• Л. ГавааЛ. Гаваа

    1920 онд Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Шар тойром гэдэг газар төрсөн тэрээр эа Борынхоо гар дээр 8 нас хүртлээ бойжиж, эхээсээ ахтайгаа хоёул өнчирч сайн санаат хүмүүсийн дэмжлэгээр Улаанбаатар хотод иржээ. Хотод ирээд 1928 онд Цэргийн бага сургуульд орж нас бага учир 1929 онд Үлгэр жишээ дунд сургуульд шилжин сурчээ. Тэрээр Д. Сүхбаатарын хучин хөшөөг бүтээхээр ирсэн Оросын мэргэжилтэн И. Померанцев багшаар зураг зурахыг заалгажээ. Тэрээр Гавааг Хэвлэх үйлдвэрт Марзан Шаравын туслахаар ажиллаж байхад нь өөрийн дагалдангаар 13 настайд нь авсан гэдэг.


  • Г. ОдонГ. Одон

    Г. Одон нь Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт Бодонгууд овогтой Гэлэгийн хөвүүн болон 1925 онд төржээ. Г. Одон Мал ба Газар тариалангийн яамны харьяа Усны аж ахуй удирдах газарт усны техникчээр ажиллаж байхын зэрэгцээ, зураг оролдох дуртай учраас шинээр байгуулагдсан Зураг урлалын газар байнга очиж холбоотой байх болсон байна. 1942 оноос Чойдогтой биечлэн уулзаж , Г. Одон уран зурагт дуртайгаар барахгүй, Д. Чойдогоор зургийн тухай яриулаад баймаар , уран зураачдын талаар цуглуулсан альбом үзүүлж гайхамшигтай тайлбарлаж хорхойг нь хүргэнэ. Ингэж Г. Одонгийн эцэг эхээсээ заяасан уран гар, оюун билгийг Чойдог багш нь нээж зураач болгосонд нь их баярлаж явдаг байжээ.


  • Харах яруу найргийн сонгодог бүтээлүүдээс толилуулбал...Харах яруу найргийн сонгодог бүтээлүүдээс толилуулбал...

    “Венера төрсөн нь” зураг Сандро Боттичеллигийн нүцгэн эмэгтэй зурсан цөөн зургийн нэг нь юм. Зураач энэхүү бүтээлдээ уснаас төрсөн охин тэнгэр Венераг зуржээ. Өрнө зүгийн салхи Зефир гэргий Хлоридатай цуг дэлбээлсэн дун руу үлээж агаарыг цэцгээр дүүргэх гэж байгааг дүрсэлсэн байна. Венерагийн дүрд Флоренцийн удирдагч Лоренцо Медичигийн бага дүү, Джулиано Медичигийн дурлалт бүсгүй Симонетта Веспуччиг натур болгон зурсан гэдэг.


  • РЕМБРАНТ Хармес ван РейнРЕМБРАНТ Хармес ван Рейн

    Дүрслэх урлагийн түүхэнд нэр хүндтэй байр суурийг эзэлдэг гайхамшигтай зураач бол яа аргаргүй Рембрант мөн. Түүний бүтээсэн гайхамшигтай бүтээлүүд нь дүрслэх урлагийн түүхийн сод бүтээлүүд хэвээр байсаар л байна. Цаг хугцаа өнгөрөх тусам үнэ цэнэ нь улам бүр нэмэгдэж, алдар нэр нь цуурайтсаар л байна. Агуу зураач Рембрант Голландад хөрөнгөтний бүгд найрамдах улсын дэг жаяг тогтоод байсан 1606 оны 7 дугаар сард тээрэмчний нэр бүлд мэндэлжээ.


  • “Discussing the Divine Comedy with Dante”“Discussing the Divine Comedy with Dante”

    Орчин үеийн хятадын зураачид болох Dai Dudu, Li Tiezi, Zhang An нарын зурсан 6x2,6 м хэмжээтэй энэхүү “Discussing the Divine Comedy with Dante” зургандаа тэдний бодлоор дэлхийн нөлөө бүхий 100 хүнийг дүрслэн буулгажээ. Зургийг томруулан харвал зургийн зохиомж нь их сонин утга санаа өгүүлэмжтэй. 100 хүнээс гадна өөрсдийгөө мөн оруулжээ, иймээс зурган дээр 103 хүн байна.


  • НамарНамар

    Ерөөсөө намартай холбоотой гое уран зургууд орууллаа. Би намрын өнгөнд үнэхээр дуртай.


  • Уран зургийн ертөнцөөр аялахуйУран зургийн ертөнцөөр аялахуй

    1827-1833 онд уран зураг цуглуулагч Анатолий Николаевич Демидовын захиалгаар “Помпейн сүүлчийн өдөр” гэдэг түүхэн сэдэвтэй зургаа бүтээжээ. Энэ зургаа бүтээхийн тулд Брюллов Помпейд очин нилээд таталбар зураг зурж тэмдэглэн авч бүтээжээ.


  • Винсент ван ГогВинсент ван Гог

    (1853 оны 3-р сарын 30 - 1890 оны 7-р сарын 29) Голландын пост-импрессионист зураач.[1] Түүний зарим зураг өнөөдөр дэлхийд хамгийн алдартай, нэртэй, үнэтэй бүтээлүүд болсон. Ван Гог залуу байхдаа урлагийн бүтээл худалддаг пүүст ажилладаг байлаа. Богинохон хугацаанд багшилсныхаа дараа тэрээр маш ядуу уул уурхайн бүс нутагт шашин дэлгэрүүлэх газарт ажиллах болжээ. 1880 он хүртэл уран зургийн чиглэлээр ажиллаж эхлээгүй юм. Эхэндээ Ван Гог даруухан өнгөөр ажилладаг байж байгаад Парист импрессионизм, нео-импрессионизмтай танилцжээ. Тэрээр өвөрмөц танигдахуйц хэв маягтаа тод өнгө, будалтын хэв маягийг тусгасан. Энэхүү шинэ хэв маягаа тэрээр Францын Арлед байхдаа бүрэн хөгжүүлжээ.


  •  Louis Andre Gabriel Bouchet- Louis Andre Gabriel Bouchet-"Mme.H and her children"

    Mme.H and her children


  • Luca Carlevariis-Luca Carlevariis-"The Doge's Palace and the Grand Canal, Venice"

    The Doge's Palace and the Grand Canal, Venice


Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ