • Алдарт “EAST 17” хамтлаг Crocus-т 6-р сарын 9-нд тоглолтоо хийх гэж байнаАлдарт “EAST 17” хамтлаг Crocus-т 6-р сарын 9-нд тоглолтоо хийх гэж байна1990-ээд оны залуусын шүтээн Английн алдарт “EAST 17” хамтлаг Монголд тоглолтоо хийх гэж байна. Тус хамтлагийн тоглолт энэ сарын 09-нд буюу ирэх баасан гарагт “Крокус эвэнт Холл”-д болно. Нэгэн цаг үед уран бүтээлээрээ дэлхийн олон сая залуусыг байлдан дагуулж явсан “EAST 17” хамтлаг нь 1991 онд байгуулагдсан.
  • Амралтын өдрүүдэд сонгодог хөгжмөөр “амьсгалаарай”Амралтын өдрүүдэд сонгодог хөгжмөөр “амьсгалаарай”Монгол Улс Америкийн нэгдсэн улсын хооронд дипломат харилцаа тогтсоны 30 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд АНУ-ын Филадельфийн Симфони найрал хөгжимчид манай улсад хүрэлцэн иржээ. Тэд зургадугаар сарын 3-ны 11.00 цагт Хүүхдийн ордонд Филадельфиагийн сонгодог найрал хөгжмийн хөгжмийн утсан хөгжмийн дөрвөл “Олон улсын хүүхдийн долоо хоног” концерт тоглоно. Мөн тус өдрийн 12.00 цагт Улсын их дэлгүүрийн өмнөх Битлзийн хөшөөний дэргэд Филадельфийн сонгодог найрал хөгжмийн үлээвэр хөгжмийн тавал поп-ап концерт тоглох аж. Үүний дараа 18.30 цагт Улсын филармонийн концертын танхимд Филадельфийн сонгодог найрал хөгжмийн уран бүтээлчид “Найрамдлын аялгуу-Түншлэлийн 30 жилийн ойд зориулав” концертыг олон нийтэд тоглож үзүүлэхээр төлөвлөжээ. Тоглолт үнэ төлбөргүй гэдгийг зохион байгуулагчид тодотгож байна.