• Жуулчдын сэтгэлийг татах “LEGEND”Жуулчдын сэтгэлийг татах “LEGEND”

    Урин дулаан цаг ирж албан байгууллагуудын амралт эхлэхтэй зэрэгцэн аялал жуулчлалын үез алгадаг. Манай улс зуны улиралд 3 сая жуулчин хүлээн авах бүрэн хүчин чадалтай ч сүүлийн 10 жилд ирж буй гадаадын жуулчдын тоо 400 мянгаас илүү гарахгүй байна гэх судалгаа бий. Гадаадын жуулчид Монголд ирээд нүд хужирлах чанартай, хүлээн зөвшөөрөгдөхүйц соёл, урлагийн арга хэмжээ байхгүй байдаг нь жилийн жилд бидэнд тулгардаг асуудлын нэг.


  • Софи Тёрнерийг дуучин Бой Жорж өөрийн дүрд тоглуулах хүсэлтэй байнаСофи Тёрнерийг дуучин Бой Жорж өөрийн дүрд тоглуулах хүсэлтэй байна

    "Queen" хамтлагийн гоцлол дуучин Фредди Меркуригийн амьдралаас сэдэвлэсэн “Bohemian Rhapsody” кино дэлгэцнээ гарсан даруйдаа амжилт дагуулж, фенүүдийг нь баярлуулаад зогсохгүй хүүхэд залуусыг Queen хамтлагийг эргэн сонсоход маш их нөлөөлсөн билээ. Тун удалгүй дуучин Элтон Жоны амьдралаас сэдэвлэсэн “Rocketman” кино бүтээгдэж, өнгөрсөн тавдугаар сард нээлтээ хийсэн. Харин энэ удаа Английн 80-аад оны поп дууны гол төлөөллүүдийн нэг дуучин, DJ, загвар зохион бүтээгч, зохиолч Бой Жоржийн амьдралаас сэдэвлэсэн кино бүтээгдэхээр болж байгааг дуучин өөрөө мэдээлсэн байна. Түүний дүрийг бүтээх хамгийн өндөр магадлалтай жүжигчнээр "Хаан ширээний тоглоом" цувралын Санса Старкийн дүрээр олонд танигдсан Софи Тёрнер нэрлэгдээд байгаа юм. Мөн энэ талаар Бой Жорж “Үнэхээр хачирхалтай санал, хүмүүсийг бухимдуулж ч магадгүй.


  • Өсвөрийн балетчдын “Spirit of ballet 2019” гала тоглолт боллооӨсвөрийн балетчдын “Spirit of ballet 2019” гала тоглолт боллоо

    Монгол Улс, ОХУ, БНСУ –ын өсвөрийн балетчдын хамтарсан “Spirit of ballet 2019” гала тоглолт өчигдөр/2019.06.18/ Улсын дуурь бүжгийн эрдмийн театр/УДБЭТ/-т боллоо. Тус тоглолтод Монголын үндэсний балет сургууль, Classic Ballet, Sylphide Ballet зэрэг балетын урлагаар хичээллэдэг 12-20 насны хүүхэд залуучуудын төлөөлөл оролцсон юм. Тоглолтын талаар Монголын Балетын Урлагийн Холбооны Солонгос дахь төлөөлөгч Д. Одмаа “Энэ удаагийн тоглолтыг Монголын балетын холбоотой хамтарч олон улсын түвшинд зохион байгууллаа.


  • “Соёлын өвийн хадгалалт, хамгаалалт түүний нөхцөл байдлын үнэлгээ” сэдэвт сургалт болно“Соёлын өвийн хадгалалт, хамгаалалт түүний нөхцөл байдлын үнэлгээ” сэдэвт сургалт болно

    Соёл, урлагийн газар, Үндэсний музей хамтран 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр “Соёлын өвийн хадгалалт, хамгаалалт, түүний нөхцөл байдлын үнэлгээ” сургалтыг зохион байгуулна.


  • “Азийн ардын урлагийн их наадам”-ын шилдгүүд тодорлоо“Азийн ардын урлагийн их наадам”-ын шилдгүүд тодорлоо

    Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор “Азийн ардын урлагийн их наадам” 2019 оны 06 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдлаа. Энэхүү наадамд азийн 12 орны 200 гаруй, үндэсний 2028 ардын авьяастнууд ардын бүжиг, ардын дуу, ардын хөгжим, язгуур урлагийн чуулга, зан үйлийн чуулга гэсэн 5 төрлөөр ур ухаан, авьяас чадвараа сорин өрсөлдлөө. Их наадмыг ардын урлагийн наадмуудын Дэлхийн ассоциациас томилогдсон мэргэжлийн шүүгчид шүүн тунгааж дараах байдлаар шилдгүүдийг шалгарууллаа.


  • Кино уран бүтээлчдийн нэгдсэн зөвлөгөөн хийнэКино уран бүтээлчдийн нэгдсэн зөвлөгөөн хийнэ

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх киноны уран бүтээлчидтэй Театрын музейд уулзав. Уулзалтын эхэнд тэрбээр бүх нийтийг соён гэгээрүүлэх Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэхэд кино уран бүтээлчид голлох үүрэгтэй. Монгол Улсын Засгийн газар уран бүтээлч та бүгдээс дэмжлэг хүсч байна. Кино урлагийг бодлогоор дэмжих зайлшгүй шаардлага тулгарсан байна. Төр оновчтой бодлого хэрэгжүүлэх ёстой. Иймд салбарын уран бүтээлчдийн санал бодлыг сонсож, бодлогын баримт бичигт тусгах нь чухал учир уран бүтээлчидтэй нүүр тулан уулзаж байна гэдгээ хэллээ.


  • Азийн урлагийн их наадам Монгол Улсад анх удаа болж байнаАзийн урлагийн их наадам Монгол Улсад анх удаа болж байна

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор энэ сарын 12-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Азийн ардын урлагийн их наадам” болж байна. Наадмын нээлтийн ёслол өнөөдөр болж Ерөнхий сайд У.Xүрэлсүх, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, дэд сайд Г.Ганбаяр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат болон гадна, дотны жуулчид, урлаг, соёлын төлөөллүүд оролцов.


  • Ерөнхий сайд Соёл, урлагийн байгууллагуудын өдөрлөгт оролцовЕрөнхий сайд Соёл, урлагийн байгууллагуудын өдөрлөгт оролцов

    Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн санаачлагаар БСШУСЯ, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Нийслэлийн соёл урлагийн газар хамтран соёл урлагийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.


  • Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Азийн урлагийн наадмыг жил бүр зохион байгуулнаЕрөнхий сайд У.Хүрэлсүх: Азийн урлагийн наадмыг жил бүр зохион байгуулна

    Монгол Улсын Засгийн газар Монгол үндэстний болон Ази тивийн ардын урлагийн авьяастнуудын дунд “Ардын урлагийн их наадам”-ыг анх удаа зохион байгуулах шийдвэр гаргасан юм. Энэхүү наадамд Монгол Улсын 21 аймаг, Нийслэлийн есөн дүүргийн 1700 гаруй, Азийн 12 орны 200 гаруй авьяастан, уран бүтээлчид уран бүтээлээ толилуулж, шилдгүүдээ тодруулахаар хүрэлцэн иржээ.


  • Соёл, урлагийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг” маргааш болноСоёл, урлагийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг” маргааш болно

    Соёл, урлагийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг” энэ сарын 13-нд буюу маргааш 10:00-19:00 цагт Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана. Тус нээлттэй хаалганы өдөрлөгөөр соёл, урлагийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор төр засгаас соёлын талаар авч хэрэгжүүлж буй бодлого, чиглэлийг таниулах мөн олон нийтэд чиглэсэн олон талт арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.


Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ“ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээХалх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүрээнд МОНЦАМЭ агентлаг, ОХУ-ын олон улсын мэдээллийн “Россия сегодня” агентлагийн “Спутник” радиотой хамтран нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр Монголын уран зургийн галлерейд “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр олон нийтэд дэлгэж байна. Үзэсгэлэнгийн нээлтэд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг, үе үеийн гэрэл зурагчид болон албаны хүмүүс оролцов.
  • “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэ“Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэДорнод аймаг 2019 оныг “Аялал жуулчлалыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд Хэрлэн голын эрэгт "Найрамдал" цэцэрлэгт хүрээлэнд Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн бие даасан тоглолтыг энэ жилээс эхлэн, жил бүрийн 08 дугаар сарын 04-ний энэ өдөр тогтмол зохион байгуулахаар болжээ.
  • Наймдугаар сард ямар эвент, шоу болох вэ?Наймдугаар сард ямар эвент, шоу болох вэ?Урин цаг цаашилж, хичээл, сургууль гээд их ажлын цаг дөхөж байна. Зун цагт хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа өнгөрөөх сонирхолтой арга хэмжээ, эвентүүд үргэлжилсээр. Бид энэ удаад наймдугаар сард нийслэлд зохион байгуулагдах сонирхолтой эвент, арга хэмжээний талаар мэдээллийг хүргэж байна.
  • “Үдшийн музей” жазз хөгжмөөр “амьсгалав”“Үдшийн музей” жазз хөгжмөөр “амьсгалав”“Үдшийн музейд” 2015 онд “Хөсөгтөн” хамтлаг, 2016 онд Морин хуурын чуулга, 2017 онд “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид зочилж байсан бол энэ жил Монгол Улсын Филармонийн “Баянмонгол” чуулга жазз тоглолтоороо үзэгчдэд бэлэг барилаа. Мөн Чойжин ламын сүм музейн арвин баялаг сан хөмрөг, хосгүй үнэт бүтээлүүдээс цугласан олонд тусгайлан зориулж, музейн “Цам” үзэсгэлэнг сонирхуулсан бол “Монгол төрийн сахиусны өргөө” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнг үзэж мэлмий баясгахын зэрэгцээ музейн өвөрмөц тансаг орчинд тухлан жазз хөгжмийн гайхамшигт тоглолтыг тогложээ.
  • “Naadam night” шоу зохион байгуулна“Naadam night” шоу зохион байгуулнаБаяр наадмын үеэр жуулчдад зориулан зохион байгуулж буй “Naadam night” шоу долоодугаар сарын 11-ний орой 21:00 цагт Үндэсний соёл амралтын хүрээлэнд болно. Наадмын нээлтийн соёл урлагийн хөтөлбөрийг орой нь жуулчдад зориулан орчуулгатай хүргэх “Naadam night” шоу арга хэмжээг зохион байгуулах бэлтгэл ажил хангагдаж хөтөлбөр бэлэн болсон байна гэж