2013-09-26 04:48

“Аадар” хамтлагийн шинэ уран бүтээл “Ре мажорын дуу”

“...Ядуусынх ч ясан толгой, Ямбатных ч ясан толгой, Яаж явсан ч чи бид хоёр, Яг ижил тавилантай...” хэмээх өвөрмөц үг хэллэг, содон өнгө төрх бүхий “Ясан толгой” нэртэй анхны уран бүтээлээ өнгөрсөн дөрөвдүгээр сард толилуулсан цагаасаа л үзэгчдийн сонирхлыг татаад байсан “Аадар” хамтлаг Монголын амьд хөгжмийн ертөнцөд бүл нэмэн хүч түрэн орж ирсэн. Монголын амьд хөгжмийн ертөнцөд өөрсдийн орон зайг бий болгож, нэгэн шинэ өнгөөр гялалзахыг зорьж буй тэд урлагийн энэ салбарыг чадах чинээгээрээ үргэлжлүүлэн хөгжүүлнэ гэдгээ хэлсэн.

“Аадар” хамтлаг рок урсгалын бүхий л төрөл жанраар уран бүтээл туурвихыг хүсдэг бөгөөд одоогоор альтернатив метал, пост гранж урсгалын бүтээл туурвиад байгаа. Аадар бороо орсны дараа агаар ариун байдаг хэмээх үгэнд дурласан тэд аадар бороо шиг хүчтэй байхыг бэлгэдэн хамтлагаа ийнхүү нэрлэсэн гэдэг.

Хамтлаг 2010 онд анх гоцлол дуучингүй ахлагч, бөмбөрчин Г.Зол-Эрдэнэ, гитарчин А.Бат-Оргил, аргил гитарчин Б.Тэмүүлэн, гитарчин Б.Түвшин, даралтат хөгжимчин Н.Лигдэн гэсэн таван гишүүнтэйгээр байгуулагджээ. Тэд гоцлол дуучин хайж багагүй хугацааг өнгөрүүлсний эцэст 2011 оны сүүлчээр зургуулаа болж, дуучин С.Алтанзавъяа нэмэгдсэнээр одоогийн бүрэлдэхүүнээрээ уран бүтээлдээ ханцуй шамлан орсон гэнэ.

Тэд “Ясан толгой”, “Хачин дурлал” дуугаа нийтэд хүргэсэн цагаас л олны дунд дараагийн уран бүтээлийн хүлээлт үүссэн. Өнгөрсөн зургаадугаар сард “Татаас”, “Эр хүн танаа” гэсэн бүтээлүүдээ ар араас нь толилуулахад бэлэн болсон тухайгаа зарласэн нь тэр хүлээлтийг улам их өдөөсөн юм.

 “Аадар” хамтлагийн “Ре мажорын дуу” хэмээх шинэ уран бүтээлийг та бүхэндээ хүргэж байна. 

www.URLAG.mn

 

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу