2013-09-17 02:29

Г.Ундармаагийн “Итгэлийн танхим” төсөл хэрэгжиж эхэллээ

“Шинэ үе” продакшны чадварлаг жүжигчин СТА Г.Ундармаад авъяас билиг, царай зүс харамгүй заяасан ч тэрээр өдий хүртэл хүүхэд төрүүлээгүйдээ сэтгэл дундуур явдаг нэгэн.

Гэхдээ жүжигчин бүсгүй ирээдүйд бяцхан үрээ тэвэрнэ гэсэн бүрэн дүүрэн итгэлтэй явдаг бөгөөд ажлынхаа хажуугаар хүүхдээ төрүүлж байгаа бүсгүйчүүд, түүний ар гэрийнхэнд аз жаргал бэлэглэх зорилготой “Итгэлийн танхим” нэртэй төслийг санаачлан Нийслэлийн бүх төрөх эмнэлгүүдэд ийм танхим байгуулахаар өнгөрөгч наймдугаар сарын 20-ноос ажилдаа оржээ.

Тэрээр фэйсбүүкийн найзуудаасаа энэ талаарх саналаа цуглуулсан бөгөөд өөрөө ч хангалттай судалгаа хийсний үндсэн дээр нийгэмд хариуцлагыг мэдрүүлэхээр ийнхүү томоохон групп компаниуд, тэр ч бүү хэл төр, засгийн эрх мэдэлтнүүдийн сэдээгүй сайхан ажлыг сэдэж, төрөх эмэгтэйчүүдийн сахиур байрлуулах хүлээлгийн танхим, жирэмсэн эхчүүдийн амарч тухлах танхимыг байгуулахаар санаа шулуудсан нь ийнхүү хэрэгжиж эхэлжээ.

Эхний ээлжинд Клиникийн нэгдүгээр амаржих газрыг сонгож авсан бөгөөд зураг төсөл, дизайн дээр нь “Хайс дизайн” компанийн хамт олонтой хамтарч байгаа бол хаалга, цонхны ажлыг хамтран хийх компаниа хайж байгаа юм билээ. Түүний энэ ажилд онлайнаар болон утсаар маш олон хүмүүс талархал илэрхийлж, сайн сайхныг хүсэн ерөөжээ. Ингээд та бүхэндээ түүний хэрэгжүүлж буй төслийн ажлын хэсгээс хүргэж байна.

www.URLAG.mn

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • "The Hu" хамтлагийн аялан тоглолтын тасалбар дуусчээМонголын “The Hu” хамтлаг 2020 оны Европ тивийн аялан тоглолтоо нэгдүгээр сарын 15-наас эхлүүлээд буй. Тэдний эхний тоглолт ХБНГУ-ын Хамбург хотоос эхэлсэн. Хамтлагийн энэ удаагийн аялан тоглолтын тасалбар тун эрэлттэй байгаа бөгөөд худалдаанд гарсан даруйдаа дуусчээ.
  • "Анд" цуврал контент үзэгчдийн хүртээл болж эхэллээ
  • Анна Каренина амилахад 40 хоног үлдлээАнна Каренина амилахад 40 хоног үлдлээДэлхийн сонгодог роман болох Оросын нэрт зохиолч Л.Н.Толстойн "Анна Каренина"-г Монголд анх удаа театрын жүжиг болгон тавих гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байгаа тус жүжиг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тавигдахад 40 хоног үлдээд байна. Зуу гаруй жил дамнан уншигдсан “Анна Каренина” романыг Н.Пүрэвдагва жүжгийн зохиол болгон бичсэн бөгөөд жүжгийн ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар, ерөнхий зураачаар Т.Ганхуяг нар ажиллах юм.
  • Энэ оны эхний жүжиг “Надтай үлдээч”Энэ оны эхний жүжиг “Надтай үлдээч”Улсын драмын эрдмийн театр /УДЭТ/-ын уран бүтээлчид 2020 оны уран бүтээлийн салхиа “Надтай үлдээч” жүжгээр хагалж байна. Өнгөрсөн жил нээлтээ хийсэн тус жүжгийг энэ сарын 18, 19, 25, 26-нд 18.00 цагт тоглох аж.
  • "Хун цагаан хайр"-ын дууч Л.БОЛДБААТАРЫН "Түмэндээ өргөх дуунууд"“1992 оны намар сан. Аав минь намаржин будаанд явж олсон цалингаараа надад магнитифон аваад өгчихөж билээ. Ээж минь ширүүхэн буусан боловч тэгсхийгээд зөөлөрсөн сөн. Хүүгээ дуу, хөгжимд дурлуулж, хөгжүүлэх гэсэн аав, ээж хоёрын минь сэтгэл агуу байж” гэж түүнийг хэлэхэд аньсага нь мэлмэрээд ирэх. Бүх ард түмний урлагийн үзлэгээс алтан медаль авч урам зориг авснаас хойш урлагийн гавьяат жүжигчин болтлоо дуу, хөгжмөөсөө тэр урвасангүй. Зөөлөн тослог хоолой, аргадаж учирласан өнгө, сэтгэл сэмлэсэн бүлээн салхи шиг түүний дуунууд ард түмний сэтгэлд хэдийн хоногшжээ.
 Сүүлд нэмэгдсэн дуу