• Ардын уран зохиолч П.Бадарчид Төрийн соёрхол хүртээнэАрдын уран зохиолч П.Бадарчид Төрийн соёрхол хүртээнэ

    Энэ жилийн Сар шинийн баярын өмнө Ардын уран зохиолч П.Бадарчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Төрийн соёрхол” хүртээхээр болжээ. Төрийн соёрхол гардуулах ёслол хоёрдугаар сарын 3-нд буюу битүүнд болох юм байна.


  • Д.Сосорбарам ардын урлагийн их наадмыг найруулжээД.Сосорбарам ардын урлагийн их наадмыг найруулжээ

    Төрийн шагналт, гавьяат жүжигчин Д.Сосорбарамын найруулсан “Эх ундарга” ардын урлагийн их наадам болно. Ирэх сарын 1-нд Корпорейт концертын танхимд болох эл тоглолтод Монгол орноо тив дэлхийд сурталчилж буй “Домог”, “Жонон”, “Хөсөгтөн” хамтлаг өөрсдийн бүтээлээ толилуулах аж.


  • Театрын музейд найруулагч Б.Баатарын баримал сүндэрлэнэТеатрын музейд найруулагч Б.Баатарын баримал сүндэрлэнэ

    Нэрт найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар агсны баримлыг Монголын театрын музейд байрлуулахаар болжээ. Түүний гэгээн дурсгалд зориулж төрсөн өдрөөр нь /2019.01.29/ ажлынх нь хамт олон энэ арга хэмжээг зохион байгуулахдаа "Баатар найруулагч сан"-гийн нээлтийг хийх юм. Уг сан залуу найруулагчдад дэмжлэг үзүүлэх зорилготой. Мөн Улсын драмын эрдмийн театрынхан нэрт найруулагчийнхаа төрсөн өдрөөр "Найруулагч Баатар" хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулж эргэн дурсах аж.


  • Жүжигчин Б.Одончимэг олон улсын наадамд тэргүүлжээЖүжигчин Б.Одончимэг олон улсын наадамд тэргүүлжээ

    Энэтхэгийн Колката хотод зохион байгуулагдсан JOURNEY театрын "International theatre-2019" олон улсын наадамд Монгол Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, СТА Б.Одончимэг амжилттай оролцож, нэгдүгээр байр эзэллээ.


  • Г.Ариунбаатар Марийнский театрт дахин дуулнаГ.Ариунбаатар Марийнский театрт дахин дуулна

    Дэлхийн сонгодог урлагт Монголынхоо нэрийг гаргаж яваа дуучдын нэг нь гавьяат жүжигчин, “Чингис хаан” одонт Г.Ариунбаатар билээ. Тэрбээр энэ оноос Буриадын Марийнский театрт дахин дуулахаар болсон байна. Энэ мэдээллийг тэрбээр өчигдөр /2019.01.07/ Монголын ард түмэндээ хүргэлээ.


  • Ч.Бадрал Ч.Бадрал "Кардифф 2019"-ийн шилдэг 19 дуучны нэг болжээ

    Монгол Улсын Цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин Ч.Бадрал Дэлхийн дуурийн дуучин “Кардифф-2019″ уралдааны шигшээд үлджээ. Тэрбээр "дуу романс" болон "дуурийн ари" төрөлд 400 гаруй дуучдаас шилэгдэж үлджээ. Английн Лондон хотноо саяхан болж өнгөрсөн энэхүү тэмцээнд шилдэг 19 дуучин шигшээд тунаж байна. Тэд ирэх зургадугаар сарын 17-22-нд Уэлсийн Кардифф хотноо хэн нь дэлхийн дуучин болохоо харуулж, хоолойн чадлаа сорих юм.


  • М.Баярмагнай Монгол Улсын гавьяат жүжигчин боллооМ.Баярмагнай Монгол Улсын гавьяат жүжигчин боллоо

    Хошин урлагийн "МАСК" продакшны жүжигчин Магсаржаламын Баярмагнайг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр Гавьяат жүжигчин цол тэмдгээр шагналаа. Энэхүү эрхэм хүндтэй шагналыг Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулсан юм.


  • Э.Анхбаяр олон улсын уралдааны хоёр ангилалд түрүүлжээЭ.Анхбаяр олон улсын уралдааны хоёр ангилалд түрүүлжээ

    Оросын суут хөгжмийн зохиолчдын нэг Н.А.Римский-Корсаковын нэрэмжит дуурийн залуу дуулаачдын олон улсын XI уралдаанд Э.Анхбаяр дуурь, романс гэсэн хоёр төрөлд түрүүлжээ. Дэлхийн олон орны 18-33 насны дуучид оролцсон уг уралдааныг ОХУ, Болгар, Гүрж, Литва, Украйн улсын дуурийн алдартнууд шүүн явуулжээ.


  • ”Авьяаслаг монголчууд” шоуны ялагчаар илбэчин С.Билэгт тодорлоо”Авьяаслаг монголчууд” шоуны ялагчаар илбэчин С.Билэгт тодорлоо

    Mонгол HD телевиз албан ёсны эрхтэйгээр монголчуудын хүртээл болгож буй "Авьяаслаг монголчууд" шоуны гуравдугаар улирлын эцсийн шатны шалгаруулалт өнөөдөр /2018.12.16/ өндөрлөж, гурван сарын турш үргэлжилсэн шоу нэвтрүүлгийн ялагчаар илбэчин С.Билэгт тодорлоо. Сүүлийн шатанд үзэгчдээс хамгийн олон санал авсан С.Билэгт ялагч болсноор 100 сая төгрөгийн эзэн болж байна. Тэрбээр шилдгээр шалгарсныхаа дараа "Шагналын мөнгөө сайн үйлсийн аянд зориулна" гэв.


  • Монгол үндэсний хувцас Монгол үндэсний хувцас "Miss Universe"-ийн шилдэг дөрөвт багтжээ

    АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампийн албан ёсоор лицензийг нь эзэмшдэг 66 жилийн түүхтэй "Miss Universe"-д энэ жил анх удаа Монгол улсаа төлөөлөн мисс, загвар өмсөгч Д.Долгион оролцож байна. 67 дахь удаагийн “Miss Universe” тэмцээн арванхоёрдугаар сарын 16-ны өдөр Тайланд улсын Бангкок хотноо зохион байгуулагдах юм.


Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ