• БСШУСЯ-ны зарим харьяа байгууллагын даргын сонгон шалгаруулалт болноБСШУСЯ-ны зарим харьяа байгууллагын даргын сонгон шалгаруулалт болно

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяа зарим төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалт 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Засгийн газрын 11-р байрны 1 давхарт Төрийн албаны зөвлөлийн Сургалтын танхимд зохион байгуулагдана.


  • "ХАЙРТАЙ" аян амжилттай үргэлжилж байна

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй “Хурд” хамтлагийн санаачилсан “ХАЙРТАЙ” соён гэгээрлийн арга хэмжээ амжилттай үргэлжилж байна. Урлаг, дуу хөгжмөөр дамжуулан нийгэмд “гэрэл асаах”, соён гэгээрүүлэх зорилго бүхий төслийн багийнхан Хэнтий аймгаас аялан тоглолтоо эхлүүлж, өнөөдөр Дорнод аймагт ирээд байна.


  • Нэрт кино найруулагч Д.Жигжидийн мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэнэНэрт кино найруулагч Д.Жигжидийн мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэнэ

    Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай кино найруулагч Д.Жигжидийн мэндэлсний 100 жилийн ойг энэ онд тэмдэглэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэв.


  • Киноны хууль амьдралд нийцсэн “амьд” хууль байхыг хүсэж байнаКиноны хууль амьдралд нийцсэн “амьд” хууль байхыг хүсэж байна

    “Монгол Улсын кино урлагийн салбарыг хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх нь” сэдэвт уулзалт хэлэлцүүлэг Төрийн ордонд болж, киноны уран бүтээлчдийн мэргэжлийн холбоод, кино бүтээгч студи, продакшний найруулагч, зохиолч, жүжигчдээс бүрдсэн 150 орчим төлөөлөл оролцож, санал бодлоо хуваалцлаа.


  • Гадаад иргэдийн дунд Гадаад иргэдийн дунд "Бэсрэг наадам" зохион байгуулна

    Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын Хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг угтан “MNB WORLD” суваг нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран “AIM, WRESTLE, RACE” бэсрэг наадмыг гадаадын иргэдийн дунд анх удаа зохион байгуулах гэж байна.


  • Налайх дүүрэгт Музей байгуулнаНалайх дүүрэгт Музей байгуулна

    Монгол Улс, Бүгд найрамдах Турк улсын хооронд дипломат харилцаа тогтсоны 50 жилийн ой өчигдөр тохиов. Турк улсын ЭСЯ-аас энэ хугацаанд хоёр улсын хооронд явагдсан ажлуудыг танилцууллаа. Соёлын харилцааны хүрээнд МУИС-д Түрэг судлалын хүрээлэн байгуулж соёл, түүхийн салбарын судалгаа шинжилгээг эрчимжүүлэх зорилготой байгаа аж. Мөн МУИС-ийн оюутнуудад бакалавр, магистрийн зэргийн тэтгэлэгт хөтөлбөрүүдийг зарлахаас гадна Турк судлалын ангид шинээр элсэх 15 оюутныг тус улсад үнэ төлбөргүй тэтгэлгээр сургахаар болжээ. Уг хөтөлбөр цаашид тогтмол хэрэгжих юм.


  • "Соёлын төв-Чанартай үйлчилгээ IV" уралдаан зарлагдлаа

    Монгол хүний хөгжлийг дэмжсэн, хөрөнгө, санхүүгийн хувьд өөрийгөө тэтгэх, мэргэжлийн өндөр түвшний, өрсөлдөх чадвар бүхий урлаг, соёлын төрийн болон төрийн бус байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлэх зорилготойгоор 21 аймгийн 33 сумдын соёлын төв болон нийслэлийн 9 дүүргийн соёлын орднуудын дунд "Соёлын төв-Чанартай үйлчилгээ IV" уралдааныг 2019 оны 01 дүгээр сарын 01-нээс 12 дугаар сарын 31-ний хооронд зарлажээ.


  • Улаанбаатар хотын Музейг сэргээн засварлах шийдвэр гарлааУлаанбаатар хотын Музейг сэргээн засварлах шийдвэр гарлаа

    Нийслэлийн нутаг дэвсгэр дэх 100 ба түүнээс дээш жилийн насжилттай түүх, соёлын дурсгалт барилга, байшинг сэргээн засварлах, хадгалж хамгаалах “Соёлын өвд ээлтэй Улаанбаатар” аяныг хэрэгжүүлж эхлээд байна. Улаанбаатар хотын 380 жилийн ойг тохиолдуулан Энэ аяны хүрээнд 1919 онд баригдсан Улаанбаатар хотын музейн түүхэн дурсгалт барилгыг сэргээн засварлах, музейн барилгын өргөтгөлийн зураг төсөл хийх хөрөнгийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар баталлаа.


  • Дүүргүүдийн соёлын ордны дугуйлангийн багш нарыг сургалтад хамруулнаДүүргүүдийн соёлын ордны дугуйлангийн багш нарыг сургалтад хамруулна

    Нийслэлийн Соёл, урлагийн газраас харьяа байгууллагууд тэр дундаа нийслэлийн дүүргүүдийн соёлын ордны дуу, бүжиг, хөгжмийн дугуйлангийн багш нарт зориулсан вакумжуулсан сургалтыг СУИС-тай хамтран тус сургуулийн харьяа “Эгшиглэн" зуны сургалтын төвд 2019 оны 6-р сарын 25-наас 28-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.


  • П.И.Чайковскийн нэрэмжит уралдаанаас ШИНЭ ОД төрөх үү?П.И.Чайковскийн нэрэмжит уралдаанаас ШИНЭ ОД төрөх үү?

    Сонгодог урлагийн олимп, суут П.И.Чайковскийн нэрэмжит уралдаан хоёр хоногийн өмнө ОХУ-д эхэлж, түүний нэрэмжит консерваторийн их танхимд нээлтийн тоглолт болоо. Дөрвөн жилд нэг удаа болдог П.И.Чайковскийн нэрэмжит XVI уралдаан зургаадугаар сарын 17-30-ны хооронд үргэлжилнэ. Өмнө нь тус уралдааны “Тэргүүн байр”, “Алтан медаль”-ийн эзнийг төрүүлж байсан болохоор, энэ тайзнаа Г.Ариунбаатар аварга болсон болохоор монголчууд Москва тийш хүлээлт тавьж суугаа нь лавтай. Сонгодог урлагийн сор, шилдгүүд цугладаг уралдаан төгөлдөр хуур, хийл, морин хийл, дуулаач гэсэн дөрвөн төрлийн шалгаруулалттай байсан бол энэ удаад гууль болон модон үлээвэр төрлийг нэмжээ.


Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэ“Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэДорнод аймаг 2019 оныг “Аялал жуулчлалыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд Хэрлэн голын эрэгт "Найрамдал" цэцэрлэгт хүрээлэнд Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн бие даасан тоглолтыг энэ жилээс эхлэн, жил бүрийн 08 дугаар сарын 04-ний энэ өдөр тогтмол зохион байгуулахаар болжээ.
  • Наймдугаар сард ямар эвент, шоу болох вэ?Наймдугаар сард ямар эвент, шоу болох вэ?Урин цаг цаашилж, хичээл, сургууль гээд их ажлын цаг дөхөж байна. Зун цагт хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа өнгөрөөх сонирхолтой арга хэмжээ, эвентүүд үргэлжилсээр. Бид энэ удаад наймдугаар сард нийслэлд зохион байгуулагдах сонирхолтой эвент, арга хэмжээний талаар мэдээллийг хүргэж байна.
  • “Үдшийн музей” жазз хөгжмөөр “амьсгалав”“Үдшийн музей” жазз хөгжмөөр “амьсгалав”“Үдшийн музейд” 2015 онд “Хөсөгтөн” хамтлаг, 2016 онд Морин хуурын чуулга, 2017 онд “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид зочилж байсан бол энэ жил Монгол Улсын Филармонийн “Баянмонгол” чуулга жазз тоглолтоороо үзэгчдэд бэлэг барилаа. Мөн Чойжин ламын сүм музейн арвин баялаг сан хөмрөг, хосгүй үнэт бүтээлүүдээс цугласан олонд тусгайлан зориулж, музейн “Цам” үзэсгэлэнг сонирхуулсан бол “Монгол төрийн сахиусны өргөө” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнг үзэж мэлмий баясгахын зэрэгцээ музейн өвөрмөц тансаг орчинд тухлан жазз хөгжмийн гайхамшигт тоглолтыг тогложээ.
  • “Naadam night” шоу зохион байгуулна“Naadam night” шоу зохион байгуулнаБаяр наадмын үеэр жуулчдад зориулан зохион байгуулж буй “Naadam night” шоу долоодугаар сарын 11-ний орой 21:00 цагт Үндэсний соёл амралтын хүрээлэнд болно. Наадмын нээлтийн соёл урлагийн хөтөлбөрийг орой нь жуулчдад зориулан орчуулгатай хүргэх “Naadam night” шоу арга хэмжээг зохион байгуулах бэлтгэл ажил хангагдаж хөтөлбөр бэлэн болсон байна гэж
  • Хятан-Их Ляо улсын үеийн шилдэг үзмэрийн үзэсгэлэн нээгдлээХятан-Их Ляо улсын үеийн шилдэг үзмэрийн үзэсгэлэн нээгдлээМонгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг хоёр улс 2019 онд ёслол төгөлдөр тэмдэглэж байна. Ойн хүрээнд хоёр улсын соёлын солилцоог хөгжүүлэх зорилгоор зохион байгуулж буй нэгэн томоохон ажил нь БНХАУ-ын Өвөр Монголын музей, Монголын Үндэсний музейтэй хамтран "Хятан-Их Ляо улс: БНХАУ-ын ӨВӨР МОНГОЛЫН ХЯТАНЫ ШИЛДЭГ ҮЗМЭР" үзэсгэлэн юм.