• Ц.Төмөрхуягт Ц.Төмөрхуягт "Монгол Улсын Гавьяат Жүжигчин" цол хүртээлээ

    Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Ардчилсан хувьсгалын 29 жил, Монголын уламжлалт сар шинийн баяр Цагаан сарыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Ц.Төмөрхуягт "Монгол Улсын Гавьяат Жүжигчин" цол, тэмдгийг хүртээлээ.


  • Рок попт цус сэлбэнэРок попт цус сэлбэнэ

    “...40 орчим насны хос. Нөхөр нь зураач, эхнэр нь нэгэн зочид буудлын захирал. Тэдний амьдралд хүний хүсдэг бүхэн бий. Гэхдээ нэг л зүйлд сэтгэлд гандуухан амьдардаг...” Энэ бол "Gerelt" media групп, “Event Masters” компанийн хамтын бүтээл "LOVE STORY" уран сайхны кино юм. Гэгээн хайрын өдрийг угтан гарч буй уг киноны дууг залуу дуучин "Секо" гэх бүсгүй дуулжээ. Түүний хувьд МУГЖ Дашкагийн гарын шавь нарын нэг бөгөөд уран бүтээлийн ажлаа ийнхүү “"LOVE STORY" киноны дуугаар эхлүүлсэн байна.


  • Б.Галаарид: Сэтгүүлчийнхээ хувьд үгээ хэлэх эрх чөлөөгөө оллооБ.Галаарид: Сэтгүүлчийнхээ хувьд үгээ хэлэх эрх чөлөөгөө оллоо

    Өчигдөр буюу 2018 оны хоёрдугаар сарын 8-нд МСНЭ-ийн 17-р их хурал хуралдаж, миний бие 2011 оноос хойш хашсан МСНЭ-ийн Ерөнхийлөгч хэмээх хүндэт албаа дараагийн Ерөнхийлөгч Х.Мандахбаярт өглөө. Оны өмнө л ярилцлага өгөхдөө хэлж байсан ёсоороо тамгаа авч зулралгүйгээр газар дээр нь гардууллаа. Хадаг, мөнгөн аяга энэ тэр бэлдсэнгүй ээ. Харин 1951 оноос хойш өөрийн байргүй явсан байгууллагынхаа анхны үл хөдлөх хөрөнгө болох 43 амметр офисын зориулалттай байрны гэрчилгээн дээр тавьж өглөө. МСНЭ-ээ ямар ч байсан толгой хоргодох оронтой болгоно гэж өмнөх их хурал дээр амласнаа биелүүллээ.


  • Топ модель Д. Пүрэвсүрэн кино бизнес хөөнөТоп модель Д. Пүрэвсүрэн кино бизнес хөөнө

    Гэр бүлийн хүчирхийллийн хар бараан сүүдрийг харуулсан “Ларьдма” кино нээлтээ хийсэн цагаас үзэгчдийг шуугиулсан. Одоогоос дөрвөн жилийн өмнө уг киног Ж.Сэнгэдорж найруулж, гол дүрүүдэд жүжигчин Д.Пүрэвсүрэн, Б.Навчаа нар тоглосон. Тэгвэл тус киноны уран бүтээлчид дахин нэгдэж “Амьдрал” нэртэй шинэ уран бүтээлээ толилуулах гэж байна. Сонирхуулахад топ модель, жүжигчин Д.Пүрэвсүрэн нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Амьдрал” бол “Ларьдма” киноны хоёрдугаар анги биш. Өөр нэгэн эмэгтэйн амьдралыг хүүрнэсэн тэс өөр зохиол. Хамгийн гол нь сайн уран бүтээл туурвихад л гол анхаарлаа хандуулж байна. Киногоо гарсны дараа олон улсын фестивальд сойх бодол бий” гэжээ.


  • Зохиолч Д.Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүлэхээр ярилцаж байнаЗохиолч Д.Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүлэхээр ярилцаж байна

    Шведийн Нобелийн хорооноос Монгол Улсын Шинжлэх ухааны академид '2018 оны Нобелийн утга зохиолын шагналд өөрийн орны зохиолчоо дэвшүүлнэ үү' гэсэн албан ёсны захидал нэгдүгээр сарын эхээр иржээ. Энэ дагуу Монголын зохиолчдын эвлэл тэргүүтэй мэргэжлийн байгууллагууд зохиолч, яруу найрагч Дамдинсүрэнгийн Урианхайг 2018 оны Нобелийн утга зохиолын шагналд нэр дэвшүүлэхээр ярилцаж байгаа аж.


  • Залуу уяачдын холбооноос МУГЖ Г.Батбаярт хүндэтгэл үзүүлжээЗалуу уяачдын холбооноос МУГЖ Г.Батбаярт хүндэтгэл үзүүлжээ

    Морины дуучин хэмээн алдаршсан МУГЖ Г.Батбаярын эрүүл мэндийн байдал хүнд байгаа учир Нийтийн дуучдын нэгдсэн холбооноос түүнд зориулж хандивын тоглолт хийж, хөрөнгө мөнгө бүрдүүлэх ажлыг зохион байгуулж байгаа билээ. Тэгвэл өчигдөр Монгол бөхийн өргөөнд түүнд зориулсан тоглолт амжилттай болж, түмэн олон гавъяатдаа туслах сайхан сэтгэлээр танхим дүүрэн цугласан байна.


  • Поп хатагтайн амьдралын түүх ном боллооПоп хатагтайн амьдралын түүх ном боллоо

    Амьдралынхаа 30 жилийг Монголын хөгжмийн урлаг тэр дундаа рок попын хөгжилд зориулсан Зууны манлай эстрадын дуучин, гавьяат жүжигчин Б.Сарантуяагийн амьдрал уран бүтээлийг өгүүлэх “Зууны дуу хоолой” ном худалдаанд гарчээ. Тус номыг яруу найрагч Р.Эмүжин бичсэн бөгөөд дуучин бүсгүйн уран бүтээлээс гадна хувийн амьдрал, хувь хүнийх нь тухай өгүүлснээрээ онцлог юм байна.


  • Ариунаа Сүри хятадуудтай хамтарнаАриунаа Сүри хятадуудтай хамтарна

    Загвар зохион бүтээгч Ариунаа Сүрид Хятадын “LvCL” загварын компаниас хамтран ажиллах санал тавьжээ. Гурван жилийн гэрээ байгуулж, шинэ коллекци гаргах бөгөөд Хятад хатдын өвөрмөц хувцаслалтын хэв шинжийгорчин үеийн загвартай хослуулах юм байна.


  • Монгол баритон Г.АриунбаатарМонгол баритон Г.Ариунбаатар

    Өнгөрсөн зун “ВВС” телевизийн “Cardiff Singer of the World” тэмцээний финалын үеэр шүүгч Мэри Кингийг уйлуулж, олны анхаарлыг татсан гайхалтай дуучин бол Г.Ариунбаатар. Чацархуу бие, өргөн мөр, нүдэнд дулаан инээмсэглэлтэй, жирийн монгол залуу олон улсад алдартай тэмцээний шүүгчийг хүчирхэг дуу хоолойгоор уярааж орхив. Үүний дараа тэд Г.Ариунбаатарын тухай нэвтрүүлэг хийхээр 1000 гаруй миллийг туулан Монголын зэрлэг онгон байгальтай хөдөө талд нутаглах төрсөн гэрт нь зочилжээ. Тэд Г.Ариунбаатарын хүчирхэг баритон хоолойны нууц юунд оршиж буйг тайлахыг зорьсон нь энэ аж.


  • ”Асашүрюүг ялаад 10 сая иен” шоу нэвтрүүлгийг LIVE-аар шууд дамжуулна”Асашүрюүг ялаад 10 сая иен” шоу нэвтрүүлгийг LIVE-аар шууд дамжуулна

    Их аварга Асашүрюү Д.Дагвадорж Японы АБЕМА онлайн телевизийн шинэ жилийн баярын нэвтрүүлэгт оролцохоор болсон билээ. Нэвтрүүлэг өнөөдөр буюу /12.31/-нд Монголын цагаар 19.00 цагт гарах юм.


Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Монгол, Америк хүүхдүүдийн хамтарсан үзэсгэлэн гарнаМонгол, Америк хүүхдүүдийн хамтарсан үзэсгэлэн гарнаКембрижийн хөтөлбөртэй "Монгол тэмүүлэл" ахлах сургуулийн 10-12-р ангийн Зураг урлалын хичээлийг олон улсын хөтөлбөрөөр судалдаг сурагчдын 2019 оны хаврын сессийн шалгалтад явуулсан бүтээл судалгааны материалууд, Америкийн уран зураг сонирхогч хүүхдүүдийн 170 гаруй бүтээлүүд багтсан "Монгол холбоос" сайн дурын байгууллага, "Go!" хүүхдийн бүтээлийг сурталчилах олон улсын нийгэмлэгтэй хамтран "Тэмүүлэл" үзэсгэлэнг арваннэгдүгээр сарын 15-20-ны өдрүүдэд нээн толилуулах гэж байна.
  • “Take off” хамтлаг “Хайрын нислэг” хийнэ“Take off” хамтлаг “Хайрын нислэг” хийнэ2002 оны намар хүсэл зорилго нэгдсэн үе тэнгийн 4 залуу нийлж "Аялгуу" нэртэй хамтлагийг анх үүсгэн байгуулж байжээ. Тэдний хамгийн анхны уран бүтээл нь Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа болон Гурван охин хамтлагтай хамтран дуулсан "Оюутан нас Аялгуу" дуу билээ. Ийнхүү рок попын тогоонд эргэлт буцалтгүйгээр хөл тавьсан тус хамтлаг 2004 оны 3-р сарын 1-нд өдгөөгийн бидний мэддэг “Take off” нэрийг хамтлагтаа албан ёсоор өгч өдгөө 15-н жилийн ойгоо угтах гэж байна. Хамтлаг байгуулагдаад “Цасан дээр”, “Мартахгүй”, “Буцаад л хоёулаа” "Гүнж", "Урваагүй", "Чиний явсан зүгт", "Би буцахгүй" зэрэг дуунуудыг хийсэн ба гарсан даруйдаа хит болж байсан нь одоо ч сонсогчдын дуртай дуу хэвээр байгаа билээ.
  • The HU хамтлаг Их Британи, Ирландад ирэх хоёрдугаар сард тоглоноThe HU хамтлаг Их Британи, Ирландад ирэх хоёрдугаар сард тоглоноДэлхийн хөгжмийн урлагт нэгэн үзэгдэл болон гарч ирж буй “The HU” рок хамтлаг Их Британи, Ирланд улсад 2020 оны хоёрдугаар сард аялан тоглохоор болсноо албан ёсоор зарлалаа. Тус хамтлаг өнгөрсөн зун Их Британид болсон Download хөгжмийн наадмаар тоглоход 23 өдрийн өмнө бүх тасалбар нь зарагдаж дууссан юм. Их Британийн аялан тоглолтод Элтон Жоныг албан ёсоор урьсан тухай мэдээлж байсан билээ.
  • “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ“ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээХалх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүрээнд МОНЦАМЭ агентлаг, ОХУ-ын олон улсын мэдээллийн “Россия сегодня” агентлагийн “Спутник” радиотой хамтран нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр Монголын уран зургийн галлерейд “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр олон нийтэд дэлгэж байна. Үзэсгэлэнгийн нээлтэд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг, үе үеийн гэрэл зурагчид болон албаны хүмүүс оролцов.
  • “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэ“Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэДорнод аймаг 2019 оныг “Аялал жуулчлалыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд Хэрлэн голын эрэгт "Найрамдал" цэцэрлэгт хүрээлэнд Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн бие даасан тоглолтыг энэ жилээс эхлэн, жил бүрийн 08 дугаар сарын 04-ний энэ өдөр тогтмол зохион байгуулахаар болжээ.