2013-10-12 04:58

Оросын балетын одод тоглолтоо хийхээр Монголд ирнэ

“Чингис хаан” дууриар намрын нээлтээ хийгээд удаагүй байгаа Дуурь бүжгийн эрдмийн театрынхан Оросын томоохон театруудтай хамтран “Оросын балетын одод” тоглолтоо хийхээр төлөвлөөд байгаа ажээ. Тоглолт 2013 оны аравдугаар сарын 19, 20-ны 17:00 цагт УДБЭТ-т болох бөгөөд  энэхүү арга хэмжээг ССАЖЯ, ОХУ-ын Соёлын яам, Монгол дахь ОХУ-ын ЭСЯ дэмжин ажиллаж буй.

Энэхүү тоглолтонд оролцохоор ОХУ-ын долоон хотоос 20 уран бүтээлч ирж байгаа юм байна. Тухайлбал, ОХУ-ын “Их театр”-ын гоцлоочид ОХУ-ын гавьяат жүжигчин Анастасия Горячева, Андрей Болотин, “Мариинскийн” театрын гоцлооч ОХУ-ын Ардын жүжигчин Юлия Махалина, Михайловскийн театрын гоцлооч Михаил Венщиков, “Кремлевский балет” театрын гоцлоочид ОХУ-ын гавъяат жүжигчид Александра Тимофеева, Михаил Мартынюк, ОХУ-ын гавьяат жүжигчин Вера Арбузова, “Михайловскийн театр”-ын гоцлооч Андрей Касьяненко, Украйн улсын “Үндэсний театр”-ын гоцлоочид Екатерина Ханюкова,Украйн улсын гавьяат жүжигчин Сергей СидорскийИдорский, “Новосибирск”-ийн дуурь бүжгийн театрын гоцлоочид Вера Сабанцева,Роман Полковников нар  Монгол ирэх аж. Мөн К.С.Станиславский, В.И.Немирович-Данченкогийн нэрэмжит хөгжмийн театр, Б.Я.Эйфманы нэрэмжит театр, Пермь хотын дуурь бүжгийн театрын бүжигчид, УДБЭТ-ын балетын гоцлоочид хамтран бүжиглэх ажээ.

“Оросын балетын одод” гала тоглолтод оролцох жүжигчдийн урьдчилсан мэдээллийг хүргэе.

“Большой театр”:
Балетын гоцлооч, ОХУ-ын Мария Аллаш,
Балетын гоцлооч, ОХУ-ын Ардын жүжигчин Дмитрий Гуданов,
Балетын гоцлооч, ОХУ-ын Гавяьат жүжигчин Марианна Рыжкина,
Балетын гоцлооч, ОХУ-ын Гавяьат жүжигчин Екатерина Шипулина,
Балетын гоцлооч Карим Абдуллин,
Балетын гоцлооч, Хойд Осетиян Гавяьат жүжигчин Андрей Меркурьев,
Найруулагч Ирина Зиброва

“Новосибирский театр”: 
Балетын гоцлооч Семён Величко,
Балетын гоцлооч Роман Полковников,
Балетын гоцлооч Сабанцева Вера,
“В.И.Немировича-Данченкогын нэрэмжит театр”:
Балетын гоцлооч Кристина Шапран,

“Марийнский театр”: 
Балетын гоцлооч, ОХУ-ын Гавяьат жүжигчин Илья Кузнецов,
Балетын гоцлооч, ОХУ-ын Гавяьат жүжигчин Софья Гумерова,
Балетын гоцлооч, ОХУ-ын Гавяьат жүжигчин Андрей Баталов,

“Русский балет”:
Балетын гоцлооч ТатьянаБолотова
 

www.URLAG.mn

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • МУГЖ С.Ганзоригийн бие даасан тоглолт айсуйМУГЖ С.Ганзоригийн бие даасан тоглолт айсуй
  • “Чингисийн Хүүхдүүд” киноны хөгжмийн тоглолт болно“Чингисийн Хүүхдүүд” киноны хөгжмийн тоглолт болно Дэлхийн шилдэг киноны хөгжмийг Симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга нэгэн тайзнаа эгшиглүүлэх гэж байна. Киног амьдруулдаг хамгийн чухал зүйлсийн нэг бол хөгжим юм. Тэгвэл кино сонирхогч та бидний сэтгэл зүрхэнд хоногшсон дэлхийн болон Монголын олон сайхан киноны хөгжмүүд улсын Филармонийн тайзнаа энэ сарын 17,18-нд тоглогдох гэж байна. Тус тоглолтонд Оскарт Монголоос нэр дэвшиж буй “Чингисийн Хүүхдүүд” киноны хөгжим бүрэн эхээрээ тоглогдож, тэнд ирсэн үзэгчид тус хөгжмийн анхны сонсогч болох юм. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.mglphilharmonic.mn сайтаас болон 7011-8012, 8800-4849, 9919-6623 дугаараас тодруулна уу?
  • Канадын “Cris Derksen Trio” хамтлагийн тоглолт болноКанадын “Cris Derksen Trio” хамтлагийн тоглолт болно2017 онд Канад Улс тунхагласны 150 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Монгол Улсад суугаа Канадын Элчин сайдын яамнаас Канадын түүх соёлын өвөрмөц онцлог ба нийгэм, эдийн засаг, боловсролын салбарт хуримтлуулсан инноваци, тэргүүн туршлагыг бүтэн жилийн турш монголчуудтай хуваалцахын сацуу дэлхийд танигдсан урлагийн авьяастнуудаа Монголд таниулан сурталчлахыг зорьж байгаа юм.
  • Сурагчдын амралтад зориулсан тоглолтуудСурагчдын амралтад зориулсан тоглолтуудСурагчид энэ сарын 3-наас 9-ны хооронд амарч буй. Энэ хооронд Монгол Улсын Хүүхэлдэйн театр хүүхэд багачууддаа зориулж дараах тоглолтуудыг зохион байгуулж байна. Тодруулбал, энэ сарын 3-наас 9-ний хооронд өдөр бүр "Том хамарт одой" 14.00 цагаас тоглогдож байна. Мөн арваннэгдүгээр сарын 9-нд 11.00 цагаас "Алтан залаат азарган тахиа" жүжиг үзэгчдийн хүсэлтээр нэг удаа тоглогдохоор болжээ.
  • Сурагчдын амралтанд зориулж Сурагчдын амралтанд зориулж "Гайхамшигт цирк" тоглож байнаМонголын Үндэсний Циркийн сурагчдын амралтанд зориулсан тоглолт эхэлжээ. 11 сарын 4-ний өдрөөс сурагчдын амралтанд зориулан олон гайхалтай үзүүлбэрүүд багтсан “Гайхамшигт циркийн тоглолт” тоглоход бэлэн болоод байгаа юм байна. Энэхүү тоглолтонд Монголын жүжигчдийн олон улсад тоглогддог шилдэгийн шилдэг үзүүлбэрүүд багтсан бөгөөд цухас дурьдахад Монте Карло тэмцээний шагналт акробатын үзүүлбэр, дэлхийд цөөхөн тоглогдсон амь дүйсэн агаарын цагираг, аварга могойн үзүүлбэр болон олон жилийн дараа дахин тоглогдож буй хүнд жин, хүч тамирын гайхамшигт үзүүлбэр, хүүхэд багачуудын хайртай алиалагч, хачирхалтай илбийн үзүүлбэр гэх мэт нүд хужирлам олон сайхан үзүүлбэрүүд тоглогдох нь.