Ардын хувьсгал ялсан үйл явдлыг тайз, дэлгэцийн бүтээл болгон, уран сайхны хэлбэрээр хүргэх ТВ8 телевизийн шинэ бүтээл “Ардын журамт цэргийн мөрөөр” түүхэн сэдэвт шоу нэвтрүүлгийн эхний дугаар Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн өдөр буюу Монгол ардын журамт цэрэг жанжин Д.Сүхбаатарын удирдлага дор эх нутгаа харийнхнаас чөлөөлөх зэвсэгт тэмцлийг эхлүүлсэн гуравдугаар сарын 18-ны өдөр үзэгч та бүхний хүртээл болсон билээ.
Монголын нийтийн дууны салбарт тод мөрөө үлдээсэн С.Жавхлан, Т.Баясгалан, Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа, Э.Оюумаа, Л.Болдбаатар, Б.Энхмэнд, Л.Чулуунбаатар, Г.Чинболор, Т.Батсайхан нарын нэгэн үеийн уран бүтээлчид хамтран “Манай гарагийн залуус-20 жил” баярын цэнгүүнээ үзэгчдэд өргөн барьж байна.
“Sony” компанийн “PlayStation 4” платформд зориулж “Sucker Punch” студийн бүтээсэн “Ghost of Tsushima” видео тоглоомыг уран сайхны кино болгох ажил эхэлжээ. Киног “John Wick”-ийн найруулагч Чад Стахелски бүтээхээр болсон байна.
Уулзалтын эхэнд Соёлын сайд Ч.Номин Соёлын яамны 2021-2024 оны стратеги төлөвлөгөөний зорилт болох “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө”-ний төслийг танилцуулж, санал солилцлоо. Энэ удаагийн уулзалтаар Монгол хэл, соёлыг хэрхэн бага наснаас нь төлөвшүүлэн сургах, соёлын талаар төрөөс барих бодлогын суурийг зөв тавих, хэл утга зохиолын эрх зүйн орчин зэрэг асуудлаар санал солилцлоо.
Улсын онцгой комиссын даргын 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 27 дугаар тушаалаар “Шуурхай зохицуулалтын ажлын хэсэг” байгуулагдаж, үзвэр, кино театр хариуцсан бүлгийн дарга Соёлын сайд Ч.Номингоор ахлуулан ажиллаж байна. Ажлын хэсгийн төлөвлөгөөт ажлын хүрээнд Соёлын яам болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хамтран 21 аймаг, нийслэлийн Боловсрол, соёл урлагийн газар, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, мэргэжилтэн болон соёл, урлагийн байгууллагууд /театр, чуулга, номын сан, музей/-ын удирдах ажилтан, дотоод хяналтын ажилтнуудад зориулсан цахим сургалтыг нийт 227 албан хаагч хамрагдуулан зохион байгуулжээ.
COVID-19 цар тахлын нөлөөгөөр аялал жуулчлалын салбар хамгийн хүнд цохилтод ороод байгаа билээ. Үүнээс үүдэж тэг зогсолт хийж, орлого хумигдаж эхэлсэн. Тэгвэл аялал жуулчлалын салбарыг сэргээж, цахим шинэчлэлийг эхлүүлэхээр Аялал жуулчлалын хөгжлийн төв ТӨҮГ, МУИС-ийн МУИС-ийн дэргэдэх “Гарааны дижитал солюшнс” компанитай хамтран ажиллахаар боллоо.
ОХУ-ын Соёлын яам, Дорно дахины улсын музей (Государственный музей Востока)-н захиргааны санаачилгаар “Эрин үеийн зааг дээрх Монгол орон” сэдэвт Монголын үе үеийн уран бүтээлчдийн шилмэл бүтээлийн үзэсгэлэн 2021 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Москва хот дахь Дорно дахины ард түмнүүдийн урлагийн музейн төв байранд нээгдлээ.
Япон улсад зохион байгуулагдсан Канагавагийн Дэлхийн хүүхдийн урлагийн үзэсгэлэнгийн 2021 оны бүтээл шалгаруулах уралдааны шагналт байранд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын гуравдугаар сургуулийн 10а ангийн сурагч Б.Лочингийн бүтээл шалгарчээ. Тус үзэсгэлэнд манай улсаас есөн хүүхдийн бүтээлийг илгээсэн байна.
АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелес хотноо зохион байгуулагдсан 63 дахь удаагийн Грэмми шагнал гардуулах ёслол өндөрлөлөө. Энэ удаагийн ёслол цар тахлын улмаас ямар ч үзэгчгүйгээр болж байгаа гэдгээрээ онцлог ба уригдсан зочдын хоорондын зайг барихын тулд нийт таван тайз засагджээ. Арга хэмжээг комедиан Тревор Ноа хөтөлсөн бөгөөд Билли Эйлиш, BTS, Тейлор Свифт, Дуа Липа, Харри Стайлс, Cardi B нар өөрсдийн үзүүлбэрээ толилуулсан байна.
Үндэсний тусгаар тогтнол, сэргэн мандалтын үндсийг тавьсан Ардын хувьсгал ялсны 100 жилийн ойд зориулсан “Ардын журамт цэргийн мөрөөр” түүхэн сэдэвт шоу нэвтрүүлэг гуравдугаар сарын 18-ны “Монгол цэргийн өдөр”-өөс эхлэн үзэгчдийн хүртээл болох гэж байна.