2013-12-20 08:49

Өнгөрөгч 7 хоногт “Facebook од” кино ашиг орлогоороо тэргүүллээ

 Өнгөрсөн долоо хоногийн Монголын кино театруудаар гарч байгаа киноны ашиг орлогын жагсаалтаар “Facebook од” 34.092.000 төгрөгийн орлого олж тэргүүлсэн бол удаад нь Тэнгис кино театрт гарч эхлээд байгаа “Хайрын бэлэг” 24,013,88 төгрөгөөр орлоо.

Мөн аймшгийн төрөл жанраар хийгдсэн “Хөлтрөг” уран сайхны кино сонирхогчдын анхаарлыг татсаар байгаа төдийгүй одоогийн байдлаар зөвхөн Өргөө кино театрт л гарч байгаа юм байна.

Ирэх долоо хоногт өнгөрсөн гурван сараас хойш Монголын кино театруудаар гарсан ашиг орлогоороо жагсаалтаараа тэргүүлсэн киног олон нийтэд зарлах гэж байна.

1 Facebook од 34,092,000 2 Хайрын бэлэг 24,013,000 3 Хөлтрөг Өргөө 6,163,000 4 Зүүдэнд ч оромгүй явдал Өргөө 5,832,000 5 Кино шиг амьдрал Тэнгис, гараад хоёр хонож байгаа 2,929,286 6 Шинэ жилийн адал явдал Тэнгис, гараад хоёр хонож байгаа 2,698,961

www.URLAG.mn

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Нийт сэтгэгдэл:

АНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү.
Дээрх мэдээ/нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх,
хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Одоогоор сэтгэгдэл ороогүй байна. Хэрэв оруулвал та анхных нь болно
Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Дуучин Н.Баасандорж: Ээжийгээ баярлуулахыг хичээж явна Дуучин Н.Баасандорж: Ээжийгээ баярлуулахыг хичээж явна МУСТА хєгжмийн зохиолч, дуучин Н.Баасандоржийг энэ “Єглєєний зочин”-оор урьлаа. Тэрбээр Олон улсын эмэгтэйчvvдийн эрхийг хамгаалах єдєрт зориулан ирэх сарын 5-нд “Монголын сайхан ээжvvд” тоглолтоо “Ub palace”-т 19:00 цагт зохион байгуулахаар тєлєвлєєд байгаа ажээ.
  • "Хурд" хамтлаг "Инээмсэглэ бүсгүйчүүд" тоглолтын реклам цацагдлаа Монголын рок, поп урлагийн шилдэг хамтлагуудын нэг болох "Хурд" хамтлаг Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан Монголын бүх сайхан бүсгүйчүүддээ хүндэтгэл үзүүлэн жил бүр өөрсдийн тоглолтоороо бэлэг барьдаг билээ. Тэдний энэ жилийн тоглолт "Инээмсэглэ бүсгүйчүүд" нэртэйгээр UB паласын концертын их танхимд 3 дугаар сарын 8-ны өдөр тоглогдох гэж байгаа юм. Тус тоглолтын бэлтгэл ажил эд дундаа явж байгаа бөгөөд тоглолтын реклам цацагдсан байна.
  • Эмэгтэйчүүдийн баярт зориулсан Эмэгтэйчүүдийн баярт зориулсан "Бүсгүй минь инээмсэглэж яваарай" тоглолт болно Эрхэм үзэгч та удахгүй болох олон улсын эмэгтэйчүүдийн баяр буюу бидний хэлж заншсанаар “Мартын 8”-нд ээжийгээ, эхнэрээ, бүсгүйчүүдээ хэрхэн баярлуулах талаар бодож байгаа энэ цаг мөчид улсын Филармонийн уран бүтээлчид жил бүр уламжлал болгон тоглодог “Бүсгүй минь инээмсэглэж яваарай” тоглолтоо 03-р сарын 07-ны 19,00 цагаас өөрийн байранд үзэгчдийн хүртээл болгох гэж байна.
  • Шилдэг үзүүлбэрийн цуглуулга Шилдэг үзүүлбэрийн цуглуулга "Дэлхийн цирк Монголд" “Монгол циркийн хөгжлийн төв” төрийн бус байгууллага, Монголын үндэсний цирктэй хамтран зохион байгуулж байгаа “Дэлхийн цирк Монголд 2015” олон улсын шилдэг циркчдийн хоёр дахь удаагийн хамтарсан тоглолт гуравдугаар сарын 23-нд эхлэх гэж байна. Дэлхийн өнцөг булан бүрээс цуглах, олон улсын А зэрэглэлийн уралдааны шагналтай шилдэг жүжигчин манай улсад долоон хоног л саатах юм. Тоглолтод БНАСАУ, АНУ, Англи, Канад, Испани, БНХАУ, ОХУ, Украин, Вьетнам зэрэг 12 орны 60 гаруй жүжигчин оролцоно.
  • "Монголоороо" аялан тоглолт тун удахгүй... "Хайртайгаа хэлье", "Аавын минь бичсэн захиа" зэрэг дуугаараа та бидний танил болсон залуу дуучин МУСТА Б.Мөнхбаяр, МУСТА П.Жимсээ нар дуу хуураар хөглөгддөг монгол түмэндээ зориулаад "Монголоороо" хэмээх нэртэй аялан тоглолтоороо бэлэг барихад бэлэн болжээ.