• Ааваа уучлаарай... /Өгүүллэг/Ааваа уучлаарай... /Өгүүллэг/

    Гэрлэснээсээ хойш аавааасаа болж байнга эхнэртэйгээ муудалцдаг байв. Эхнэр нь аавтай нь хамт байхыг хүсдэггүй, дараа мэт үздэг байв. Заримдаа тэсвэрлэхийн аргагүй үе ч байдаг байлаа. Нэгэн өдөр маргалдсаны дараа эхнэр нь "Нэг бол би явья, эсвэл эцэг чинь яваг" гэж тулгав... Тэр эхнэрээ алдахыг хүссэнгүй. Ааваас нь болж хэрэлдэж муудалцдаг ч аз жаргалтай гэр орон, хайртай эхнэр нь хүүхдүүд нь байлаа. Эхнэртэйгээ гэрлэхийн тулд их л тэмцэлдсэн байж. Эхнэрээ өчнөөн ятгасан боловч амжилтанд хүрсэнгүй. Түүндээ үнэхээр хайртай байлаа. Яах ч аргагүй байдалд ороод эцэст нь нэг арга олжээ.


  •  Эмэгтэй хүнийг өмөөрхүй /Шүлэг/ Эмэгтэй хүнийг өмөөрхүй /Шүлэг/

    Эмэгтэй хүнийг өмөөрхүй Бурханы унагасан шорвог нулимасны амт нь болж ирсэн Будант хүйтэн хорвоог чимэх гэж нарнаас тасарч цацарсан Хорвоо дэлхийн зүрхэн дэх мөнхийн мөсийг хайлуулагч Ховорхон заяанд ирсэн эмэгтэй хүнийг хайрлаж чаддаггүй хүнд би дургүй


  • "1001 шөнийн үлгэр" /Шууд уншихаар/

    "1001 шөнийн үлгэр" /Шууд уншихаар/


  • Уучлал гэдэг гайхамшигтай /Өгүүлэг/Уучлал гэдэг гайхамшигтай /Өгүүлэг/

    Амьдралдаа зөвхөн нэг удаа ярилцсан хүнийг 43 жилийн дараа санах нь тийм ч амар зүйл биш. 12 настай бяцхан жаал байхдаа халаасны мөнгө олох гэж айлуудад сонин тараадаг байлаа. Тэр үед одоо нэрийг нь санахгүй байгаа нэг настай эмэгтэй миний үйлчлүүлэгч байсан юм. Уучлах гэдэг нь ямар гайхамшигтай, агуу зүйл болохыг тэр эмэгтэй надад ойлгуулсан юм. Бямба гаргийн өглөө би хэдэн найзтайгаа тэдний цэцэрлэгийн арын хашаан дээр суун байшингийн дээвэр рүү нь чулуу нүүлгэж, тэрхүү чулуугаа харваж буй одтой зүйрлэн баясаж байв.


  • "Аавтай минь бүжиглээч" /Өшүүллэг/

    Охин нь аавыгаа “сайхан баярлаарай“ гэж явуулчихаад эргэн зурагтаа асаахад тэмээний тухай нэвтрvvлэг гарч байлаа. “Ямар сонин юм өдийд тэмээний тухай гарч байдаг” гэж гайхсан хэдий ч өрөөн дотуураа хэд эргэснээ, цонхон дээр очиж, гадагшаа ширтэнэ.


  • Охиндоо...Охиндоо...

    Нарыг атгаж ирсэн юм миний охин Насыг минь хучиж ирсэн юм миний охин Нартад дулаан явуулах гэж ирсэн юм миний охин Нандин бүхнийг мэдрүүлэх гэж ирсэн юм миний охин


  • Сүүлийн болзоо ...Сүүлийн болзоо ...

    Дунд сургууль даа бусдын л адил хөөрхөн царайнд татагдаж, дурлаж явлаа. Гэхдээ зүрх сэтгэл шархлуулах нь тун ховор. Ихэнх дээ дараагийн хөөрхөн царайг харах хүртэл ахархан хугацаанд үргэлжилдэг байв. Гэтэл нэг өдөр түүнийг харж билээ. Бусдын л адил дурлаж эхлэв. Нүд, хөмсөг, ичиггүйрэн зогсох даруу төлөв байдал. Ер нь түүний байгаа байдал тэр чигтэй л намайг татаж, хөшиж байсныг санаж байна.


  • Бор шувууны үүр (Өгүүллэг)Бор шувууны үүр (Өгүүллэг)

    Эртээ урьдын цагт баян эр ухаан муу ганц хүүтэйгээ амьдран суудаг байжээ. Ухаантай эхнэр авч өгвөл урагшгүй тэнэг хүү минь ухаан суух ч юм билүү гэж баян боддог байсан юмсанж. Тэгээд ажил үйлс, ухаан сана, үзэсгэлэн гоо төгөлдөр нэгэн бүсгүйг богтлон авч өгч гэнэ. Хоног өдрүүд өнгөрөөд байсан боловч бэр нь хөл хүндтэй болохгүй байжээ. Тэгээд баян бэрээсээ учир шалтгааныг эвийг нь тааруулж, эгзгийг нь олж байгаад асуув. Бэр нь, “Бид хоёр тоонот гэрт толгой, тостой тогоонд хошуу холбоод олон жил өнгөрсөн боловч огтхон ч хавьтаж үзээгүй юм чинь яаж танд ач тэврүүлэх билээ дээ гэж үнэн учраа хадам аавдаа ичингүйрэн байж хэлжээ.


  • Манжийн төрийг залуурдаж явсан монгол гүнжийн түүхМанжийн төрийг залуурдаж явсан монгол гүнжийн түүх

    1625 онд Манж Чин улсын хааны угсаа залгамжлах хунтайж Тай Цун 15-хан настай нэгэн охинтой ураглан хуримлажээ. Тэр охин бол Монголын Хорчин аймгийн ноён, Чингис хааны отгон хүү Тулуйн угсааны Хиад Боржигин овогт бэйл Зайсангийн охин Амирлангуй байлаа.


  • Найз минь... /Шүлэг/ Найз минь... /Шүлэг/

    Хорчины үгэнд итгэчихээд Хөөрхөн найз минь надад гомдсон аж. Сайхан нөхөрлөлд хорсож хийссэн нь Сажилж хийсээд чихэнд нь сонордож.


Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ