2013-09-10 06:59

Дуучин Ану төрсөн охиноо 2 сар нуужээ

Дуучин Ч.Уранхолбоо буюу Ану амаржин хүүхэдтэй болсон гэдгээ зарлажээ. Тэрээр өнгөрсөн 2 сарын турш хүүхэд төрүүлсэн гэх мэдээллийг эрс үгүйсгэж байсан нь олон хүнийг төөрөгдөлд оруулж байсан юм.  

Харин тэрээр өнгөрсөн зургадугаар сард эх орондоо ирсэн даруйдаа “Гурван гал” эмнэлэгт амаржиж, охин үрээ өлгийдөж авсан гэдгээ саяхан өгсөн ярилцлагадаа ил болгосон юм.

Охиноо төрсөн даруйд тэрбээр энэ бүхнийг эрс үгүйсгэж “Cosmopolitan” сэтгүүлд зураг авахуулснаа олонд дэлгэж суусан. Харин өдгөө хоёр сартай бяцхан охиных нь биеийн байдал харьцангуй дээрдсэн тул олны хар цагаан хэл амнаас болгоомжлох нь багассан дуучин бүсгүй хамаг нууцаа хэвлэлийнхэнд дэлгэжээ

Олны анхаарлын төвд үргэлж байдаг дуучин бүсгүй  “Wanted” студийн захирал Б.Бэрцэцэгийн дүү Б.Түвшинбаяр гэгч залуутай ханилсан билээ.

“Миний хайрт өдөр бүр сюрприз барьдаг. Охиноо хэвлийд байхаас нь эхлээд халамжилж, сайн аав болохын тулд суралцсан. Намайг төрөх хүртэл өдөр бүр гэдэсний минь арьсыг язрахаас хамгаалан тос түрхэж, хоол унд, хувцас хунарыг минь зохицуулж ирсэн. Бид хоёр яг л бие биедээ зориулагдсан сайхан хос” гэж ярьсан дуучин Ч.Уранхолбоо одоо урлаг, бизнесийн ажлаас илүүтэй гэр бүлийнхээ амар амгалан амьдралын төлөө зүтгэнэ гэдгээ ч дуулгасан байна.

Ямартаа ч төрсөн, төрөөгүй гэх олон таамаг, төөрөгдөл бий болгосон Ану өөрөө ийнхүү нууцаа задалж, охиноо нуух шалтгаанаа ч тайлбарлан хүмүүсээс уучлалт гуйгаад амжжээ.

www.URLAG.mn

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • УДБЭТ “Учиртай гурван толгой” дууриар улирлаа эхлүүлнэУДБЭТ “Учиртай гурван толгой” дууриар улирлаа эхлүүлнэУлсын дуурь бүжгийн эрдмийн театр /УДБЭТ/ 58 дахь удаагийн улирлын нээлтээ Монголын сонгодог бүтээл болох Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурь, Ж.Мэнд-Амарын “Үйлийн гурван толгой” балетээр эхлүүлэх гэж байна. “Учиртай гурван толгой” дуурийг аравдугаар сарын 3-нд, “Үйлийн гурван толгой” балетыг аравдугаар сарын 4-нд тус, тус тоглох юм.
  • Баянхонгор аймгийн театр Баянхонгор аймгийн театр "Шинос" мюзиклээр намар цагийн тоглолтоо нээлээБаянхонгор аймгийн Хөгжимт драмын театр орон нутгийн дэмжлэгтэйгээр тус театрын найруулагч МУСТА С.Тогоомөнхийн зохиол, найруулга, МУГЖ Ц.Алтанцэцэгийн дэглэлт, продюсер Б.Пүрэвдагвын санаачилгаар "ШИНОС" мюзиклийн уран бүтээл туурвин, 09 дүгээр сарын 24,25-ны өдрүүдэд үзэгчдийн хүртээл болголоо. Уран бүтээл нь хүн үүслийн овог, отгийн амьдрал, эртний омгуудын хоорондох зөрчил, хайр сэтгэлийн холбоог бүжгийн мюзикл хэлбэрээр найруулсан, 80 гаруй уран бүтээлчид оролцсон бүрэн хэмжээний бүтээл болсон юм.
  • Дуучин Б.Гүрбадамын “Дурлал шиг бүсгүй” тоглолт болноДуучин Б.Гүрбадамын “Дурлал шиг бүсгүй” тоглолт болноНийтийн дууны урлагт хоолойн цар хүрээгээрээ өөрийн гэсэн өвөрмөц өнгө аясыг бий болгож чадсан дуучин бол Баянмөнхийн Гүрбадам юм. Тэрээр “Өр зүрхний ээж” хэмээх энэрэл хайр, ухаарал шингэсэн дууг анх дуулж урлагт орж ирсэн бол “Дурлал шиг бүсгүй”, “Насанд олдсон хань” зэрэг хуучны сайхан дуунуудыг сэргээн дуулж, дахин амилуулж ард түмэнд танигдсан билээ. Түүний дуучин Э.Чулуунчимэгтэй хамтран дуулсан “Хайрт минь утсаа аваарай”, “Сайхан хань”, “Эрийн гурван наадам” дуучин Г.Энхнарантай “Ганцхан чамдаа”, дуучин Р.Болортуяатай “Учрлын уянга” зэрэг дуунууд нь сонсогчдийн хүртээл болж, фм радиогийн хит парадуудыг тэргүүлсээр байгаа билээ.
  • Улстөржилтөөс болж Улстөржилтөөс болж "The Hu" хамтлагийн хандивын тоглолт хойшиллоо“The Hu” хамтлаг энэ сарын 23-ны мягмар гаригт МҮОНРТ-ээр болон цахимаар бүрэн тоглолтоо хийхээр төлөвлөж, зараа хүртэл тараагаад байсан ч тоглолтоо цуцалжээ.Тэд “COVID-19”-ийн хорионд гадаадад гацаж, байгаад өнгөрсөн сард эх орондоо ирсэн. Ингээд сонгуулийн өмнөх өдөр хандивын тоглолт хийхээр төлөвлөөд байсан ч улс төрийн шалтгаанаас үүдэн цуцалсан байна.
  • “The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо White Rock Center-т 2020 оны зургаадугаар сарын 23-ны мягмар гарагийн орой хийхээр болсон тухайгаа зарлалаа. Уг хандивын тоглолтыг “The HU” хамтлаг “Хүрээ энтертайнмент” ХХК-тай хамтран МҮОНРТ-ээр шууд дамжуулан хүргэх бөгөөд ивээн тэтгэгчээр Мобиком Корпораци, Хаан Банк ажиллахаар болжээ.
 Сүүлд нэмэгдсэн дуу