2013-11-07 01:19

Богд хааны музейд “Эгшиг тэмдэглэгээ” хэмээх судруудыг дэлгэнэ

  Соёл урлаг судлалын хүрээлэн 2012 оноос эртний дуу хөгжмийг эгшигт тэмдэглэгээ буюу нот болгон хувиргах суурь судалгааны ажлыг эхлүүлжээ.Энэ ажлын хүрээнд “Эгшиг тэмдэглэгээ” хэмээх нэртэй өвөрмөц судруудыг дэлгэх үзэсгэлэнг өнөөдөр Богд хааны музейд хийх гэж байна.

Тус хүрээлэн эрт үед бурхны шашны нөлөөгөөр Монголд хурлын зан үйлийн ая дангийн тэмдэглэгээ манай улсын онцлогт тааруулан хэрхэн хөгжсөн талаар судалж байгаа юм. Түүний илрэл болсон 30 орчим судрыг дэлгэн харуулах аж.

Тухайлбал, Өвөрхангайн Баруун хүрээ хийд, Булганы Бүрэгхангай сумын Шадавдаржаалан хийд, Гандантэгчинлэн хийдийн хурлын хуучны эгшигт тэмдэглэгээгээр буулгасан ая дангийн судруудыг дэлгэх гэнэ.

Эрт үед хөгжмийн нотыг орлож байсан гэх уг тэмдэглэгээг Ян-ег гэдэг байжээ.

Г.Ялгуун

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Нийт сэтгэгдэл:

АНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү.
Дээрх мэдээ/нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх,
хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Одоогоор сэтгэгдэл ороогүй байна. Хэрэв оруулвал та анхных нь болно
Шинэ мэдээ
Apm.mn энд дарна уу
Тоглолтын мэдээ
  • Үзэгчид нь дурлан байж үзсэн Үзэгчид нь дурлан байж үзсэн "Bee Gees"-ийн тоглолт Үзэгчид яг цагтаа танхим дүүрэн цуглаж, эхлэхээс дуусах хүртэл тасралтгүй алга нэжигнүүлэн ташиж, хамтдаа дуулж бүжиглэсэн гайхалтай тоглолт өчигдөр "Соёлын Төв өргөө"-нд боллоо. Энэ бол "Bee Gees" хамтлагийн сэтгэлд хоногшиж хит болсон дуунуудыг "Sweetymotion" хамтлаг, Төгөлдөр хуурч Б.Чинбат, "Шар айраг" хамтлаг нар амилуулсан амьд тоглолт байлаа.
  • АЖ Ц.Батчулуунд туслах хандивын тоглолт болноАЖ Ц.Батчулуунд туслах хандивын тоглолт болно “Морин хуур” чуулгыг үүсгэн байгуулагч, уран сайхны удирдаач, Ардын жүжигчин Ц.Батчулууны эмчилгээний зардлыг бүрдүүлэх “Эгшгэн өргөл” сэтгэлийн аян өрнөж байгаа билээ. Ц.Батчулуун нь нэг сарын дотор элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх шаардлагатай гэсэн оноштойгоор эмчлүүлж байна. Энэ мэс заслыг Монголд хийдэггүй тул БНСУ-д хийлгэх шаардлагатай тул зардал нь 250-300 сая төгрөг болж байна.
  • "Монгол түмний аялгуу" тоглолт энэ сарын 16,17-нд болно Монголын нийтийн дууны томоохон төлөөллүүдийг нэг дор нэгтгэсэн "Монгол түмний аялгуу" тоглолт энэ сарын 16,17-нд Монгол бөхийн өргөөнд 19 цагт болно. Тоглолтонд МУГЖ Э.Бүрнээбаяр, Н.Чулуунхүү, Д.Энхзул, Г.Батбаяр, С.Ганзориг, Н.Төмөрхуяг, Ч.Бат-Эрдэнэ болон МУСТА Б.Буянжаргал, Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа, Э.Төрмандах, П.Идэржавхлан, Л.Болдбаатар, Т.Батсайхан, А.Түмэн-Өлзий, Г.Чинболор, Б.Батболд, Э.Энх-Эрдэнэ, Д.Балдан залуу дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг, Я.Гэрэлчулуун, Х.Мөнгөнцэцэг нар оролцож сонсогч түмний сэтгэлд хоногшсон сайхан дуунуудаа эгшиглүүлэх аж.
  • “Этүгэн аялгуу” уртын дууны үнэ цэнийг мэдрүүлнэ“Этүгэн аялгуу” уртын дууны үнэ цэнийг мэдрүүлнэ Монгол ардын дууны сонгодог хэлбэр, охь дээж нь уртын дуу юм. Уртын дуу гэдэг нэрийн тухайд зарим судлаачид урт ая эгшиглэнтэй дуулдаг учраас уртын дуу гэж нэрлэсэн гэж аялгууны талаас нь, нөгөө зарим нь монголчууд уртын дууг эртнээс эдүгээ хүртэл зуун зууныг дамнан, үеэс үед өвлөн дуулж ирсэн тул урт дуу буюу “урт настай дуу” хэмээн нэрлэх болсон гэж цаг хугацааны талаас нь, гурав дахь нь уртын дуунд хүний амьдралын утга учир, байгаль нийгмийн үзэгдлийн мөн чанар хийгээд дээд тэнгэр, гараг эрхэс, уул ус, газар дэлхий, энэрэл хайр, элбэрэл журам гэх мэт мөнхийн сэдвийг ямагт тусган илэрхийлдэг тул үүрд мөнх буюу уртын урт гэсэн утга санаагаар уртын дуу хэмээн нэрлэсэн гэж шүлгийнх нь агуулга талаас тус тус тайлбарлах нь буй. ЮНЕСКО-гоос 2005 онд уртын дууг Хүн төрөлхтний биет бус өвийн санд бүртгэн авсан билээ.
  • “БУЯН, ЗАЯАН ДЭЛГЭРЭХҮЙ” шашин урлагийн цэнгүүн болно“БУЯН, ЗАЯАН ДЭЛГЭРЭХҮЙ” шашин урлагийн цэнгүүн болно“Монгол шүтээн” төвийн санаачилгаар зохиож буй “БУЯН, ЗАЯАН ДЭЛГЭРЭХҮЙ” шашин урлагын цэнгүүн нь Монголчуудын ахуй амьдрал, ажил үйлсийг өөдлөн дэвжих, эд хөрөнгө мал сүргийг арвижуулах, зөв сайхан амьдруулахын төлөө хийж буй буян номын үйл юм.
 Сүүлд нэмэгдсэн дуу