• Б.Чинбатад зориулсан хандивын тоглолтуудын тов шинэчлэгдэн гарчээБ.Чинбатад зориулсан хандивын тоглолтуудын тов шинэчлэгдэн гарчээ

    БНХАУ-д коронавирусийн халдвар эрчимжсэнтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар холбогдох арга хэмжээ авч, олон нийтийг хамарсан үзвэр, үйлчилгээг хориглосон тул БНСУ-д эмчилгээ хийлгэж буй хөгжмийн зохиолч, продюсер Б.Чинбатад зориулсан хандивын тоглолтууд хойшлогдсон билээ.


  • Одод “Оскар”-т гангалах гэж хэдийг үрдэг вэОдод “Оскар”-т гангалах гэж хэдийг үрдэг вэ


  • Анна Каренина жүжгийн нээлт хойшлогджээАнна Каренина жүжгийн нээлт хойшлогджээ

    Улсын драмын эрдмийн театраас мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд дурдсанаар "нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Мэргэжлийн хяналтын газрын мэдэгдлийн дагуу Улсын драмын эрдмийн театр нь үзэгчдийнхээ эрүүл мэндийг урьдчилан сэргийлэх үүднээс хоёрдугаар сарын тоглолтууд болон «Анна каренина» жүжгийн нээлтийг хойшлуулж түр хугацаанд үйлчилгээгээ зогсоож байна. Жүжгийн нээлтийн хугацааг тун удахгүй мэдээлэх болно" гэжээ.


  • Америкчууд кинотеатраас илүү номын санд очдогАмерикчууд кинотеатраас илүү номын санд очдог

    Gallup хэмээх олон нийтийн судалгааны байгууллагаас АНУ-ын иргэдийн дунд явуулсан санал асуулгын үр дүнд 2019 онд америкчууд номын санд кинотеатр, эсвэл спортын арга хэмжээнээс илүү очжээ. Тус байгууллагын мэдээллээс үзэхэд, номын санд зочлох нь америкчуудын хийдэг хамгийн түгээмэл соёлын нэг үйлдэл хэвээр байгаа бөгөөд Америкийн насанд хүрсэн хүмүүс 2019 онд номын санд дунджаар 10.5 удаа очжээ. Энэ нь хоёрдугаар байрт орсон кинотеатрт очдог үзүүлэлтээс бараг хоёр дахин их байна. Өнгөрсөн онд америкчууд дунджаар 5.3 удаа кинотеатрт очсон бол спортын арга хэмжээнд дунджаар 4.7 удаа очжээ.


  • МУГЖ Э.Амартүвшин дуурийн МУГЖ Э.Амартүвшин дуурийн "Оскар”-т нэр дэвшчээ

    Италийн засгийн газар болон ерөнхийлөгчийн ивээл дор, тус улсын Соёлын өв бүтээл, аялал жуулчлалын яам, Залуучуудын холбоод, Олон улсын дуурийн театруудын хамтарсан холбоод, Симфони найрал хөгжмийн холбоод болон ВЕРОНА сан зэрэг мэргэжлийн өндөр статустай, олон улсын сонгодог урлагийн сангууд хамтран зохион байгуулдаг, олон улсын дуурийн найм дахь удаагийн нэрэмжит шагнал болох дуурийн "Оскар”-т Монгол Улсын дуурийн гавъяат жүжигчин Э.Амартүвшин нэр дэвшчээ. Энэхүү хүндтэй шагналд шилдэг симфони хөгжмийн удирдаач гурав, дуурийн найруулагчид гурав, театрын төрөлд гурав, урлагийн хувцасны дизайнерууд зэрэг 27 шилдэг урлагийн зүтгэлтнүүд багтсан байна.


  • Монголын бүжгийн холбоо байгуулахаар болжээМонголын бүжгийн холбоо байгуулахаар болжээ

    СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулиас санаачлан Монголын бүжгийн холбоог зохион байгуулахаар хуралдлаа. Монголын бүжгийн холбоог байгуулах санал солилцох хуралд Улаанбаатар хотын театр, чуулгуудын 20 гаруй уран бүтээлч оролцов.


  • Нийслэлийн бүх кинотеатруудын үйл ажиллагааг түр зогсоолооНийслэлийн бүх кинотеатруудын үйл ажиллагааг түр зогсоолоо

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр орой /2020.01.27/ “Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” захирамж гаргалаа.


  • 18 настай Билли Айлиш Грэммийн таван гол шагналыг хүртлээ18 настай Билли Айлиш Грэммийн таван гол шагналыг хүртлээ

    АНУ-ын Лос Анжелес хотноо дэлхийн дуу хөгжмийн хамгийн том наадмуудын нэг Грэммийн шагнал гардуулах ёслол боллоо. Энэ удаагийн наадамд Америкийн залуу дуучин Билли Айлиш түүх бүтээж тус наадмын таван гол шагналыг хүртсэн байна.


  • Буриадын Соёлын яамнаас хар тамхины эсрэг сурталчилгаа гаргалааБуриадын Соёлын яамнаас хар тамхины эсрэг сурталчилгаа гаргалаа

    Буриадын Соёлын яамнаас “Арчи филмс” медиа групптэй хамтран эрүүл амьдрах ёсны талаар сурталчилгааны клип гаргалаа. Эх оронч үзэл, эрүүл амьдрах ёсыг сурталчилж, хар тамхи, архины эсрэг зургаан видео бичлэг хийсэн байна. Сурталчилгааны бичлэгийг Төрийн албан газруудын сайтад байрлуулж, кино театруудад киноны өмнө гаргаж байх юм.


  • "The Hu" хамтлагийн аялан тоглолтын тасалбар дуусчээ

    Монголын “The Hu” хамтлаг 2020 оны Европ тивийн аялан тоглолтоо нэгдүгээр сарын 15-наас эхлүүлээд буй. Тэдний эхний тоглолт ХБНГУ-ын Хамбург хотоос эхэлсэн. Хамтлагийн энэ удаагийн аялан тоглолтын тасалбар тун эрэлттэй байгаа бөгөөд худалдаанд гарсан даруйдаа дуусчээ.


Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ