2013-10-07 04:28

"Ширмэн цөгцний дууль" /Д.Пүрэвдорж/

  Энэхүү найраглал шинэ амьдрал цогцолсон монгол орны зэлүүд хөдөө нутагт өндөр хүчдэл хүрч цахилгаан гэрэл нэвтэрч буй агшинд урьдын цагт шөнийг гэрэлтүүлэх ганц хүчин зул, зулыг агуулдаг сав буюу ширмэн цөгц өнөөгийн цахилгааныг агуулан дамжуулагч өндөр хүчдэлийн цамхаг хоёрыг харьцуулж буй зохиолчийн үгээр эхэлж байна. Энэ хоёрын тухайд нэгий нь:

            Гариг эрхэсээс унасан

            Галт мөнгөн сум шиг

            Газар дэлхийд ургасан

            Гандирсын цагаан суварга шиг гэх зэргээр домог үлгэрт гардаг үлэмж биетэн лүгээ зүйрлэсэн бол нөгөөг нь
            Харахад халгүй ч

            Хар санааны хэвэнд

            Хаадын зарлигаар цутгасан

            Харийн энэ цөгц гэсэн нь уг цөгцийг монголчууд өөрсдөө хийгээгүй харин харийн хааны хааны зарлигаар “хар санааны хэвэнд цутгасан” хэмээн зэвүүцэж байна. Энэ хар санаа чухам юу байв? гэдгийг зохиолч Оюунан-аа бүсгүйн амьдралд тохиолсдон үйл явдлаар гаргасан байна. Энд харин чухал юмыг анхаарах нь зүй. Зохиол “Ширмэн цөгцний дууль” нэртэй. Гэвч эхэнд өгүүлсэнчлэн зохиолчийн бодол санаа, үзлийг илэрхийлсэн цөөн мөрийн араас “Шуушуурын наймаачинд шулуулж байж авсан” энэ цөгцийг

            Эзэд нь өөхөн дэнтэй

            Эмээл дээр өргөн

            Энэ зууны босгоор

            Эцсийн амьсгал шиг оржээ гэсэн үгэнд харийн энэ хар санааны цөгцийг хамаг юмаа шулуулж байж авсан ч гэрэл нь үзэгдэх төдий өөхөн дэн. Гэвч энэ дэн удаан асаагүй “эцсийн амьсгал шиг” энэ зууны босгоор орсон нь харанхуй бүдүүлгийн төгсгөл гэсэн санаа юм.

            Цөгцөнд шингэсэн хар санаа яаж илэрч, ямар гай тарьсныг энд нэгэн зурвас үйл явдлаар илэрхийлнэ. Энд Оюунан-аа амь үрэгдсэн ч амьдралынхаа тухай “би” баатрын өгүүлэмжээр яриад түүнийг нь зохиолч дамжуулж байгаа зохиомжийн сонин хэлбэр ажиглагдана.

            Үйл явдлын дараалал нь нэлээн сонин. Оюунан-аагийн яриагаар эхлэн үйл явдал үзэсгэлэнтэй сайхан “Найман нуур” орчмын дүрслэлээр эхэлж

            Усны хар бух өглөө

            Уулын нуурандаа өргөө сольж

            Уяатай үнээ тугалаа мөргөтөл

            Урамдаж байгаад ордог..гэсэн домогт итгэн ус гэсэхлээр тэр бухыг унаад аав нь гараад ирнэ гэж бодох Оюунан-аагийн бодол залгаж, цааш нь аав нь энгийн амьдралтай анчин хүн байсныг

            “Амин зуулгаа үүрэндээ зөөсөн

Алтан амтай хараацай байлаа” хэмээн урнаар дүрсэлсэн байна. Гэтэл тэр хараацай нь ангаа хийж яваад эргэж ирэлгүй эндэж алга болсноос охин ээжийнхээ хамт “ховор хоосон, явар ядуу, хоёр идэлгүй, хоосон хонолгүй, хоног сарыг элээж” байна.

Гэтэл нэг өдөр Оюунан-аа ээжийнхээ ярьсан усны бухны тухай домгийг бодон бас үгүй болсон эцгээ мөрөөдсөөр “гэзгээ цавлахаар” нуурандаа тонгойтол усны  толионд нэг их сайхан хар хүүгийн дүр үзэгдсэн нь заяаны хань нь болох Буянай байжээ. Зохиолч энд ерийн хүний бодол, домгийн өгүүлэмж, санаандгүй учрал зэргийг нэг шижимд холбон гаргасан нь зохиолын өгүүлэмжийг сонирхолтой болгохын сацуу дүрүүдийн шинж төрхийг тодотгож өгсөн байна.

Тухайлбал домгоо бодоод суутал гэнэт Буянай гарч ирсэн. Үүнд зочирдсон Оюунан-аа “эрэг дээрээс үсрээд буух” эр хүний хөлийн чимээгээр      - Ээж ээ! гэж хашгирах гэсэн авч мөнөөх эрийн төрх байдалд автан “хурууныхаа салаагаар зайчлан шагайж”

Нүгэл буяныг бодсон ч юм уу

Нүдний нь сайханд болсон ч юм уу үл мэдэх шалтгаанаар “нүүрээ дарсан гараа авч, нүцгэн хөлөө элсээр булж” байгаа, “эмзэглэн хашгирч, эх хүний итгэж явдаг энгэрийн товчоо эмэрч үзэж” буй зэрэг нь цэвэр ичимтгий монгол бүсгүйн төрхийг зан заншил, үйл хөдлөлөөр нь гаргаж байна. Тэгвэл түүний итгэлт хүн Буянайг:
Эмнэг адуу шиг омголон дүртэй

Эрх ботго шиг тормогор нүдтэй

Эз хатгасан тэр хархүү

Эр хүний хийморь байлаа

Өлзий нь сэвтсэн элгэн дээлэнд

Өнгө нь сэмэрсэн гяраг ороож

Өргөн хажтай тоорцог тавьсан нь

Өөрт нь ёстой ургасан байлаа гэх зэрэгээр гадаад төрх байдлаар нь дээрх чанарыг илэрхийлсэн байна.

Цааших үйл явдлын өрнөлөөр Буянай найрт гурван дуутай, наадамд гурван даваатай эр хүн шиг эр хүн тул нэгэн наадамд барилдахдаа эзэн ноёны зээтэй учраа таараад эр чадлын хүчээр “эсгий татсан азарга шиг болгоод” хаясан ч дээдчүүд булхайцан дахин барилдулахад нь “асрын хэцтэй давхар дэгээдэж, амнаас нь цөс амтагдтал шидээд алхаад гарчихсан нь алдас болж” улмаар наадам үзэж суусан хятад худалдаачин лугаа маргаж

“Холоос ирээд хот чинийх

Хотонд ороод хонь чинийх

Хониор авсан хоргой чинийх

Идээд идээд цаддаггүй юм бол

Ингэж цадаад тонил гэж

Их хултай айрганд гудран

Ичдэггүй нүүрий нь элгийг хуулснаас” хэрэг мандан баригдан шоронд орсныг

Тэрнээс болоод газар булгиж

Тэнгэр дээрээ тэмээ туйлж

Тэдний гарт Буянай минь орж

Тээрмийн хөлд буудай болжээ хэмээн маш урнаар дүрсэлжээ.

Гэвч хувь нэгт нөхдийн ачаар, хуягий нь хүлээд оргон гарч явах замдаа мөнөөх хятадыг “нохой явган Бээжин зам дээр нойтон голтой хаяад явснаар” үйл явдал үргэлжлэхийн сацуу ширмэн цөгцний хэрэг эргэж мандахын зангилаа болж байна. Энэ хооронд хүүхний эх нь нас барж, тэд эхийн гэрээсийн дагуу Эрдэнэзууг бараадан амьдарч байтал нэг шөнө Буянайн эзгүйд мөнөөх амь голтой үлдсэн хятад худалдаачин олон жил эрж сурсны эцэст тэднийг олж ирснээр эхлээд “хятад ухаанаар” эхнэрий нь оролдох гэсэн нь бүтэлгүй болов. Энэ үед Буянай орж ирснээр түүнийг танисан хятад буу гарган буудаж энэ хооронд Оюунан-аа урдаас бэлдсэн хутгаа араас нь зоосон ч хятад үхэлгүй түүнийг буудаж, дөнгөж амь голтой үлдсэн бүсгүй энэ бүхнийг хэрхэн мэдэрснээ ярьж буйгаар энэ явдал төгсөнө.

www.URLAG.mn

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Монгол, Америк хүүхдүүдийн хамтарсан үзэсгэлэн гарнаМонгол, Америк хүүхдүүдийн хамтарсан үзэсгэлэн гарнаКембрижийн хөтөлбөртэй "Монгол тэмүүлэл" ахлах сургуулийн 10-12-р ангийн Зураг урлалын хичээлийг олон улсын хөтөлбөрөөр судалдаг сурагчдын 2019 оны хаврын сессийн шалгалтад явуулсан бүтээл судалгааны материалууд, Америкийн уран зураг сонирхогч хүүхдүүдийн 170 гаруй бүтээлүүд багтсан "Монгол холбоос" сайн дурын байгууллага, "Go!" хүүхдийн бүтээлийг сурталчилах олон улсын нийгэмлэгтэй хамтран "Тэмүүлэл" үзэсгэлэнг арваннэгдүгээр сарын 15-20-ны өдрүүдэд нээн толилуулах гэж байна.
  • “Take off” хамтлаг “Хайрын нислэг” хийнэ“Take off” хамтлаг “Хайрын нислэг” хийнэ2002 оны намар хүсэл зорилго нэгдсэн үе тэнгийн 4 залуу нийлж "Аялгуу" нэртэй хамтлагийг анх үүсгэн байгуулж байжээ. Тэдний хамгийн анхны уран бүтээл нь Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа болон Гурван охин хамтлагтай хамтран дуулсан "Оюутан нас Аялгуу" дуу билээ. Ийнхүү рок попын тогоонд эргэлт буцалтгүйгээр хөл тавьсан тус хамтлаг 2004 оны 3-р сарын 1-нд өдгөөгийн бидний мэддэг “Take off” нэрийг хамтлагтаа албан ёсоор өгч өдгөө 15-н жилийн ойгоо угтах гэж байна. Хамтлаг байгуулагдаад “Цасан дээр”, “Мартахгүй”, “Буцаад л хоёулаа” "Гүнж", "Урваагүй", "Чиний явсан зүгт", "Би буцахгүй" зэрэг дуунуудыг хийсэн ба гарсан даруйдаа хит болж байсан нь одоо ч сонсогчдын дуртай дуу хэвээр байгаа билээ.
  • The HU хамтлаг Их Британи, Ирландад ирэх хоёрдугаар сард тоглоноThe HU хамтлаг Их Британи, Ирландад ирэх хоёрдугаар сард тоглоноДэлхийн хөгжмийн урлагт нэгэн үзэгдэл болон гарч ирж буй “The HU” рок хамтлаг Их Британи, Ирланд улсад 2020 оны хоёрдугаар сард аялан тоглохоор болсноо албан ёсоор зарлалаа. Тус хамтлаг өнгөрсөн зун Их Британид болсон Download хөгжмийн наадмаар тоглоход 23 өдрийн өмнө бүх тасалбар нь зарагдаж дууссан юм. Их Британийн аялан тоглолтод Элтон Жоныг албан ёсоор урьсан тухай мэдээлж байсан билээ.
  • “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ“ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээХалх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүрээнд МОНЦАМЭ агентлаг, ОХУ-ын олон улсын мэдээллийн “Россия сегодня” агентлагийн “Спутник” радиотой хамтран нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр Монголын уран зургийн галлерейд “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр олон нийтэд дэлгэж байна. Үзэсгэлэнгийн нээлтэд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг, үе үеийн гэрэл зурагчид болон албаны хүмүүс оролцов.
  • “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэ“Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэДорнод аймаг 2019 оныг “Аялал жуулчлалыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд Хэрлэн голын эрэгт "Найрамдал" цэцэрлэгт хүрээлэнд Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн бие даасан тоглолтыг энэ жилээс эхлэн, жил бүрийн 08 дугаар сарын 04-ний энэ өдөр тогтмол зохион байгуулахаар болжээ.
 Сүүлд нэмэгдсэн дуу