• "Тэмка ахад бурхнаас өгсөн авьяасыг би л лав үгүйсгэж чадахгүй"

    “Яг түүн шиг” шоуны бүжиг дэглээч, хөдөлгөөний найруулагч Т.Саруултөгс шоуны оролцогчид болох Б.Нацагдорж,О.Тэмүүжин Г.Сүндэрмаа, Ц.Тэмүүлэн нарын талаар ийн ярьжээ.


  • “Mисс монголиа 2018” тэмцээний тэргүүн миссээр Б.Мөнхчимэг тодорлоо“Mисс монголиа 2018” тэмцээний тэргүүн миссээр Б.Мөнхчимэг тодорлоо

    “Мисс монголиа” холбоо, “SBN” телевиз хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг монголын гоо бүсгүйг шалгаруулах “Мисс монголиа” тэмцээний энэ жилийн тэргүүн миссээр Б.Мөнхчимэг тодорлоо. Түүний хувьд тэргүүн миссийн титмийн эзэн болсны зэрэгцээ “Мисс спорт”, “Мисс бикини” шалгаруулалтуудын ялагч болсон юм.


  • “Яг түүн шиг 3” шоуны тав дахь ялагч М.Цэрэндолгор тодорлоо“Яг түүн шиг 3” шоуны тав дахь ялагч М.Цэрэндолгор тодорлоо

    “Яг түүн шиг 3” шоуны тав дахь дугаар өчигдөр /2018.06.03/ үзэгчдийн хүртээл боллоо. Шоуны тав дахь дугаарын ялагчаар жүжигчин М.Цэрэндолгор шалгарсан юм. Тэрбээр өчигдрийн дугаарт дуугүй киноны хаан хэмээн нэрлэгддэг Чарли Чаплины цорын ганц дууг яг түүн шиг дуулж, шүүгчдээс өндөр үнэлгээ авсан.


  • Яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир бурхны оронд заларчээЯруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир бурхны оронд заларчээ

    Дорноговь аймгийн Улаанбадрах сумын уугуул Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Болор цом” яруу найргийн наадмын эзэн, Монголын Зохиолчдын эвлэлийн Удирдах зөвлөлийн тэргүүн, нэрт яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир өчигдөр /2018.05.14/ цаг бусаар тэнгэрийн орноо одож, Монголын утга зохиолд нөхөж барашгүй уй тохиолоо.


  • Нийтийн дууны урлагт шинэхэн Цомог мэндэллээНийтийн дууны урлагт шинэхэн Цомог мэндэллээ

    Монголын нийтийн дууны урлагийн шинэ өнгө төрх болж уяхан хоолой ялдамхан дүрээр үзэгч сонсогч түмнийхээ сонор мэлмийг мялааж яваа Дуучин Болдбаатарын Чанцалдулам анхны бие даасан “Дууланхан хүлээе” шинэхэн цомгоо өлгийдөн авчээ. Уг дуун цомогт орчин цагийн нийтийн дууны урлагийн сор болсон Хөгжмийн зохиолч О.Эрдэнээ, МУСТА Б.Пүрэвсүрэн, МУСТА Ачит, Яруу найрагч МУСТА Болорцэрэн, МУСТА Цэрэнтогтох, Урьхан зэрэг олон уран бүтээлчидийн авъяас сэтгэл нийлж, дуучин Болдбаатарын Чанцалдуламын уяхан хоолойгоор амилсан 10 шилдэг дуу багтсан гэнэ.


  • “Дархан Бэр”-үүд дуутай боллоо“Дархан Бэр”-үүд дуутай боллоо

    Зүрхний дуун бол хорвоогийн уянга. Дуунд дуртай Монгол түмэн тэр дундаа хадам талдаа дархлагдан байдаг “Дархан бэр”-үүдийн маань магнайг тэнийлгэсэн нэгэн сайхан уран бүтээл мэндэллээ. “ДАРХАН БЭРИЙН ДУУ” дууны шүлгийг Ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн П.Бадарч зохиож, хөгжмийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаяр хөглөж, Монгол улсын Морин хуурын чуулга найруулан хөгжимдөж Монгол улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Ч.Алтантүлхүүр дуулж амилууллаа.


  • Найруулагч Б.Мөнхдоржид туслах аянд нэгдэхийг уриалжээНайруулагч Б.Мөнхдоржид туслах аянд нэгдэхийг уриалжээ

    Баянхонгор аймгийн уугуул Төрийн шагналт, УГЗ Г.Бирваагийн хүү МУАЖ, МУУГЗ, УДЭТ-ын найруулагч Б.Мөнхдорж нь бөөрний архаг дутагдал оноштойгоор Улсын төв хоёрдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.


  • Дуучин П.Идэржавхлан шинэ уран бүтээлээ дэлгэлээДуучин П.Идэржавхлан шинэ уран бүтээлээ дэлгэлээ

    Дуучин П.Идэржавхлан “Хайранд минь итгээрэй” дуугаа клипжүүлэн өөрийн фенүүддээ болон сонсогч түмэндээ өргөн барилаа. Клипний гол дүрд тэртээ 7 жилийн өмнө “Учиртай гурван толгой” уран сайхны киноны Юндэн, Нансалмаа нарын дүрийг бүтээж байсан жүжигчин О.Амгаланбаатар, Б.Сайнаа нар дахин хамтран тогложээ.


  • Д.Батбаярын гэргийдээ зориулсан шүлгийн уралдаанд Л.Ганзул түрүүллээД.Батбаярын гэргийдээ зориулсан шүлгийн уралдаанд Л.Ганзул түрүүллээ

    Монголын сайхан хосуудын тоонд зүй ёсоор багтдаг МУГТ, Кёкүшюзан Д.Батбаяр, МУГЖ, дуучин Т.Баясгалан нарыг мэдэхгүй хүн ховор биз ээ. Тэгвэл өнөөдөр Олон Улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулах Кёкүшюзан Д.Батбаярын гэргийдээ зориулан зарласан хайрын шүлгийн уралдааны ялагчид тодорч, шагналаа гардаж авцгаалаа.


  • МУСТА А.Түмэн-Өлзий 10-н жилийн ойн тоглолтоо ёслол төгөлдөр хийлээМУСТА А.Түмэн-Өлзий 10-н жилийн ойн тоглолтоо ёслол төгөлдөр хийлээ

    Нийтийн дууны ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, орон зайг хэдийнээ бий болгож чадсан МУСТА А.Түмэн-Өлзий "Олон улсын эмэгтэйчүүдийн баяр"-ыг тохиолдуулан “Гэгээ билээ би” хэмээх хоёр дахь уран бүтээлийн тоглолтоо өчигдөр Монгол бөхийн өргөөнөө танхим дүүрэн үзэгчдийн тасралтгүй түрэх уухайн дуутай ёслол төгөлдөр толилууллаа.


Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Энэ оны эхний жүжиг “Надтай үлдээч”Энэ оны эхний жүжиг “Надтай үлдээч”Улсын драмын эрдмийн театр /УДЭТ/-ын уран бүтээлчид 2020 оны уран бүтээлийн салхиа “Надтай үлдээч” жүжгээр хагалж байна. Өнгөрсөн жил нээлтээ хийсэн тус жүжгийг энэ сарын 18, 19, 25, 26-нд 18.00 цагт тоглох аж.
  • "Хун цагаан хайр"-ын дууч Л.БОЛДБААТАРЫН "Түмэндээ өргөх дуунууд"“1992 оны намар сан. Аав минь намаржин будаанд явж олсон цалингаараа надад магнитифон аваад өгчихөж билээ. Ээж минь ширүүхэн буусан боловч тэгсхийгээд зөөлөрсөн сөн. Хүүгээ дуу, хөгжимд дурлуулж, хөгжүүлэх гэсэн аав, ээж хоёрын минь сэтгэл агуу байж” гэж түүнийг хэлэхэд аньсага нь мэлмэрээд ирэх. Бүх ард түмний урлагийн үзлэгээс алтан медаль авч урам зориг авснаас хойш урлагийн гавьяат жүжигчин болтлоо дуу, хөгжмөөсөө тэр урвасангүй. Зөөлөн тослог хоолой, аргадаж учирласан өнгө, сэтгэл сэмлэсэн бүлээн салхи шиг түүний дуунууд ард түмний сэтгэлд хэдийн хоногшжээ.
  • Шинэ жилийн баярын ТОГЛОЛТ, ЖҮЖГҮҮДШинэ жилийн баярын ТОГЛОЛТ, ЖҮЖГҮҮД Шинэ жилийн баяр ойртож энд тэнд янз бүрийн тоглолт, жүжиг, хүлээн авалтууд болдог. Ажлаа түр хойш тавиад хайртай хүмүүстэйгээ, бяцхан үртэйгээ баярын уур амьсгал мэдрүүлсэн урлаг соёлын үзүүлбэр, тоглолт үзэх сайхан байдаг билээ. Хаана, хэзээ, ямар тоглолт, наадам, жүжиг болох талаар түүвэрлэн мэдээлэл өгье.
  • Монгол, Америк хүүхдүүдийн хамтарсан үзэсгэлэн гарнаМонгол, Америк хүүхдүүдийн хамтарсан үзэсгэлэн гарнаКембрижийн хөтөлбөртэй "Монгол тэмүүлэл" ахлах сургуулийн 10-12-р ангийн Зураг урлалын хичээлийг олон улсын хөтөлбөрөөр судалдаг сурагчдын 2019 оны хаврын сессийн шалгалтад явуулсан бүтээл судалгааны материалууд, Америкийн уран зураг сонирхогч хүүхдүүдийн 170 гаруй бүтээлүүд багтсан "Монгол холбоос" сайн дурын байгууллага, "Go!" хүүхдийн бүтээлийг сурталчилах олон улсын нийгэмлэгтэй хамтран "Тэмүүлэл" үзэсгэлэнг арваннэгдүгээр сарын 15-20-ны өдрүүдэд нээн толилуулах гэж байна.
  • “Take off” хамтлаг “Хайрын нислэг” хийнэ“Take off” хамтлаг “Хайрын нислэг” хийнэ2002 оны намар хүсэл зорилго нэгдсэн үе тэнгийн 4 залуу нийлж "Аялгуу" нэртэй хамтлагийг анх үүсгэн байгуулж байжээ. Тэдний хамгийн анхны уран бүтээл нь Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа болон Гурван охин хамтлагтай хамтран дуулсан "Оюутан нас Аялгуу" дуу билээ. Ийнхүү рок попын тогоонд эргэлт буцалтгүйгээр хөл тавьсан тус хамтлаг 2004 оны 3-р сарын 1-нд өдгөөгийн бидний мэддэг “Take off” нэрийг хамтлагтаа албан ёсоор өгч өдгөө 15-н жилийн ойгоо угтах гэж байна. Хамтлаг байгуулагдаад “Цасан дээр”, “Мартахгүй”, “Буцаад л хоёулаа” "Гүнж", "Урваагүй", "Чиний явсан зүгт", "Би буцахгүй" зэрэг дуунуудыг хийсэн ба гарсан даруйдаа хит болж байсан нь одоо ч сонсогчдын дуртай дуу хэвээр байгаа билээ.