• "Леди Гага" хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдтэй харьцахгүй гэнэ

    Леди Гага ойрын үед сэтгүүлчдэд ярилцлага өгөхөө бүрэн зогсоож, улмаар хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй ямар нэг байдлаар харьцахаа болих гэж байгаагаа мэдэгдсэн байна. Түүний сүүлийн ярилцлага нь Опра Уинфритэй хийсэн яриа болох ажээ. Ярианы бичлэгийг 3-р сарын 18-нд Oprah's Next Chapter хөтөлбөрөөр үзүүлсэн. Ярилцлагад дуучин бүсгүйн ээж Синтия Жерманотта оролцсон байна.


  • MTV шинэ сайт нээнэ

    Artists.MTV нэртэй шинэ сайт нээхээр шийдсэнээ MTV зарлалаа. Уран бүтээлчид болоод шүтэн бишрэгчдийг хооронд нь холбох зорилгоор уг сайтыг нээж байгаа бөгөөд ирэх зун гэхэд “үүд хаалгаа нээн” зочдоо угтан авах гэнэ. MTV группийн дижитал хөгжмийн стратеги хариуцсан дэд захирал Шанон Коннели “Уран бүтээлчдийг дэмжих нь энэ төслийн гол зорилго. Тэд энэ сайтаар дамжуулан уран бүтээлээ сурталчлан, шүтэн бишрэгчидтэйгээ холбогдон, бас цомгоо борлуулж болно” хэмээн ярив. Энэхүү сайт дээр уран бүтээлчид болоод жирийн үзэгч аль аль нь хувийн хуудас нээх бөгөөд түүнийгээ шинэчлэх, хөтлөх боломжоор хангагдах юм.


  • Дуучин Ану шинэ клипний ажилдаа оржээДуучин Ану шинэ клипний ажилдаа оржээ

    Орчин үеийн залуусын анхаарлын төвд цаг ямагт байдаг дуучин Ану “MY ABC” хэмээх шинэ цомгоо тун удахгүй танилцуулах гэнэ. Тэрээр шинэ цомогтоо багтсан “Super Car“ дуугаа клипжүүлхээр ажилдаа оржээ. Түүний шинэ уран бүтээл “Super Car “ дууны шүлгийг Нарангэрэл,аяыг Б.Наранзун болон “Royal Records studio”-н захирал Цэрэн нар хамтран бүтээжээ.


  •  “Санаандгүй учирсан дурлал” дуу Э.Чулуунчимэгт бий... “Санаандгүй учирсан дурлал” дуу Э.Чулуунчимэгт бий...

    Дурлал, хайр хоёр өвчин шиг хэлж биш, хийсч, хийсэх хийсэхдээ нэг л мэдэхэд, санаандгүй байхад л хаанаас ч юм бэ ирдэг. Санаандгүй учирсан дурлалыг дуугаараа илэрхийлж, уран бүтээлийн ертөнцөд хөл тавьж магтаал шүүмжлэл олныг дагуулсан уран бүтээлч бол залуу дуучин Энхболдын Чулуунчимэг юм.


  • Өвөрхангайчууд Д.Намсрайноровт нугасгүйӨвөрхангайчууд Д.Намсрайноровт нугасгүй

    Өнгөрөгч баасан гариг буюу 5 сарын 4-ний өдөр Өвөрхангай аймгийн Хөгжимт драмын театрт залуу дуучин Энхболдын Чулуунчимэгийн “Санаандгүй учирсан дурлал” цомогт зориулсан баяр, анхны уран бүтээлийн тоглолт болж өнгөрлөө.


Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ