2013-10-10 01:30

" Соёмбо" кино театрын үйл ажиллагааг зогсоолоо

  Нийслэлийн Онцгой байдлын газрын Урьдчилан сэргийлэх хяналтын хэлтсээс олон хүн төвлөрсөн үзвэр, үйлчилгээ, зах, худалдааны байгууллагуудад гүйцэтгэлийн шалгалт хийжээ.

Шалгалтад “Улаанбаатар Палас” ХХК-ний Улаанбаатар Палас үйлчилгээний төв, “Маамуу нааш ир” тоглоомын төв, “Соёмбо Продакшн Энд Травел” ХХК-ний “Соёмбо” кино театр, “Улаанбаатар Синема” ХХК-ний “Тэнгис” кино театр зэрэг дөрвөн объектыг хамруулсан бөгөөд нийт 24 зөрчил илрүүлж, газар дээр нь таван зөрчлийг арилгуулсан байна.

Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалтыг үндэслэн Улаанбаатар Палас ХХК-ний Улаанбаатар Палас үйлчилгээний төвийг 150 мянган төгрөгөөр, Дуурь бүжгийн Эрдмийн театрыг 60 мянган төгрөгөөр, Хөх хулганы орон тоглоомын газрын албан тушаалтанг 50 мянган төгрөгөөр, нийт дөрвөн субъектыг  260 мянган төгрөгөөр торгож захиргааны арга хэмжээ авч ажиллалаа.

Харин “Соёмбо Продакшн Энд Травел” ХХК-ний Соёмбо кино театрын үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргажээ.

Г.Билгүүн

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Мэх Захгүйтэй  Жингүйдэх үү !!!Мэх Захгүйтэй Жингүйдэх үү !!!
  • Алдарт MINGUET QUARTET хамтлаг МонголдАлдарт MINGUET QUARTET хамтлаг МонголдСайхан хөгжим нь сэтгэлийн асар их таашаал эдлүүлэхээс гадна, сонсогчоо аргадаж, омогшуулж, тайтгаруулж, санаашруулж бас ухаажуулж байдаг хүмүүжлийн урлаг юм. Дэлхийн сонгодог урлагийн томоохон төлөөлөгч орнуудын нэг Герман улсын алдарт MINGUET QUARTET хамтлаг аялан тоглолтоо эхлүүлээд байна.
  • Дуучин Б.Аззаяа “Сүүн далай ээж” тоглолтоо хийнэДуучин Б.Аззаяа “Сүүн далай ээж” тоглолтоо хийнэ “Тавтай нойрсоорой” дууг тун эвлэг дуулж олны хайрыг татаад байсан Б.Аззаяа охин анхны бие даасан тоглолтоо хийх гэж байна. Тодруулбал, “Сүүн далай ээж” дуугаараа нэрлэсэн хоёр дахь бие даасан цомгийнхоо баяр, анхны бие даасан тоглолттойгоо хамтатган энэ сарын 27-ны өдөр АСА Циркт хийхээр төлөвлөөд байна.
  • “20 зууны дуунууд” тоглолт ганцхан удаа “20 зууны дуунууд” тоглолт ганцхан удаа Монголын ард түмний сэтгэлд хоногшин үлдсэн гайхалтай сайхан дуунуудыг хүргэдэг “20 зууны дуунууд 2017” супер шоу тоглолт болох гэж байна. Эрхэм үзэгч, сонсогч та бүхэн аав ээж, найз нөхөд, хайртай дотны хүмүүсээ нэгэн үдэш сэтгэл юуг нь баярлуулахыг хүсвэл “20 зууны дуунууд 2017” тоглолтыг үзүүлээрэй.
  • Гэр бүлийн өдөрт зориулсан тоглолт болноГэр бүлийн өдөрт зориулсан тоглолт болноМонгол Улсын Филармониос хэрэгжүүлж буй “Бид нэг гэр бүл” төслийн хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Бид нэг гэр бүл” тоглолт энэ сарын 13-нд болно. НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1993 оны есдүгээр сарын 20-ны хэлэлцээрээр 1994 оноос эхлэн жил бүрийн тавдугаар сарын 15-ныг Олон Улсын “Гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэж байх тогтоолыг баталсан байдаг. Иймд дээрх тоглолтыг үүнтэй уялдуулан зохиох гэж байгаа юм.