2014-01-22 03:19

Шидэт савдгийн үзүүлсэн ертөнц

Ширэнгэн ойн Шаалуу хүү Мауглийг мэдэхгүй хүн өдгөө үгүй биз ээ. Хүний ертөнцөд мэндэлсэн ч онгон байгалийн зэрлэг амьтдын гэр бүлд өссөн хүүгийн адал сонин явдлыг анхлан өгүүлэгч нь Нобелийн шагналт Английн их зохиолч, яруу найрагч Ричард Киплинг юм.

Тэрбээр 1865 онд тухайн үед Англи улсын колони орон байсан Энэтхэгийн Бомбей хотод төрж, таван нас хүртлээ Энэтхэгт байжээ. Р. Киплинг хүүхдүүдэд зориулан олон гайхамшигтай богино үлгэр түүх, шүлэг зохиол бичсэн бөгөөд зохиол бүхэн нь 100 гаруй жилийн туршид хүүхдийн хамгийн шилдэг бүтээлүүдийн тэргүүнд бахархалтайгаар залагдсаар байна.

Р. Киплинг хүн төрөлхтний оюуны санг баяжуулсан хурц тод, цэцэн цэлмэг яруу найраг, амьдралын үнэнийг уран сайхнаар нээн үзүүлсэн тууж, тэмдэглэл олныг туурвисан учир Нобелийн шагналыг 1907 онд хүртжээ. Түүний тухай зохиолч Хенри Жэймс “Миний л мэдэхийн Ричард Киплингээс өөр суу билгийг төгс цогцлоосон зохиолч алга” хэмээн өгүүлж байжээ.

Киплингийн баялаг хэл, ур чадварын гайхамшиг, өгүүлэмжийн сонин содон санаа нь хүн төрөлхтний оюуны сан хөмрөгт асар үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.
Р. Киплингийн зохиол бүтээлтэй та бид аль 1950-иад оны сүүл үеэс эхлэн эх хэлээрээ танилцсан бөгөөд “Шаалуу хүү Маугли”, “Зааны тугал” зэрэг үргэлжилсэн үгийн бүтээлүүд нь манай оронд хэдэнтээ хэвлэгдэн гарсан юм. Мөн их гүүш, соён гэгээрүүлэгч М. Цэдэндорж цөөнгүй шүлгүүдийг нь орчуулан монголчуудынхаа оюуны хүртээл болгож байжээ.

Манай “Хөх дэвтэр” хэвлэлийн газраас эрхлэн гаргаж буй Дэлхийн хүүхдийн шилдэг зохиолын ЭРДЭНЭСИЙН САН - 108 цувралд Р. Киплингийн “Зүгээр л үлгэрүүд”, “Шаалуу хүү Маугли”, “Шидэт толгодын савдаг” зэрэг шилдэг бүтээлүүдийг оруулсан болно. Эдгээрээс “Шидэт толгодын савдаг” зохиол нь ах дүү Дэн, Юна хоёр болон шидэт савдаг Пак гурвын адал явдлаар холбогдсон олон үлгэрүүдийн нэг хэсэг юм.

Пак бол ардуудын дунд “Эльфүүдийн омог” хэмээн алдаршсан, Английн мөхөөд дуусч байгаа омгийнхны сүүлчийн үлдэгдэл билээ. Тэд өөрсдийгөө Толгодын эзэд гэдэг. Ингээд алдарт Пак маань мөнөөх ах дүү хоёрт ид шид бэлэглэжээ. Царс, Яшил, Үүргэний ид шидээр ах, дүү хоёр өнгөрсөн үеийн бүх түүхийг нүдээрээ үзэж, чихээрээ сонсох боломжтой болж гэнэ.

Тэд Пакийн дуудаж ирүүлсэн янз бүрийн сонин хүмүүстэй эдлэндээ, ой дотор, талбайд үе үе уулзаж эхэлжээ. Тэдний нэг нь Нормандын байлдан дагуулагч рыцарь, нөгөө нь Ромын армийн зуутын дарга, бас нэг нь долдугаар Хенрихийн үеийн барилгачин, нэрт зураач... гэхчлэн хүмүүс байв.

Хойтон жил нь хүүхдүүд Пактай дахин уулзжээ. Тэд өсч томрон, нэлээд хэрсүүжиж, хөл нүцгэн гүйлддэг балчир зангаа орхисон ч Пак үерхэл нөхөрлөлдөө үнэнчээ илэрхийлэн ах дүү хоёрыг өнгөрсөн үеийн улам олон баатартай танилцуулжээ.

Пак хамтдаа зугаалан явж, ярилцаж байхдаа мэдэж авсан бүх зүйлийг нь тэдний ой ухаанаас арчин хаядаг зуршлаа орхиогүй хэдий ч бусад зүйлийн хувьд хөндлөнгөөс огт оролцдоггүй байв. Тиймээс Дэн, Юна хоёр цэцэрлэг дотор, цэцэрлэгт хүрээлэнд хамгийн ер бусын хүмүүстэй чөлөөтэй ярилцдаг байв.

Энэхүү “Шидэт дагинын бэлэг” ном энэ бүх уулзалтын нууцыг та бүхэнд задалж, ямар үйл явдал болж өнгөрсөн талаар өгүүлэх болно. Энэ ном шинээр хэвлэлд шилжлээ.

Б.Номинчимэд

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Монгол, Америк хүүхдүүдийн хамтарсан үзэсгэлэн гарнаМонгол, Америк хүүхдүүдийн хамтарсан үзэсгэлэн гарнаКембрижийн хөтөлбөртэй "Монгол тэмүүлэл" ахлах сургуулийн 10-12-р ангийн Зураг урлалын хичээлийг олон улсын хөтөлбөрөөр судалдаг сурагчдын 2019 оны хаврын сессийн шалгалтад явуулсан бүтээл судалгааны материалууд, Америкийн уран зураг сонирхогч хүүхдүүдийн 170 гаруй бүтээлүүд багтсан "Монгол холбоос" сайн дурын байгууллага, "Go!" хүүхдийн бүтээлийг сурталчилах олон улсын нийгэмлэгтэй хамтран "Тэмүүлэл" үзэсгэлэнг арваннэгдүгээр сарын 15-20-ны өдрүүдэд нээн толилуулах гэж байна.
  • “Take off” хамтлаг “Хайрын нислэг” хийнэ“Take off” хамтлаг “Хайрын нислэг” хийнэ2002 оны намар хүсэл зорилго нэгдсэн үе тэнгийн 4 залуу нийлж "Аялгуу" нэртэй хамтлагийг анх үүсгэн байгуулж байжээ. Тэдний хамгийн анхны уран бүтээл нь Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа болон Гурван охин хамтлагтай хамтран дуулсан "Оюутан нас Аялгуу" дуу билээ. Ийнхүү рок попын тогоонд эргэлт буцалтгүйгээр хөл тавьсан тус хамтлаг 2004 оны 3-р сарын 1-нд өдгөөгийн бидний мэддэг “Take off” нэрийг хамтлагтаа албан ёсоор өгч өдгөө 15-н жилийн ойгоо угтах гэж байна. Хамтлаг байгуулагдаад “Цасан дээр”, “Мартахгүй”, “Буцаад л хоёулаа” "Гүнж", "Урваагүй", "Чиний явсан зүгт", "Би буцахгүй" зэрэг дуунуудыг хийсэн ба гарсан даруйдаа хит болж байсан нь одоо ч сонсогчдын дуртай дуу хэвээр байгаа билээ.
  • The HU хамтлаг Их Британи, Ирландад ирэх хоёрдугаар сард тоглоноThe HU хамтлаг Их Британи, Ирландад ирэх хоёрдугаар сард тоглоноДэлхийн хөгжмийн урлагт нэгэн үзэгдэл болон гарч ирж буй “The HU” рок хамтлаг Их Британи, Ирланд улсад 2020 оны хоёрдугаар сард аялан тоглохоор болсноо албан ёсоор зарлалаа. Тус хамтлаг өнгөрсөн зун Их Британид болсон Download хөгжмийн наадмаар тоглоход 23 өдрийн өмнө бүх тасалбар нь зарагдаж дууссан юм. Их Британийн аялан тоглолтод Элтон Жоныг албан ёсоор урьсан тухай мэдээлж байсан билээ.
  • “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ“ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээХалх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүрээнд МОНЦАМЭ агентлаг, ОХУ-ын олон улсын мэдээллийн “Россия сегодня” агентлагийн “Спутник” радиотой хамтран нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр Монголын уран зургийн галлерейд “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр олон нийтэд дэлгэж байна. Үзэсгэлэнгийн нээлтэд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг, үе үеийн гэрэл зурагчид болон албаны хүмүүс оролцов.
  • “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэ“Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэДорнод аймаг 2019 оныг “Аялал жуулчлалыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд Хэрлэн голын эрэгт "Найрамдал" цэцэрлэгт хүрээлэнд Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн бие даасан тоглолтыг энэ жилээс эхлэн, жил бүрийн 08 дугаар сарын 04-ний энэ өдөр тогтмол зохион байгуулахаар болжээ.
 Сүүлд нэмэгдсэн дуу