Онцлох мэдээ
  • "Хийморь" уран сайхны кино зургаа дахь шагналаа хүртлээТөрийн шагналт, зохиолч Ч.Лхамсүрэнгийн “Хүрэн морь” найраглалаас сэдэвлэсэн “Хийморь” уран сайхны кино АНУ-ын олон улсын кино наадмаас зургаа дахь шагналаа хүртжээ. Тодруулбал, АНУ-д зохион байгуулсан “The Ouray international film festival” олон улсын кино наадмын нээлтийн киногоор Монголын “Хийморь” кино шалгараад байсан юм. Уг олон улсын кино наадамд 500 шилдэг уран сайхны кино өрсөлдөж, есдүгээр сарын 18-20-ны өдрүүдэд шилдгүүдээ тодруулсан байна. "Хийморь" уран сайхны кино өмнө нь тус наадмаас “Олон улсын шилдэг кино” медаль хүртсэн бол наадмын сүүлчийн өдөр дахин нэг шагнал хүртэж, “Үзэгчдийн нэрэмжит шагнал”-ын эзэн болсныг уран бүтээлчид дуулгалаа.
  • Арваннэгдүгээр сарын 6-8-нд “Фауст”-тай"Алтан Дорнод Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Т.Ганболд, найруулагч М.Батболд нар хамтран “Альфа” постдрамын театр байгуулжээ. Монголын театрын урлагийн хөгжлийг шинэ түвшинд гаргах, дэлхийнхтэй эн зэрэгцүүлэх, нийгмийн сэтгэлгээний түвшин, үзэгчдийн оюун санаа, гоо зүй, ёс суртахуун, соён гэгээрлийг театрын уран бүтээлээр дамжуулан нэмэгдүүлэх зорилгоор мэргэжлийн баг, хамт олон уг театрыг байгуулсан аж. Тус театрынхаа нээлтийг И.В.Гётегийн “Фауст” жүжгээр хийх болжээ.
  • Нэрт уртын дууч Цэвээндоржийн Дэлгэрийг эцсийн замд нь үдлээМонгол Улсын Гавьяат багш, СУИС-ийн Хүндэт профессор, сурган хүмүүжүүлэгч, Монгол уртын дууны дэг сургалтыг өвлүүлэн уламжлуулагч, нэрт уртын дууч Цэвээндоржийн Дэлгэр 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр таалал төгсч, бид бүхэнд хүнд гарз тохиосон билээ. Тэгвэл өнөөдөр Монголын ард түмэн, соёл, урлагийн салбарынхан нэрт уртын дуучнаа эцсийн замд нь үдлээ. Түүнийг эцсийн замд нь үдэхэд Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ч.Бат-Эрдэнэ нарын төрийн байгууллагуудын удирдлагуудын төлөөлөл болон гэр бүл, ахан дүүс, монголын дууны урлагийн гурван үеийн төлөөлөл болсон шавь нар, МУГЖ Ц.Төвшинтөгс даргатай Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр, Э.Сонинтогос захиралтай СУИС-ийн хамт олны төлөөллүүд байлцсан бөгөөд танхимд монголын үе үеийн алдарт уртын дуучдын дуу нь түрлэг намуухан эгшиглэж байлаа.
Шинэ мэдээ



Д.Болд “Удаанаар” нэртэй шинэ уран бүтээл гаргажээ

Төрийн соёрхолт дуучин Д.Болд “Удаанаар” нэртэй шинэ уран бүтээлээ үзэгчдийн хүртээл болгожээ. Энэхүү дуу нь түүний “90’s LOVE” нэртэй 13 дахь шинэ цомогт багтах аж. Энэхүү уран бүтээлийн аяыг Д.Болд өөрөө зохиосон ба үгийг Vande бичжээ. Шинэ өнгө төрх, өвөрмөц зураг авалтын шийдэл бүхий уг дууг цацагдсанаас хойш 17 цагийн дотор 50 мянга орчим хүн Youtube сувгаар дамжуулан үзсэн байна. Тус клипний зураг авалтыг TJ энтертайнмент хариуцан ажиллажээ.

Зүүдний хаалган дээр зүрхээ уяраан уулзацгаах уу

Хөгжмөөр өөрсдийгөө хөглөдөг залууст үргэлж сонсон эрч хүчийг мэдэрдэг олон дуу байдаг. Тэрхүү жагсаалтад нь "Зүүдний хаалган дээр" Төрийн соёрхолт, Дуучин Д.Болдын дуу багтсан гэдэгт эргэлзэхгүй байна.

Тоглолтын мэдээ
  • Дуучин Б.Гүрбадамын “Дурлал шиг бүсгүй” тоглолт болноДуучин Б.Гүрбадамын “Дурлал шиг бүсгүй” тоглолт болноНийтийн дууны урлагт хоолойн цар хүрээгээрээ өөрийн гэсэн өвөрмөц өнгө аясыг бий болгож чадсан дуучин бол Баянмөнхийн Гүрбадам юм. Тэрээр “Өр зүрхний ээж” хэмээх энэрэл хайр, ухаарал шингэсэн дууг анх дуулж урлагт орж ирсэн бол “Дурлал шиг бүсгүй”, “Насанд олдсон хань” зэрэг хуучны сайхан дуунуудыг сэргээн дуулж, дахин амилуулж ард түмэнд танигдсан билээ. Түүний дуучин Э.Чулуунчимэгтэй хамтран дуулсан “Хайрт минь утсаа аваарай”, “Сайхан хань”, “Эрийн гурван наадам” дуучин Г.Энхнарантай “Ганцхан чамдаа”, дуучин Р.Болортуяатай “Учрлын уянга” зэрэг дуунууд нь сонсогчдийн хүртээл болж, фм радиогийн хит парадуудыг тэргүүлсээр байгаа билээ.
  • Улстөржилтөөс болж Улстөржилтөөс болж "The Hu" хамтлагийн хандивын тоглолт хойшиллоо“The Hu” хамтлаг энэ сарын 23-ны мягмар гаригт МҮОНРТ-ээр болон цахимаар бүрэн тоглолтоо хийхээр төлөвлөж, зараа хүртэл тараагаад байсан ч тоглолтоо цуцалжээ.Тэд “COVID-19”-ийн хорионд гадаадад гацаж, байгаад өнгөрсөн сард эх орондоо ирсэн. Ингээд сонгуулийн өмнөх өдөр хандивын тоглолт хийхээр төлөвлөөд байсан ч улс төрийн шалтгаанаас үүдэн цуцалсан байна.
  • “The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо White Rock Center-т 2020 оны зургаадугаар сарын 23-ны мягмар гарагийн орой хийхээр болсон тухайгаа зарлалаа. Уг хандивын тоглолтыг “The HU” хамтлаг “Хүрээ энтертайнмент” ХХК-тай хамтран МҮОНРТ-ээр шууд дамжуулан хүргэх бөгөөд ивээн тэтгэгчээр Мобиком Корпораци, Хаан Банк ажиллахаар болжээ.
  • "Монгол соёл" онлайн тоглолтоор 102.952.147 төгрөгийн хандив, тусламж цуглажээДэлхийд гайхагдсан монгол соёлын өв тэр дундаа соёлын биет бус өвийн гайхам сайхныг нэгэн дор цогцлоох "Монгол өв соёлын цогцолбор" байгуулах төслийн хандивын аяны нээлтэд зориулсан монгол поп опера “Увертюра” хамтлаг болон язгуур урлагийн алдартай уран бүтээлчид, соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчдын "Монгол соёл" онлайн тоглолт 06 дугаар сарын 01-нд 18:00 цагаас "ТВ8" телевизээр орон даяар шууд дамжуулагдсан билээ.
  • “Параллель” контемпорари үзэсгэлэн нээлтээ хийлээ“Параллель” контемпорари үзэсгэлэн нээлтээ хийлээДэлхий нийтийг түгшээгээд буй шинэ төрлийн Корона вирусийн /Ковид 19/ халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар улс орон даяар онц байдал зарлан олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, мөн соёл урлагийн арга хэмжээг түр хугацаагаар зогсоосон байгаа билээ. Иймд МN17 Арт Галерейн санаачилгаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дэмжлэгтэйгээр Хүн Байгаль Хайр Эрх Чөлөө хөдөлгөөний уран бүтээлчидтэй хамтран “Параллель” контемпорари хамтарсан үзэсгэлэнгийн төслийг хэрэгжүүлж байна.


 Сүүлд нэмэгдсэн дуу