Хөгжмөөр өөрсдийгөө хөглөдөг залууст үргэлж сонсон эрч хүчийг мэдэрдэг олон дуу байдаг. Тэрхүү жагсаалтад нь "Зүүдний хаалган дээр" Төрийн соёрхолт, Дуучин Д.Болдын дуу багтсан гэдэгт эргэлзэхгүй байна.
Ардын язгуур урлагийн анхдагч хамтлаг болох “Бөртэ” хамтлагийн “Алтай” хэмээх шинэ уран бүтээл олны хүртээл болоод эхэлжээ. Энэ уран бүтээлийг чимж, Казах түмний төлөөлөл болсон дэлхийд алдартай бүргэдчин Н.Айшолпан охин аавын хамт тоглосон байна.
Уянгалаг сайхан хоолой, цаг үеэ мэдэрсэн уран бүтээлээрээ олны анхаарлыг татдаг дуучин Насаагийн шинэ дуу саяхан мэндэлжээ. Амьдралын үнэ цэнэ болох хайрын тухай өгүүлэх энэ дуунд нэгнээ үүрд хайрлаж, үүрд жаргахыг сануулсныг та анзаарсан байх. Хүний амьдралын мартагдашгүй мөчийг гайхалтай мөнхөлдөг "Титэм" хуримын салоныхон хамтран ажиллаж Насаагийн "Үүрд хайрлах"-ын үнэ цэнийг бас мэдрүүлжээ.
Зохиолч Ц.Ууганбаярын “Үхлийн хайч” номын “Хажуу өрөө өгүүллэгээс сэдэвлэн “Очир фильм”-"Гэрэлтэй цонх" студи хамтран бүтээсэн “Орилоон-2” кино тавдугаар сарын 03-наас эхлэн бүх кино театрын дэлгэцнээ гарч үзэгчдийн хүртээл болж байгаа билээ.
Жүжигчин, СТА Д.Ганцэцэг болон А.Ганчимэг нар хамтран "Аримун" продакшн байгуулж, анхны уран бүтээл болох "Халуун зүрх" уран сайхны киногоо энэ сарын 29-ний өдөр нээхээр бэлдэж байна. Киноны гол дүрд жүжигчин А.Ганчимэг, "Фантастик" продакшны жүжигчин Б.Тамир нар тогложээ.
Түмэн олондоо “Сайхан ч юмдаа монгол хүн болж төрөх”, "Сайхан Монгол бүсгүй", “Хайраа”, “Харц” зэрэг олон сайхан дуунуудаараа хэдийнээ танил болсон дуучин Н.Ундрал ээлжит шинэ уран бүтээлээ хүн бүхэнд “ӨӨДРӨГ ГЭГЭЭН” бүхнийг хүсэн бүтээж дуулж амилуулжээ.
Францын TF1 телевизээр гуравдугаар сарын 9-ний өдөр цацагдаж олны хүртээл болсон, "The Voice 8" шоун дээр франц бүсгүй монгол дуу дуулж, шүүгчид төдийгүй үзэгчдийг гайхшруулжээ. Тодруулбал, өдгөө 41 настай Лили Юнг бүсгүй Манжийн эзлэн түрэмгийлэх бодлогыг эсэргүүцэж байсан баруун монголчуудыг эр, эм, хүүхэд гэлтгүй хомроглон устгаж, бууж өгсөн иргэдийг тараан суурьшуулж үгүй хийсэн харамсалтай түүх буюу эх орныхоо хил хязгаар газарт алслагдан амьдарч, элэг нэгтнээ үгүйлсэн цөөнх түмний гансрал, нэхлийн дуу гэгддэг “Жаран цагаан адуу” дууг дуулсан байна. Тус шоуны шүүгчдээр Жюльен Клерк, Mика, Сопрано, Женифер нар ажилласнаас Лили Юнг шүүгч Жюльен Клеркийг сонгон, түүний багт орж, шоугаа цааш үргэлжлүүлэхээр болжээ. Түүний дуулахыг сонссон дөрвөн шүүгч дөрвүүлээ эргэн харсан байна.
Дуучин Б.Баярцэцэгийн “Намайг зур" нэртэй цоо шинэ уран бүтээл мэндэлсэн бөгөөд тун удахгүй клип нь олны хүртээл болох нь ээ. Тэрээр 2009 онд нэгэн алдартай блогчны бичиж, нийтлэж байсан “Намайг зур" нэртэй өвөрмөц шүлгийг үзсэн “Никитон"-ы Б.Батчулуун саяхан уг шүлгэнд зориулан ая зохиожээ. “Бүсгүйчүүд бол бүх насаараа дурлалын натурт суугчид бөгөөд харин эрчүүд тэдний дүр төрхийг урлан бүтээгчид юм” гэх утга бүхий энэхүү өвөрмөц бүтээлийг дуучин Б.Баярцэцэг дуулж амилуулжээ.
Дуучин Г.Мөнхбаяр буюу Becky “Гэрэл” хэмээх шинэ уран бүтээлээ туурвижээ. Тэрээр шинэ бүтээлээ хайрт гэргийдээ зориулан бүтээсэн бөгөөд уншигчид маань түүний гэргийг топ модель Х.Бадамгэрэл гэдгээр нь мэдэх бизээ.