0 секундын өмнө

Голсон үлгэрүүдээрээ алдрын оргилд гарсан үлгэрч

  Хүүхэд бүхний мэддэг “Улаан малгайт”, “Гуталт муурын үлгэр”, “Нойрсож буй гоо гүнж” зэрэг үлгэрүүдийн эзэн Шарль Перро нь одоогоос дөрвөн зууны өмнө 1628 онд Париж хотноо шүүгчийн гэр бүлд отгон хүү болон мэндэлжээ.

Тэрбээр уг нь тухайн үедээ Францын нийгэмд өндөр нэр хүндтэй зохиолч, яруу найрагч, шүүмжлэгч, тэр ч бүү хэл академийн гишүүн байсан гэдэг. Мөн насан туршдаа утга зохиолын олон төрлөөр чамгүй тооны бүтээл туурвижээ.

Гэвч тэр бүх эрхэм алдар нэр, бүтээл туурвил нь түүхэнд үлдэж хоцорсонгүй, харин бичиж найруулсан үлгэрүүд нь түүний нэрийг мөнхөлжээ. Ялангуяа “Эх галууны өгүүлэх үлгэр” хэмээх цувралууд нь ихэд алдартай. Сонирхолтой нь тухайн үед үлгэрийг утга зохиолын хамгийн доод түвшний бүтээл гэж үздэг байсан тул Шарль Перро үлгэр түүхүүдээ өөрийнхөө нэрээр хэвлүүлэхээс санаа зовж, дөнгөж насанд хүрч байсан хүүгийнхээ нэрээр гаргасан юмсанж.

Чухам энэ л эзэндээ гологдсон шидэт үлгэрүүд нь олон зууны турш залуу уншигчдын оюун сэтгэлийг ид шидийн ертөнцөд хөтлөн замчилсан билээ.

Туулж ирсэн амьдрал нь сонирхолтой. Залуу Перро Бовегийн коллежид сурч байсан ч дундаас нь сургуулиа хаяжээ. Дараа нь өмгөөлөгчийн эрх авсан ч мөн тууштай ажилласангүй, ах Клодынхоо бичиг цаасыг эмхэлдэг ажилд оров. Энэхүү ах Клод Перро нь алдартай уран барималч байсан бөгөөд Луврын музейн зарим хэсгийн архитектурыг бүтээсэн байна.

1660 -аад оны үед Людовик XIV хааны ордны улс төрийг тодорхойлж байсан Жан Кольберийн итгэлийг олсноор Шарль Перро Боловсролын Академийн нарийн бичгийн дарга болж үзжээ.Гэвч ивээн тэтгэгч нь төдөлгүй нас барж, албан тушаал, цалин хангамж нь төгсөв.
1697 онд “Эх галууны үлгэрүүд буюу хуучин цагийн сургамжит үлгэрүүд”-ыг шинэчлэн найруулж хэвлүүлжээ. Энэ түүвэрт нь 9 үлгэр орсон байна. Өөрийнх нь зохиосон “Сөөвгөр Рикке”-ээс бусад нь ардын үлгэрүүдийг шинэчлэн найруулж, засварласан эхүүд байжээ.

Ийнхүү Ш. Перро ардын үлгэрүүдийг засварлан дахин найруулснаар уран зохиолын үлгэр гэсэн бие даасан шинэ төрөл бий болох эх үндсийг тавьсан төдийгүй хойч үеийн аугаа их үлгэрчид болох ах дүү Гримм, Л. Тик, Х. Х. Андерсен, А. Линдгрен нарын уран бүтээлд гүн гүнзгий нөлөөлжээ.

Перрогийн үлгэрээс сэдэвлэж Ж.Россини “Үнсгэлжин” дуурийн цомнолоо бичиж, “Нойрсож буй гоо гүнж” үлгэрээр нь П. И. Чайковский бүжгэн жүжиг тавьж байв.
Шарль Перрогийн үлгэрүүдтэй монголын багачууд 1930-аад оноос эхлэн танилцжээ.
Б.Номинчимэд

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Монгол, Америк хүүхдүүдийн хамтарсан үзэсгэлэн гарнаМонгол, Америк хүүхдүүдийн хамтарсан үзэсгэлэн гарнаКембрижийн хөтөлбөртэй "Монгол тэмүүлэл" ахлах сургуулийн 10-12-р ангийн Зураг урлалын хичээлийг олон улсын хөтөлбөрөөр судалдаг сурагчдын 2019 оны хаврын сессийн шалгалтад явуулсан бүтээл судалгааны материалууд, Америкийн уран зураг сонирхогч хүүхдүүдийн 170 гаруй бүтээлүүд багтсан "Монгол холбоос" сайн дурын байгууллага, "Go!" хүүхдийн бүтээлийг сурталчилах олон улсын нийгэмлэгтэй хамтран "Тэмүүлэл" үзэсгэлэнг арваннэгдүгээр сарын 15-20-ны өдрүүдэд нээн толилуулах гэж байна.
  • “Take off” хамтлаг “Хайрын нислэг” хийнэ“Take off” хамтлаг “Хайрын нислэг” хийнэ2002 оны намар хүсэл зорилго нэгдсэн үе тэнгийн 4 залуу нийлж "Аялгуу" нэртэй хамтлагийг анх үүсгэн байгуулж байжээ. Тэдний хамгийн анхны уран бүтээл нь Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа болон Гурван охин хамтлагтай хамтран дуулсан "Оюутан нас Аялгуу" дуу билээ. Ийнхүү рок попын тогоонд эргэлт буцалтгүйгээр хөл тавьсан тус хамтлаг 2004 оны 3-р сарын 1-нд өдгөөгийн бидний мэддэг “Take off” нэрийг хамтлагтаа албан ёсоор өгч өдгөө 15-н жилийн ойгоо угтах гэж байна. Хамтлаг байгуулагдаад “Цасан дээр”, “Мартахгүй”, “Буцаад л хоёулаа” "Гүнж", "Урваагүй", "Чиний явсан зүгт", "Би буцахгүй" зэрэг дуунуудыг хийсэн ба гарсан даруйдаа хит болж байсан нь одоо ч сонсогчдын дуртай дуу хэвээр байгаа билээ.
  • The HU хамтлаг Их Британи, Ирландад ирэх хоёрдугаар сард тоглоноThe HU хамтлаг Их Британи, Ирландад ирэх хоёрдугаар сард тоглоноДэлхийн хөгжмийн урлагт нэгэн үзэгдэл болон гарч ирж буй “The HU” рок хамтлаг Их Британи, Ирланд улсад 2020 оны хоёрдугаар сард аялан тоглохоор болсноо албан ёсоор зарлалаа. Тус хамтлаг өнгөрсөн зун Их Британид болсон Download хөгжмийн наадмаар тоглоход 23 өдрийн өмнө бүх тасалбар нь зарагдаж дууссан юм. Их Британийн аялан тоглолтод Элтон Жоныг албан ёсоор урьсан тухай мэдээлж байсан билээ.
  • “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ“ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээХалх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүрээнд МОНЦАМЭ агентлаг, ОХУ-ын олон улсын мэдээллийн “Россия сегодня” агентлагийн “Спутник” радиотой хамтран нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр Монголын уран зургийн галлерейд “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр олон нийтэд дэлгэж байна. Үзэсгэлэнгийн нээлтэд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг, үе үеийн гэрэл зурагчид болон албаны хүмүүс оролцов.
  • “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэ“Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэДорнод аймаг 2019 оныг “Аялал жуулчлалыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд Хэрлэн голын эрэгт "Найрамдал" цэцэрлэгт хүрээлэнд Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн бие даасан тоглолтыг энэ жилээс эхлэн, жил бүрийн 08 дугаар сарын 04-ний энэ өдөр тогтмол зохион байгуулахаар болжээ.
 Сүүлд нэмэгдсэн дуу