2013-11-06 01:56

Залуучууд театрын 37 дахь жилийн үзвэрийн нээлтийн тоглолтуудын хөтөлбөр

Найрамдалын шинэхэн хотын суурь тавигдаж байх 1961 онд соёл, олон нийтийн үйл ажиллагаа явуулдаг Клуб бий  болж улмаар үйл ажиллагааны цар хүрээгээ өргөжүүлэн 1966.01.14-нд “Ахан дүүсийн дуу” сэдэвчилсэн концерт, Д. Намдагийн “Их хурим” жүжгийг тоглож Дархан хотын Соёлын ордны хаалга нээгдсэн түүхтэй.

Урлагийн мэргэжилтэй боловсон хүчнээр бэхжигдэн туурвих уран бүтээлийн цар хүрээ нь өсөж урлагийн мэргэжлийн байгууллага бий болох нөхцөлийг хангасан учир БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн /хуучин нэрээр/ шийдвэрээр 1976.10.17-нд Дархан хотын Хөгжимт драмын театр болж “Найрамдлын дуулал” концерт, Г.  Бат-Очирын “Өргөх цамхагийн дор” жүжгээр албан ёсны нээлтээ хийж байсан тэр цагаас хойш 37 дахь уран бүтээлийн жилтэйгээ золгоод байна.

Улмаар шинэхэн театрын эрч хүчтэй залуу уран бүтээлчдийн туурвин буй уран бүтээл, урын сангийн бодлого нь хүүхэд залуучуудад хандаж байсныг онцлон 1978.8.2-ны МАХН –ын Төв хорооны улс төрийн товчооны /хуучин нэрээр/ тогтоолоор Дархан хотын “Залуучууд” театр болгож өргөжүүлж, их урлагийн ордоны барилга нь 1978.12.28-нд ашиглалтанд орсон байна.

Тус театрт нэрт кино найруулагч, Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн И.Нямгаваа, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Э. Чойдог, хөгжмийн зохиолч Ц. Сүхбаатар, Д. Жигжидсүрэн, Ш. Батчулуун, Д.Машбат, Л.Ооёо, найруулагч Д.Ганбаатар, М. Цогт, бүжгийн багш Долгор, Б. Батжаргал нарын чадварлаг багш нар ажиллаж МУГЖ Б. Энхбат, Г. Алтанцэцэг,С. Бужгар, С. Соёл-Эрдэнэ,   Л. Баттуул, Б. Магсаржав, Ё. Цогоо, МУУГЗ, П. Дамдинжав зэрэг гавъяатууд, жүжигчин Ш. Дэлгэржаргал, О. Оюунчимэг, Л. Лхагвасүрэн, дуучин Ж. Цэвэлмаа, Х. Түүвээ, О. Байгаль, Д. Цэвэгжав, Ч. Батмөнх, хөгжимчин У. Энхтуяа, Б. Нина, Г. Батцэнгэл, О. Золбаяр зэрэг олонд алдаршсан олон уран бүтээлчид энэхүү театрын ачааг оюун санаа, авъяас билгээрээ нуруун дээрээ үүрч ирсэн гавъяатай.

Тус театрын даргаар яруу найрагч, ардын урлаг судлаач О. Жадамбаа, Монгол улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, Хөгжмийн зохиолч  П.Дамдинжав, Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан, Найруулагч Г. Дэмбэрэлсамбуу зэрэг хүмүүс ажиллаж театр урлагийн бодлогыг тодорхойлж үр бүтээлтэй ажиллаж байсан түүхтэй билээ.
Театрын урын санд Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нарын “Учиртай гурван толгой” дуурь, Прокофьев “Ромео Джульетта хоёр” балет, И. Штраус “Дурлалын дууль” балет, П. Авирмэд  “Хараагийн дагина” бүжгэн жүжиг, К. Хачатурян “Чипполино буюу сонгино хүүгийн адал явдал” хүүхдэд зориулсан балет, “Дон Жуан” модерн балет, Ц. Сүхбаатар, О. Жадамбаа нарын “Эрүү цагаан болжмор” дуулалт жүжиг, Л. Ванган “Зам нийлэх үү”, Л. Лодойдамба “Гарын таван хуруу”, Э. Оюун “Би эндээс явахгүй”, зэрэг 250 гаруй уран бүтээлүүд байдаг юм.
Залуучууд театрын хамт олон нь Монгол  орны 21 аймаг, бүх сумдаас гадна ОХУ, Болгар, Куба, Чехословак, Герман, Солонгос, Хятад, Польш, Финлянд зэрэг орнуудад айлчлан тоглолт хийж үндэсний өв соёл, ардын урлагаа сурталчилсан хамт олон юм.

Тус  театрт 1983 онд тус театрт 42 хүний бүрэлдэхүүнтэй орчин үеийн бүжгийн “Залуус” чуулга байгуулагдсан нь Монгол улсдаа анхных нь болж сонгодог балет, орчин үеийн бүжиг, модерн балет, үндэсний бүжгэн жүжгээр театрын урын санг баяжуулсан байдаг. .

Залуучууд театр нь 100 гаруй ажилчидтай, материаллаг бааз, мэргэжлийн уран бүтээлчдээр хангагдсан орон нутагт үйл ажиллагаа явуулж мэргэжлийн урлагийн байгууллага бөгөөд 2012 оноос тус театрын даргаар Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан, Хөгжмийн зохиолч Готовцэрэнгийн Батхуяг ажиллаж байна.

ЗАЛУУЧУУД ТЕАТРЫН 37 ДАХЬ ЖИЛИЙН ҮЗВЭРИЙН НЭЭЛТИЙН ТОГЛОЛТУУДЫН ХӨТӨЛБӨР

11- р сарын 01 нд 19.00 цагт

37 дахь жилийн үзвэрийн нээлтийн ёслолын ажиллагаа Найруулагч М.Цогт/МУСТА
“Сарны тойрог” Сонгодог бүтээлийн концерт

11-р сарын 8,9 нд 19.00 цагт Найруулагч Л.Төмөрбат / МУСТА Норвегийн хүүрнэлт жүжгийн зохиолч Генрих Ибсен “Нора” сэтгэхүйн драмын жүжиг

11- р сарын 15.00 нд 13.00, 18.00 цагуудад
Найруулагч Г.Саранчимэг / МУСТА
Их зохиолч Д.Нацагдоржийн цомнол. Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нарын хөгжим
“Учиртай гурван толгой” үндэсний сонгодог дуурь

11- р сарын 22,23 нд 15.00 цагт Найруулагч М.Цогт / МУСТА
Д.Содномдоржийн цомнол, Ц.Сүхбаатарын хөгжим
“Аз жаргалын эрэлчин” хүүхдийн дуурь

11- р сарын 29,30 нд 19.00 цагт
Найруулагч Г.Дэмбэрэлсамбуу / МУСТА
Төрийн шагналт, Ардын уран зохиолч, МУУГЗ Б.Лхагвасүрэн
“Маргаашгүй хаан” түүхэн эмгэнэлт жүжиг

12-р сарын 13 нд 19.00 цагт
Найруулагч Б.Баатар / МУУГЗ
Зохиолч Нина Мазур
“Би Эдит пиаф байна” моно музик л жүжиг /Залуучууд театрын урилгаар/ УДЭТ-ын жүжигчин Ц.Баясгалан

12-р сарын 20, 21 нд 19.00 цагт
Найруулагч Т.Бямбасүрэн / МУСТА
Зохиолч М.Ю.Лермонтов
“Багт наадам” драмын жүжиг

12-р сарын 25 нд 18.00 цагт
Оросын хөгжмийн зохиолч П.И. Чайковский
“Хунт нуур” гурван бүлэг, дөрвөн үзэгдэлт бүжгэн жүжиг /Залуучууд театрын урилгаар/
УДБЭТ-ийн уран бүтээлчид

11-р сарын 26,27 – нд 12.00-15.00 цагуудад
Оросын хөгжмийн зохиолч П.И.Чайковский
“Шелкунчик” 2 бүлэг, 3 үзэгдэлт хүүхдэд зориулсан бүжгэн жүжиг /Залуучууд театрын урилгаар /

УДБЭТ-ийн уран бүтээлчид оролцон тоглоно

www.URLAG.mn

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • The HU хамтлаг Их Британи, Ирландад ирэх хоёрдугаар сард тоглоноThe HU хамтлаг Их Британи, Ирландад ирэх хоёрдугаар сард тоглоноДэлхийн хөгжмийн урлагт нэгэн үзэгдэл болон гарч ирж буй “The HU” рок хамтлаг Их Британи, Ирланд улсад 2020 оны хоёрдугаар сард аялан тоглохоор болсноо албан ёсоор зарлалаа. Тус хамтлаг өнгөрсөн зун Их Британид болсон Download хөгжмийн наадмаар тоглоход 23 өдрийн өмнө бүх тасалбар нь зарагдаж дууссан юм. Их Британийн аялан тоглолтод Элтон Жоныг албан ёсоор урьсан тухай мэдээлж байсан билээ.
  • “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ“ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээХалх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүрээнд МОНЦАМЭ агентлаг, ОХУ-ын олон улсын мэдээллийн “Россия сегодня” агентлагийн “Спутник” радиотой хамтран нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр Монголын уран зургийн галлерейд “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр олон нийтэд дэлгэж байна. Үзэсгэлэнгийн нээлтэд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг, үе үеийн гэрэл зурагчид болон албаны хүмүүс оролцов.
  • “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэ“Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэДорнод аймаг 2019 оныг “Аялал жуулчлалыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд Хэрлэн голын эрэгт "Найрамдал" цэцэрлэгт хүрээлэнд Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн бие даасан тоглолтыг энэ жилээс эхлэн, жил бүрийн 08 дугаар сарын 04-ний энэ өдөр тогтмол зохион байгуулахаар болжээ.
  • Наймдугаар сард ямар эвент, шоу болох вэ?Наймдугаар сард ямар эвент, шоу болох вэ?Урин цаг цаашилж, хичээл, сургууль гээд их ажлын цаг дөхөж байна. Зун цагт хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа өнгөрөөх сонирхолтой арга хэмжээ, эвентүүд үргэлжилсээр. Бид энэ удаад наймдугаар сард нийслэлд зохион байгуулагдах сонирхолтой эвент, арга хэмжээний талаар мэдээллийг хүргэж байна.
  • “Үдшийн музей” жазз хөгжмөөр “амьсгалав”“Үдшийн музей” жазз хөгжмөөр “амьсгалав”“Үдшийн музейд” 2015 онд “Хөсөгтөн” хамтлаг, 2016 онд Морин хуурын чуулга, 2017 онд “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид зочилж байсан бол энэ жил Монгол Улсын Филармонийн “Баянмонгол” чуулга жазз тоглолтоороо үзэгчдэд бэлэг барилаа. Мөн Чойжин ламын сүм музейн арвин баялаг сан хөмрөг, хосгүй үнэт бүтээлүүдээс цугласан олонд тусгайлан зориулж, музейн “Цам” үзэсгэлэнг сонирхуулсан бол “Монгол төрийн сахиусны өргөө” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнг үзэж мэлмий баясгахын зэрэгцээ музейн өвөрмөц тансаг орчинд тухлан жазз хөгжмийн гайхамшигт тоглолтыг тогложээ.
 Сүүлд нэмэгдсэн дуу