Сүүлийн 30 орчим жилд хамгийн их хувьчлал, хулгай, дээрэм тонуулд өртсөн салбар бол соёлын салбар. Үлдсэн юм ер нь бараг үгүй болсон байлаа. Байгаа юм гэвэл, хэдэн театр, музейг хэлэх байх. Тэдний эргэн тойрны газрыг бараг бүгдийг авчихсан, зарчихсан байсан. Тиймээс дэд бүтцээ сайжруулах ёстойг ойлгосон. 2021 он бол их соёлын салбарын хувьд бүтээн байгуулалт өрнөсөн жил байх болно. Энэ жил Чингис хаан хаад язгууртны музей, Үндэсний номын сангийн барилга, Соёлын өвийн төв гурав ашиглалтад орно.
2016 онд байгуулагдсан "THE HU" хамтлагийн Youtube channel НЭГ САЯ дагагчтай болжээ. Ингэснээр тэд Монголын уран бүтээлчдээс анх удаа нэг сая дагагчтай сувагтай болж чадлаа.
“Шүүдэр” продакшны хоёр дахь түүхэн сэдэвт кино болох “Хотулун гүнж”-ийн гол дүрд залуу жүжигчин М.Цэрэндолгор тоглож байгаа ажээ. Өрнө дорны түүхэнд мөнхөрсөн бөх гүнж Хотулуны тухай өгүүлэх уран сайхны киноны танилцуулга өнөөдөр (2020.11.2) цацагдаж эхэллээ.
Л.Л.Линховоин нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд дуучин Д.Дагвадорж амжилттай оролцон, "ГРАН ПРИ" шагнал хүртсэн байна. Уралдаан 2020 оны аравдугаар сарын 21-23-ны өдөр болсон юм.
БНСУ-д ажиллаж, амьдарч буй монголчууд болон нүүдэлчдийн соёлыг сонирхогч солонгос иргэдийн дунд зарласан “Нүүдэлчдийн соёл-Монгол бахархал” соёлын уралдааны шилдгүүд энэ сарын 24-нд Сөүл хотноо тодорно.
Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, түүний гэргий М.Цэндсүрэн нарын талархалын хүлээн авалтын арга хэмжээ энэ сарын 12-ны өдөр ЭСЯ-нд зохион байгуулагдлаа. Арга хэмжээнд БНХАУ-ын ГХЯ, ХКН, Хөгжил шинэчлэлийн хороо, Худалдааны яам, Хууль зүйн яам, Улсын цагаачлалын удирдах газар, ЭКСИМ банк зэрэг төр, засгийн байгууллагын 70 гаруй төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцов.
“The Hu" хамтлагийн продюсер, Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Дашдондог дэлхийн шилдэг рок продюсеруудыг тэргүүлжээ. Тэрбээр дэлхийн алдартай хөгжмийн “Billboard” жагсаалтад хоёрдугаарт бичигдэж, дэлхийн шилдэг хамтлаг, дуучдын продюсеруудыг ардаа орхиод байна.
“Orice” нэрээр олонд танигдсан реппер М.Алтан-Оргил таван давхраас унасан тухай мэдээлэл цахим орчинд цацагдсан. Тэрээр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байсан ч энэ сарын 27-ны өдөр нас баржээ. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг хэсэг залуус бүлэглэн зодож улмаар таван давхраас шидсэн гэж мэдээлж байгаа юм.
"Sweetymotion” хамтлагийн продюсер, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин Б.Чинбат тайзнаа эргэн ирлээ. Тэрбээр өчигдөр /2020.06.07/ “The Voice of Mongolia” шоу нэвтрүүлгийн хагас шигшээ тоглолтын салхийг хагалж, уран бүтээлийнхээ дээжийг өргөсөн нь үзэгчдэд гэнэтийн бэлэг байв.
Ганбүргэдийн Бөхчулуун гэх монгол залуу Австралийн “The Voice” шоунд урилгаар оролцож, шүүгчдийг алмайруулсан билээ. Тэрбээр анх хэл сурах зорилгоор Австрали улсыг зорьсон байна. Өдгөө тус улсад ажиллаж амьдраад 10 гаруй жил болжээ.