• Рианагийн дэгжин даашинзРианагийн дэгжин даашинз

    Чадалтай хоолой, өвөрмөц хувцаслалтаараа өөрийн орон зайг эзэлж, шоу бизнесийн ертөнцөд гялалзаж яваа дуучин Rihanna газар шүргэм урт даашинзаар гангарчээ. Цэнхэр цэцэгтэй даашинз нь түүнд тунч сайхан зохиожээ.


  • Польшийн залуус Мадоннагийн эсрэг нэгджээПольшийн залуус Мадоннагийн эсрэг нэгджээ

    Польшийн “Залуусын загалмайлсан аян” хэмээх байгууллага наймдугаар сарын 1-нд Варшав хотод хийх гэж буй дуучин Мадоннагийн эсрэг нэгдэж, оршин суугчдын дотроос 43 мянган хүний гарын үсэг цуглуулжээ. Энэхүү концертийг болиулах шаардлага бүхий гарын үсэгтэй хүсэлтийг Варшав хотын захирагчид өгсөн байна.


  • Жүжигчин У.Уранчимэг бухимджээ Жүжигчин У.Уранчимэг бухимджээ

    Драмын сайхан бүсгүйчүүдийн нэг гавъяат жүжигчин У.Уранчимэг жилдээ ганцхан удаа олдох амралтаа жинхэнэ утгаар нь эдлэхийг хүсч байгаа аж. Учир нь тэрбээр “намайг тайван амраагаад өгөөч сэтгүүлчид ээ, битгий утас руу минь залгаж, ярилцлага авах хүсэлт тавиач. Би жилдээ ганцхан удаа олддог зуны амралтаа жинхэнэ утгаар нь сайхан өнгөрүүлмээр байна” хэмээн бухимджээ.


  • Задгай кино театр өчигдөр нээлтээ хийжээЗадгай кино театр өчигдөр нээлтээ хийжээ

    Монголд анх удаа задгай кино театр өчигдөр нээлтээ хийжээ. Үндэсний соёл амралтын хүрээлэнд байрлах задгай кино театр өчигдөр нээлтээ хийн 19.00 цагт “Чинжүү”, “Хэрэв чиний зүүдийг өөр хүмүүс харж болдог бол яах вэ?”, “Паприка” хэмээх японы сэтгэцийн энимэйшн кино нь сэтгэлзүйн эмч нарын шинэ нээлтийн хор уршгийн тухай кинонуудыг хүмүүст үнэ төлбөргүй үзүүлжээ. Задгай талбайн театр цаашид хоёр долоо хоног тутамд нэг сонирхолтой дэлгэцийн бүтээлийг залуучуудад хүргэнэ гэжээ.


  • Н.Халиуны сэтгэлд хүрэх залуус алгаН.Халиуны сэтгэлд хүрэх залуус алга

    “On & Off” продакшны аранжировшик Н.Халиун урлагийнхантай ойр харилцаатай байдгийн хувьд шинэ гарч ирж буй уран бүтээлчдэд сэтгэл дундуур явдаг гэнэ. Шинээр төрөн гарч буй уран бүтээлчид өмнөх үеийнхнийхээ стиль жанрыг л дуурайхаас бус өөрийн гэсэн имиж онцлогоо бүрдүүлэх тал дээр маруухан харагддаг нь түүний сэтгэлийг гонсойлгодог байна. Тэрбээр “Сараа, Ариунаа, Алтаа, Наран гээд урлагийнхан өөр өөрийн гэсэн онцлогтой дуучид. Гэтэл дараачийн үеийнхэн нь тэднийг л дуурайх юм” хэмээдэг аж.


  • Шинэ үеийн залуу од балетчин Б.Саруул түр завсарлага авлаа Шинэ үеийн залуу од балетчин Б.Саруул түр завсарлага авлаа

    УДБЭТ-ын шинэ хун хэмээн цоллуулж байсан балетчин Б.Саруул хөл хүнд болсноор уран бүтээлээсээ түр завсарлага авахаар болжээ. Тэрбээр өдгөө үзэгчдийн хайртай хун, чадварлаг бүжигчин болж, шинэ үеийн залуу “од” хэмээн нэрлэгдэх болсон юм. Түүний нөхөр гэргийнхээ тоглосон балет бүрийг алгасалгүй үздэг бөгөөд тэд тун удахгүй үрийн зулай үнэрлэх нь.


  • “The Dark Knight Rises” киног үзэхээс айж байна“The Dark Knight Rises” киног үзэхээс айж байна

    Аурора хотод болсон аймшигт аллага дэлхий нийтийг цочирдуулсан билээ. Харин өнгөрсөн ням гарагт “Лос Анжелес Таймс” сонин кино үзэгчдийн дунд нэгэн судалгаа явуулжээ. Судалгааны дүнгээс харахад кино театрт кино үзэхээр ирсэн таван хүн тутмын нэг нь Бэтманы шинэ цуврал “The Dark Knight Rises” киног үзэхээс айж байгаа гэнэ. Тус кино гарснаас хойш хоёр дахь долоо хоногтоо АНУ болон Канадын кино чартуудад дээгүүр байр эзлэж байгаа боловч үзэгчдийн тавны нэг нь энэ киног үзэхээс эмээх болсон байна.


  • Бэкэгийн “цочир” бэлэг Бэкэгийн “цочир” бэлэг

    “Гурван охин” хамтлагийн Г.Анхмаатай гэр бүл болж, хөөрхөн охинтой болсон Г.Билэгжаргал шинэ хүнээ асрахын зэрэгцээ кино найруулсан шиг өдөр хоногийг тун завгүй өнгөрүүлж байгаа гэнэ. Тэрбээр өмнө нь “Луйврын хот”, “Франц үнсэлт”, “Сая километр”, “Ийм нэгэн дурлал” зэрэг кинонд тоглож байсан авьяаслаг жүжигчин бол энэ удаад найруулагч болохоор шийдсэн бололтой.


  •  Пикассогийн бүтээлийг хулгайлахыг оролджээ Пикассогийн бүтээлийг хулгайлахыг оролджээ

    Испанийн дотоод хэргийн сайдын мэдээлснээр тус улсын нэрт зураач, уран барималч Пабло Пикассогийн бүтээлийг хулгайлах гэж байсан дөрвөн этгээдийг баривчилжээ. Гэмт этгээдүүдийн гарт орох гэж байсан уг зураг нь 1.2 сая евро буюу 1.5 сая ам.үнэтэй тосон будгийн бүтээл байжээ. Албаныхны мэдээлснээр “The best of Jeune garcon” нэртэй уг зураг нь Пикассогийн 1964 онд зурсан зураг гэнэ. Гэвч уг зургийг нэрт зураачийн зурсан жинхэнэ хувилбар, эсвэл хуурамч эсэхийг Испанийн урлагийн музейн ажилтнууд болоод бусад албаныхан нягтлан шалгаж байгаа юм байна.


  • Солонгосчууд “Тал хээрийн Ариран” тоглолт хийнэСолонгосчууд “Тал хээрийн Ариран” тоглолт хийнэ

    Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын урилгаар БНСУ-ын Үндэсний театрынхан манай оронд ирэхээр болжээ. Тус театрын захирал, найруулагч, хөгжимчид зэрэг олон улсад алдартай 12 уран бүтээлч ирэх сарын 6-нд Монголд хөл тавих бөгөөд 10-нд “Тал хээрийн Ариран” тоглолтоо хийхээр төлөвлөсөн байна. Солонгосын соёл урлагийн ертөнцийн гайхамшгаас монголын үзэгчдэд сонирхуулахаар зэхэж буй уран бүтээлчид үндэсний болон орчин үеийн хөгжим, бүжгийн хөтөлбөрүүдээс гадна багахан хэмжээний үзэсгэлэн зохион байгуулах гэнэ. Үүгээр ч зогсохгүй, ҮДБЭЧ-ын уран бүтээлчидтэй хамтарч ажиллах төлөвлөгөөний хүрээнд олон сонирхолтой арга хэмжээ, шоу тоглолт хийхээр болсон байна


Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Баянхонгор аймгийн театр Баянхонгор аймгийн театр "Шинос" мюзиклээр намар цагийн тоглолтоо нээлээБаянхонгор аймгийн Хөгжимт драмын театр орон нутгийн дэмжлэгтэйгээр тус театрын найруулагч МУСТА С.Тогоомөнхийн зохиол, найруулга, МУГЖ Ц.Алтанцэцэгийн дэглэлт, продюсер Б.Пүрэвдагвын санаачилгаар "ШИНОС" мюзиклийн уран бүтээл туурвин, 09 дүгээр сарын 24,25-ны өдрүүдэд үзэгчдийн хүртээл болголоо. Уран бүтээл нь хүн үүслийн овог, отгийн амьдрал, эртний омгуудын хоорондох зөрчил, хайр сэтгэлийн холбоог бүжгийн мюзикл хэлбэрээр найруулсан, 80 гаруй уран бүтээлчид оролцсон бүрэн хэмжээний бүтээл болсон юм.
  • Дуучин Б.Гүрбадамын “Дурлал шиг бүсгүй” тоглолт болноДуучин Б.Гүрбадамын “Дурлал шиг бүсгүй” тоглолт болноНийтийн дууны урлагт хоолойн цар хүрээгээрээ өөрийн гэсэн өвөрмөц өнгө аясыг бий болгож чадсан дуучин бол Баянмөнхийн Гүрбадам юм. Тэрээр “Өр зүрхний ээж” хэмээх энэрэл хайр, ухаарал шингэсэн дууг анх дуулж урлагт орж ирсэн бол “Дурлал шиг бүсгүй”, “Насанд олдсон хань” зэрэг хуучны сайхан дуунуудыг сэргээн дуулж, дахин амилуулж ард түмэнд танигдсан билээ. Түүний дуучин Э.Чулуунчимэгтэй хамтран дуулсан “Хайрт минь утсаа аваарай”, “Сайхан хань”, “Эрийн гурван наадам” дуучин Г.Энхнарантай “Ганцхан чамдаа”, дуучин Р.Болортуяатай “Учрлын уянга” зэрэг дуунууд нь сонсогчдийн хүртээл болж, фм радиогийн хит парадуудыг тэргүүлсээр байгаа билээ.
  • Улстөржилтөөс болж Улстөржилтөөс болж "The Hu" хамтлагийн хандивын тоглолт хойшиллоо“The Hu” хамтлаг энэ сарын 23-ны мягмар гаригт МҮОНРТ-ээр болон цахимаар бүрэн тоглолтоо хийхээр төлөвлөж, зараа хүртэл тараагаад байсан ч тоглолтоо цуцалжээ.Тэд “COVID-19”-ийн хорионд гадаадад гацаж, байгаад өнгөрсөн сард эх орондоо ирсэн. Ингээд сонгуулийн өмнөх өдөр хандивын тоглолт хийхээр төлөвлөөд байсан ч улс төрийн шалтгаанаас үүдэн цуцалсан байна.
  • “The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо White Rock Center-т 2020 оны зургаадугаар сарын 23-ны мягмар гарагийн орой хийхээр болсон тухайгаа зарлалаа. Уг хандивын тоглолтыг “The HU” хамтлаг “Хүрээ энтертайнмент” ХХК-тай хамтран МҮОНРТ-ээр шууд дамжуулан хүргэх бөгөөд ивээн тэтгэгчээр Мобиком Корпораци, Хаан Банк ажиллахаар болжээ.
  • "Монгол соёл" онлайн тоглолтоор 102.952.147 төгрөгийн хандив, тусламж цуглажээДэлхийд гайхагдсан монгол соёлын өв тэр дундаа соёлын биет бус өвийн гайхам сайхныг нэгэн дор цогцлоох "Монгол өв соёлын цогцолбор" байгуулах төслийн хандивын аяны нээлтэд зориулсан монгол поп опера “Увертюра” хамтлаг болон язгуур урлагийн алдартай уран бүтээлчид, соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчдын "Монгол соёл" онлайн тоглолт 06 дугаар сарын 01-нд 18:00 цагаас "ТВ8" телевизээр орон даяар шууд дамжуулагдсан билээ.