• MAXQ-г чимсэн Монгол бүсгүй MAXQ-г чимсэн Монгол бүсгүй

    Солонгост амьдардаг бүжигчин З.Чингүүн Gillette брэндийн шинэ дүр төрхөөр тодорч, хамтран ажиллах гэрээ байгуулаад байгаа. Түүний тоглосон реклам хүмүүст таалагдсан нь Азийн хэд хэдэн агентлагууд З.Чингүүнд кинонд тоглох санал тавьснаар илэрхий харагдана.


  • Рок попын охидын “Honeymoon” хамтлаг цусаа сэлбэжээРок попын охидын “Honeymoon” хамтлаг цусаа сэлбэжээ

    Монголын рок поп урлагийн охидын цөөхөн хэдэн хамтлагуудын нэг “Honeymoon” хамтлагийн зарим гишүүд шинэчлэгдэн цусаа сэлбэжээ. Тодруулбал тус хамтлагийн хоёр гишүүн нь амьдрал зохион хамтлагаасаа гарсан байна. Иймд авьяаслаг, царайлаг, гоолиг охидтой гэдгээрээ олонд танигдсан “Honeymoon” хамтлаг СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн Э.Хонгорзул болон хүнсний технологич мэргэжилтэй Е.Ботожаны хэмээх авьяаслаг, царайлаг охидоор шинэхэн багаа бүрдүүлжээ. Ийнхүү хамтлагийн ахлагч Б.Солонго болон Н.Чинчулуун нар шинэхэн охидтойгоо хамтран шинэ уран бүтээлүүддээ оржээ.


  • Поп дуу дуулдаг нийтийн дуучин Н.Ундрал...Поп дуу дуулдаг нийтийн дуучин Н.Ундрал...

    Уртын болон ардын, рок поп, хип хоп, сонгодог, поп опера, эстрад гэх мэт дууны урлагийн олон төрлүүдээс нийтийн дуу нь ард олны таалалд илүүтэй нийцдэг аж. Тэгвэл сүүлийн жилүүдэд нийтийн дуу нь эстрад болон поп урлагтай сүлэлдэн хөгжиж буй үзэгдлүүд ихсэх болсон. Түүний тод илрэл нь дуучин Н.Ундралын “Хайраа”, “Дурлаарай” зэрэг дуунууд юм.


  • "Хангайн цом-2019" яруу найргийн наадамд Д.Цогбадрах тэргүүллээ

    "Хангайн цом-2019" яруу найргийн наадам өчигдөр Архангай аймагт боллоо. Энэ жилийн наадмын онцлог нь 20 дугаар зууны уран зохиолын сод төлөөлөгч, нэрт яруу найрагч Чимэдравдангийн Мягмарсүрэнгийн нэрэмжит болсон билээ. Тус наадмын тэргүүн байрт яруу найрагч Д.Цогбадрах, дэд байрт Н.Гантулга, гутгаар байрт Т.Амар-Амгалан, дөрөвт Б.Жамбалдорж, тавд Б.Хадбаатар нар удааллаа. Цэл залуухан яруу найрагчид хүч түрэн орж ирж, цээжиндээ багтаж ядсан шүлгүүдээр цэнхэрхэн хангайд найргийн хур асгаруулав.


  • "The Hu" хамтлагийн уран бүтээлчид Соёлын тэргүүний ажилтан боллоо

    Боловсрол, соёл, спортын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнийг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгийн тушаалаар салбарын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнажээ. Мөн “Хүннү” рок урсгалыг бий болгож, Монголынхоо нэрийг дэлхийд цуурайтуулж яваа “The Hu” хамтлагийн уран бүтээлч Цэндбаатарын Галбадрах, Наранбаатарын Тэмүүлэн, Маралхүүгийн Өнөмөнх, Гантөмөрийн Одбаяр, Аюушийн Жамбалдорж, Батбаярын Батхүү нарыг “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнасан байна.


  • Б.Шарав, Н.Жанцанноров нар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртлээБ.Шарав, Н.Жанцанноров нар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн үндэсний их баяр наадмыг тохиолдуулан өчигдөр /2019.07.08/ төрийн дээд шагнал гардуулж байна.


  • Дуучин Б.Аззаяа “Lady Gaga”-ийн продюсертэй хамтран ажилланаДуучин Б.Аззаяа “Lady Gaga”-ийн продюсертэй хамтран ажиллана

    Хүүхдийн дуугаар олонд танигдаж, хамгийн сүүлд “Сүүн далай ээж” дууг шинэчлэн дуулсан нь олны таашаалд нийцсэн авьяаслаг залуу дуучин Б.Аззаяаг бид сайн мэднэ. Тэрбээр хоёр хоногийн өмнө болж өндөрлөсөн олон улсын тэмцээнд амжилттай оролцсон байна.


  • П.И.ЧАЙКОВСКИЙ: Э.Анхбаяр, Б.Бат-Эрдэнэ нар шилдэгт багтавП.И.ЧАЙКОВСКИЙ: Э.Анхбаяр, Б.Бат-Эрдэнэ нар шилдэгт багтав

    Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн нэрэмжит хөгжимчид, дуурийн дуулаачдын олон улсын XVI уралдаан ОХУ-ын Москва, Санкт-Петербург хотод зургадугаар сарын 17-29-ний өдрүүдэд боллоо. Уг уралдааны эрэгтэй төрөлд 30 дуучин өрсөлдсөнөөс сүүлийн шатанд Монгол Улсын дуучин Э.Анхбаяр үлдсэн юм. Тэрбээр ОХУ, Грек, БНСУ, Узбекистаны дуучидтай тэргүүн байрын төлөө өрсөлдөж, дөрөвдүгээр байр эзэлжээ. Уралдааны шүүгчид түүнийг “ирээдүйтэй дуучин” хэмээн өндөр үнэлсэн байна.


  • Дуучин Э.Амартүвшин “Opera festival-2019”-д тоглоноДуучин Э.Амартүвшин “Opera festival-2019”-д тоглоно

    Монгол Улсын гавьяат жүжигчин, алдарт баритон Э.Амартүвшин Италийн хамгийн эртний тайз болох Веронагийн задгай театрын тайзнаа зургадугаар сарын 22, 27-нд “Аида” дуурьт тоглоно. Учир нь Испанийн нэрт дуурийн дуучин, маэстро Пласидо Домингогийн дуурийн урлагт хүчин зүтгэсэн 50 жилийн ойн томоохон арга хэмжээ “Opera festival-2019” зургадугаар сарын 21-нд Италийн эртний Веронагийн задгай театрын тайзнаа нээлтээ хийхээр товлоод буй.


  • Монгол хүү дэлхийн балетын түүхэнд нэрээ мөнхөллөөМонгол хүү дэлхийн балетын түүхэнд нэрээ мөнхөллөө

    Дэлхийн 10 улсын 18 хотод зохион байгуулагддаг, ЮНЕСКО-д бүртгэлтэй, чансаа өндөр “World Ballet Grand Prix” тэмцээнд монгол хүү түрүүлж, алтан медаль хүртжээ. Авьяаслаг хүүг Мөнх-Эрдэнийн Тэлмэн гэдэг. Тэрбээр нэр хүндтэй тэмцээнээс алтан медаль хүртэхээс гадна 60 мянган ам.долларын тэтгэлгийн эзэн болсон байна. Уг олон улсын тэмцээний түүхэнд монгол хүн анх удаагаа алтан медаль авч байгаагаараа онцлог ажээ.


Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Улстөржилтөөс болж Улстөржилтөөс болж "The Hu" хамтлагийн хандивын тоглолт хойшиллоо“The Hu” хамтлаг энэ сарын 23-ны мягмар гаригт МҮОНРТ-ээр болон цахимаар бүрэн тоглолтоо хийхээр төлөвлөж, зараа хүртэл тараагаад байсан ч тоглолтоо цуцалжээ.Тэд “COVID-19”-ийн хорионд гадаадад гацаж, байгаад өнгөрсөн сард эх орондоо ирсэн. Ингээд сонгуулийн өмнөх өдөр хандивын тоглолт хийхээр төлөвлөөд байсан ч улс төрийн шалтгаанаас үүдэн цуцалсан байна.
  • “The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо White Rock Center-т 2020 оны зургаадугаар сарын 23-ны мягмар гарагийн орой хийхээр болсон тухайгаа зарлалаа. Уг хандивын тоглолтыг “The HU” хамтлаг “Хүрээ энтертайнмент” ХХК-тай хамтран МҮОНРТ-ээр шууд дамжуулан хүргэх бөгөөд ивээн тэтгэгчээр Мобиком Корпораци, Хаан Банк ажиллахаар болжээ.
  • "Монгол соёл" онлайн тоглолтоор 102.952.147 төгрөгийн хандив, тусламж цуглажээДэлхийд гайхагдсан монгол соёлын өв тэр дундаа соёлын биет бус өвийн гайхам сайхныг нэгэн дор цогцлоох "Монгол өв соёлын цогцолбор" байгуулах төслийн хандивын аяны нээлтэд зориулсан монгол поп опера “Увертюра” хамтлаг болон язгуур урлагийн алдартай уран бүтээлчид, соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчдын "Монгол соёл" онлайн тоглолт 06 дугаар сарын 01-нд 18:00 цагаас "ТВ8" телевизээр орон даяар шууд дамжуулагдсан билээ.
  • “Параллель” контемпорари үзэсгэлэн нээлтээ хийлээ“Параллель” контемпорари үзэсгэлэн нээлтээ хийлээДэлхий нийтийг түгшээгээд буй шинэ төрлийн Корона вирусийн /Ковид 19/ халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар улс орон даяар онц байдал зарлан олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, мөн соёл урлагийн арга хэмжээг түр хугацаагаар зогсоосон байгаа билээ. Иймд МN17 Арт Галерейн санаачилгаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дэмжлэгтэйгээр Хүн Байгаль Хайр Эрх Чөлөө хөдөлгөөний уран бүтээлчидтэй хамтран “Параллель” контемпорари хамтарсан үзэсгэлэнгийн төслийг хэрэгжүүлж байна.
  • "Хурд" хамтлаг онлайн тоглолтоороо 246 сая төгрөгийн хандив цуглуулжээ “Хурд” хамтлаг олон улсын эмэгтэйчүүд ийн эрхийг хамгаалах өдрөөр буюу өнөөдөр /2020.03.08/ нийт эмэгтэйчүүддээ зориулж "Буцааж нэхэхгүй хайр" онлайн тоглолт зохион байгууллаа.