2013-11-18 01:06

Яруу найрагч Ж.Оюунцэцэг орчуулгын бүтээлүүдээ эмхэтгэн, хэвлүүлж эхэллээ

“Орчлонгийн сайхан хүүхнүүд” хэмээх дууны үгийг бичсэн орчуулагч, яруу найрагч Жамсрандоржийн Оюунцэцэг орчуулгын бүтээлүүдээ эмхэтгэн, дахин хэвлүүлж эхэлсэн бөгөөд арван боть болгох төлөвлөгөөтэй байгаа аж.


Тэртээ 27 жилийн өмнө орчуулсан, тухайн үед Радуга хэвлэлийн газрааc эрхлэн гаргаж байсан орос ардын шидэт үлгэрийн түүвэр “ҮҮЛЭН БОР”-оо засаж найруулан хэвлүүлсэн байна. Уншигч хүүхдүүдийг нэгэн цагт үлгэр домогт дуртай  болгон, ном унших сонирхлыг нь оргилуулж байсан энэ сайхан бүтээл өнөөгийн уншигчдын сэтгэлийг татаж, номонд дурлагсадын хүрээг тэлэх нь лавтай юм. 

Мөн Оросын зохиолчдын үлгэрийн түүвэр болох “УЛААХАН ЦЭЦЭГ” хэмээх түүвэрт нь оросын яруу найргийн тэнгэр - нэрт яруу найрагч  А.С.Пушкин, эрдэмтэн хэл шинжлэлч, далайчин, Орос орноороо хөндлөн гулдгүй аялан туулсан, алдарт цэргийн эмч Владимир Даль, гүн ухаантан, хөгжимчин Владимир Одоевский, гарамгай сурган хүмүүжүүлэгч Константин Ушинский зэрэг нэр цуут алдартнуудын зохиосон онц сонирхолтой үлгэрүүд орсон байна. Оросын суут хөвгүүдийн зохиосон энэ үлгэрүүд нь ухаалаг сайхан сэдэвтэй, сургамжтайгаас гадна эдгээр авьяастануудын гялалзсан онгод  уншиж танилцсан хүүхэд бүрийн цог хийморийг сэргээн бадраах нь дамжиггүй юмаа.

Харин “НИСДЭГ ХӨЛӨГ” хэмээх түүвэрт нь Украйн, Белорус, Молдав, Литва ардын ардын аман зохиолын сувдан сондор болсон үлгэр домгууд багтсан байна.
Ж.Оюунцэцэг орчуулагч тун удахгүй Английн нэрт зохиолч Ж.Р.Р. Толкины "Хоббит",  А.Толстойн "Буратино", Е.Сегалийн "Хүн яаж хүн болсон бэ" зэрэг номуудаа хэвлэн гаргахад бэлэн болоод байгаа ажээ.  

Ийнхүү нэг хэсэг ховордоод байсан хүүхдийн үлгэрийн номуудаар Улаанбаатaрын номын дэлгүүрүүдэд хангагдсан байна.

О.НАРАН

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • МУГЖ С.Ганзоригийн бие даасан тоглолт айсуйМУГЖ С.Ганзоригийн бие даасан тоглолт айсуй
  • “Чингисийн Хүүхдүүд” киноны хөгжмийн тоглолт болно“Чингисийн Хүүхдүүд” киноны хөгжмийн тоглолт болно Дэлхийн шилдэг киноны хөгжмийг Симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга нэгэн тайзнаа эгшиглүүлэх гэж байна. Киног амьдруулдаг хамгийн чухал зүйлсийн нэг бол хөгжим юм. Тэгвэл кино сонирхогч та бидний сэтгэл зүрхэнд хоногшсон дэлхийн болон Монголын олон сайхан киноны хөгжмүүд улсын Филармонийн тайзнаа энэ сарын 17,18-нд тоглогдох гэж байна. Тус тоглолтонд Оскарт Монголоос нэр дэвшиж буй “Чингисийн Хүүхдүүд” киноны хөгжим бүрэн эхээрээ тоглогдож, тэнд ирсэн үзэгчид тус хөгжмийн анхны сонсогч болох юм. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.mglphilharmonic.mn сайтаас болон 7011-8012, 8800-4849, 9919-6623 дугаараас тодруулна уу?
  • Канадын “Cris Derksen Trio” хамтлагийн тоглолт болноКанадын “Cris Derksen Trio” хамтлагийн тоглолт болно2017 онд Канад Улс тунхагласны 150 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Монгол Улсад суугаа Канадын Элчин сайдын яамнаас Канадын түүх соёлын өвөрмөц онцлог ба нийгэм, эдийн засаг, боловсролын салбарт хуримтлуулсан инноваци, тэргүүн туршлагыг бүтэн жилийн турш монголчуудтай хуваалцахын сацуу дэлхийд танигдсан урлагийн авьяастнуудаа Монголд таниулан сурталчлахыг зорьж байгаа юм.
  • Сурагчдын амралтад зориулсан тоглолтуудСурагчдын амралтад зориулсан тоглолтуудСурагчид энэ сарын 3-наас 9-ны хооронд амарч буй. Энэ хооронд Монгол Улсын Хүүхэлдэйн театр хүүхэд багачууддаа зориулж дараах тоглолтуудыг зохион байгуулж байна. Тодруулбал, энэ сарын 3-наас 9-ний хооронд өдөр бүр "Том хамарт одой" 14.00 цагаас тоглогдож байна. Мөн арваннэгдүгээр сарын 9-нд 11.00 цагаас "Алтан залаат азарган тахиа" жүжиг үзэгчдийн хүсэлтээр нэг удаа тоглогдохоор болжээ.
  • Сурагчдын амралтанд зориулж Сурагчдын амралтанд зориулж "Гайхамшигт цирк" тоглож байнаМонголын Үндэсний Циркийн сурагчдын амралтанд зориулсан тоглолт эхэлжээ. 11 сарын 4-ний өдрөөс сурагчдын амралтанд зориулан олон гайхалтай үзүүлбэрүүд багтсан “Гайхамшигт циркийн тоглолт” тоглоход бэлэн болоод байгаа юм байна. Энэхүү тоглолтонд Монголын жүжигчдийн олон улсад тоглогддог шилдэгийн шилдэг үзүүлбэрүүд багтсан бөгөөд цухас дурьдахад Монте Карло тэмцээний шагналт акробатын үзүүлбэр, дэлхийд цөөхөн тоглогдсон амь дүйсэн агаарын цагираг, аварга могойн үзүүлбэр болон олон жилийн дараа дахин тоглогдож буй хүнд жин, хүч тамирын гайхамшигт үзүүлбэр, хүүхэд багачуудын хайртай алиалагч, хачирхалтай илбийн үзүүлбэр гэх мэт нүд хужирлам олон сайхан үзүүлбэрүүд тоглогдох нь.