• “Гурван охин” хамтлагийн Г.Анхмаа анхны соло цомгоо гаргана“Гурван охин” хамтлагийн Г.Анхмаа анхны соло цомгоо гаргана

    Түүний шинэ уран бүтээлийн үг, аяыг "Никитон" хамтлагийн гитарчин Өөжгий буюу Д.Өлзий-Орших бичжээ. Дуучин Г.Анхмаа тун удахгүй дууныхаа видео клипийг олны хүртээл болгох аж. Дуучин бүсгүй 2007 онд Соёл урлагийн их сургуулийн кино драмын ангийг төгссөн бөгөөд өнгөрсөн хугацаанд “Гурван охин” хамтлаг нийт зургаан цомог гаргасан юм.


  • О.Энх-Эрдэнэ анхны цомгоо гаргахаар зэхэж байнаО.Энх-Эрдэнэ анхны цомгоо гаргахаар зэхэж байна

    "Авьяаслаг Монголчууд 2016" шоуны ялагч О.Энх-Эрдэнэ АНУ-ын Нью Йорк хотод төвтэй "CBS" телевизийн шинэ шоу нэвтрүүлэг болох “The world’s best” шоунд оролцож буй юм. Шоуны шүүгчээр Монгол Улсаас реппер, продюсер О.Баярсайхан буюу Рокит бэй ажиллаж байна. Тэгвэл тус шоунд “Авьяаслаг Монголчууд-2” шоуны ялагч, дуучин О.Энх-Эрдэнэ оролцож, үндсэн гурван шүүгч болон 49 мэргэжилтнийг алмайруулж, дараагийн шатанд өрсөлдөх эрхээ авсан билээ.


  • С.Өлзийхүү Монгол Улсын гавьяат жүжигчин боллооС.Өлзийхүү Монгол Улсын гавьяат жүжигчин боллоо

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, жүжигчин С.Өлзийхүү Монгол Улсын гавьяат жүжигчин цол тэмдгээр энгэрээ мялаалаа.


  • Ардын уран зохиолч П.Бадарчид Төрийн соёрхол хүртээнэАрдын уран зохиолч П.Бадарчид Төрийн соёрхол хүртээнэ

    Энэ жилийн Сар шинийн баярын өмнө Ардын уран зохиолч П.Бадарчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Төрийн соёрхол” хүртээхээр болжээ. Төрийн соёрхол гардуулах ёслол хоёрдугаар сарын 3-нд буюу битүүнд болох юм байна.


  • Д.Сосорбарам ардын урлагийн их наадмыг найруулжээД.Сосорбарам ардын урлагийн их наадмыг найруулжээ

    Төрийн шагналт, гавьяат жүжигчин Д.Сосорбарамын найруулсан “Эх ундарга” ардын урлагийн их наадам болно. Ирэх сарын 1-нд Корпорейт концертын танхимд болох эл тоглолтод Монгол орноо тив дэлхийд сурталчилж буй “Домог”, “Жонон”, “Хөсөгтөн” хамтлаг өөрсдийн бүтээлээ толилуулах аж.


  • Театрын музейд найруулагч Б.Баатарын баримал сүндэрлэнэТеатрын музейд найруулагч Б.Баатарын баримал сүндэрлэнэ

    Нэрт найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар агсны баримлыг Монголын театрын музейд байрлуулахаар болжээ. Түүний гэгээн дурсгалд зориулж төрсөн өдрөөр нь /2019.01.29/ ажлынх нь хамт олон энэ арга хэмжээг зохион байгуулахдаа "Баатар найруулагч сан"-гийн нээлтийг хийх юм. Уг сан залуу найруулагчдад дэмжлэг үзүүлэх зорилготой. Мөн Улсын драмын эрдмийн театрынхан нэрт найруулагчийнхаа төрсөн өдрөөр "Найруулагч Баатар" хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулж эргэн дурсах аж.


  • Жүжигчин Б.Одончимэг олон улсын наадамд тэргүүлжээЖүжигчин Б.Одончимэг олон улсын наадамд тэргүүлжээ

    Энэтхэгийн Колката хотод зохион байгуулагдсан JOURNEY театрын "International theatre-2019" олон улсын наадамд Монгол Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, СТА Б.Одончимэг амжилттай оролцож, нэгдүгээр байр эзэллээ.


  • Г.Ариунбаатар Марийнский театрт дахин дуулнаГ.Ариунбаатар Марийнский театрт дахин дуулна

    Дэлхийн сонгодог урлагт Монголынхоо нэрийг гаргаж яваа дуучдын нэг нь гавьяат жүжигчин, “Чингис хаан” одонт Г.Ариунбаатар билээ. Тэрбээр энэ оноос Буриадын Марийнский театрт дахин дуулахаар болсон байна. Энэ мэдээллийг тэрбээр өчигдөр /2019.01.07/ Монголын ард түмэндээ хүргэлээ.


  • Ч.Бадрал Ч.Бадрал "Кардифф 2019"-ийн шилдэг 19 дуучны нэг болжээ

    Монгол Улсын Цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин Ч.Бадрал Дэлхийн дуурийн дуучин “Кардифф-2019″ уралдааны шигшээд үлджээ. Тэрбээр "дуу романс" болон "дуурийн ари" төрөлд 400 гаруй дуучдаас шилэгдэж үлджээ. Английн Лондон хотноо саяхан болж өнгөрсөн энэхүү тэмцээнд шилдэг 19 дуучин шигшээд тунаж байна. Тэд ирэх зургадугаар сарын 17-22-нд Уэлсийн Кардифф хотноо хэн нь дэлхийн дуучин болохоо харуулж, хоолойн чадлаа сорих юм.


  • М.Баярмагнай Монгол Улсын гавьяат жүжигчин боллооМ.Баярмагнай Монгол Улсын гавьяат жүжигчин боллоо

    Хошин урлагийн "МАСК" продакшны жүжигчин Магсаржаламын Баярмагнайг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр Гавьяат жүжигчин цол тэмдгээр шагналаа. Энэхүү эрхэм хүндтэй шагналыг Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулсан юм.


Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Монгол, Америк хүүхдүүдийн хамтарсан үзэсгэлэн гарнаМонгол, Америк хүүхдүүдийн хамтарсан үзэсгэлэн гарнаКембрижийн хөтөлбөртэй "Монгол тэмүүлэл" ахлах сургуулийн 10-12-р ангийн Зураг урлалын хичээлийг олон улсын хөтөлбөрөөр судалдаг сурагчдын 2019 оны хаврын сессийн шалгалтад явуулсан бүтээл судалгааны материалууд, Америкийн уран зураг сонирхогч хүүхдүүдийн 170 гаруй бүтээлүүд багтсан "Монгол холбоос" сайн дурын байгууллага, "Go!" хүүхдийн бүтээлийг сурталчилах олон улсын нийгэмлэгтэй хамтран "Тэмүүлэл" үзэсгэлэнг арваннэгдүгээр сарын 15-20-ны өдрүүдэд нээн толилуулах гэж байна.
  • “Take off” хамтлаг “Хайрын нислэг” хийнэ“Take off” хамтлаг “Хайрын нислэг” хийнэ2002 оны намар хүсэл зорилго нэгдсэн үе тэнгийн 4 залуу нийлж "Аялгуу" нэртэй хамтлагийг анх үүсгэн байгуулж байжээ. Тэдний хамгийн анхны уран бүтээл нь Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа болон Гурван охин хамтлагтай хамтран дуулсан "Оюутан нас Аялгуу" дуу билээ. Ийнхүү рок попын тогоонд эргэлт буцалтгүйгээр хөл тавьсан тус хамтлаг 2004 оны 3-р сарын 1-нд өдгөөгийн бидний мэддэг “Take off” нэрийг хамтлагтаа албан ёсоор өгч өдгөө 15-н жилийн ойгоо угтах гэж байна. Хамтлаг байгуулагдаад “Цасан дээр”, “Мартахгүй”, “Буцаад л хоёулаа” "Гүнж", "Урваагүй", "Чиний явсан зүгт", "Би буцахгүй" зэрэг дуунуудыг хийсэн ба гарсан даруйдаа хит болж байсан нь одоо ч сонсогчдын дуртай дуу хэвээр байгаа билээ.
  • The HU хамтлаг Их Британи, Ирландад ирэх хоёрдугаар сард тоглоноThe HU хамтлаг Их Британи, Ирландад ирэх хоёрдугаар сард тоглоноДэлхийн хөгжмийн урлагт нэгэн үзэгдэл болон гарч ирж буй “The HU” рок хамтлаг Их Британи, Ирланд улсад 2020 оны хоёрдугаар сард аялан тоглохоор болсноо албан ёсоор зарлалаа. Тус хамтлаг өнгөрсөн зун Их Британид болсон Download хөгжмийн наадмаар тоглоход 23 өдрийн өмнө бүх тасалбар нь зарагдаж дууссан юм. Их Британийн аялан тоглолтод Элтон Жоныг албан ёсоор урьсан тухай мэдээлж байсан билээ.
  • “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ“ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээХалх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүрээнд МОНЦАМЭ агентлаг, ОХУ-ын олон улсын мэдээллийн “Россия сегодня” агентлагийн “Спутник” радиотой хамтран нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр Монголын уран зургийн галлерейд “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр олон нийтэд дэлгэж байна. Үзэсгэлэнгийн нээлтэд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг, үе үеийн гэрэл зурагчид болон албаны хүмүүс оролцов.
  • “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэ“Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэДорнод аймаг 2019 оныг “Аялал жуулчлалыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд Хэрлэн голын эрэгт "Найрамдал" цэцэрлэгт хүрээлэнд Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн бие даасан тоглолтыг энэ жилээс эхлэн, жил бүрийн 08 дугаар сарын 04-ний энэ өдөр тогтмол зохион байгуулахаар болжээ.