0 секундын өмнө

Дуучин Н.Төмөрхуяг ард түмний гавъяат цолоо баталгаажууллаа

  Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж зарлиг гаргаж Монгол цэргийн өдөр, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, казах түмний Наурызын баярын тохиолдуулан эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, спорт, аж үйлдвэр, газар тариалан, батлан хамгаалах болон үйлчилгээний салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хэсэг хүмүүст Монгол Улсын Ардын болон гавьяат цол, төрийн одон, медаль хүртээсэн юм.  Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор Харанга хамтлагийн гоцлол дуучин Хатанбаатарын Лхагвасүрэн, Чөлөөт уран бүтээлч, дуучин Намдагийн Төмөрхуяг нар шагнуулсан билээ.

Дуучин Н.Төмөрхуягийг шагнах санаачлагыг Ерөнхийлөгч гаргасан. 1980 оноос хойш урт үс, солгой гараараа гитараа хөглөж яваа түүнд Соёлын тэргүүний ажилтан цол өгөөгүй байсан үе саяхан.

“Дуулдаг хүнд нь өгдөг бол би Соёлын тэргүүний ажилтан авах хэмжээний уран бүтээл хийсэн л баймаар юм. Монголын урлаг надад энэ тэмдгээ өгөөгүй л байгаа. Манай ардчилсан намын хэдэн нөхөд Монгол Улсын гавьяат жүжигчин өгөх гээд тодорхойлолт гаргуулах гэсэн чинь энэ хүн Соёлын тэргүүнээ ч аваагүй юм байна гээд өгөөгүй юм билээ” хэмээн хэнэггүйхэн ярих ард түмний гавъяат маань ийнхүү цолоо баталгаажууллаа.

“Ухаарч амьдрах хорвоо”, “Амьдрал хайр дээр тогтдог”, “Саа мөнгөн Хэрлэн”, “Насны намар”, “Намрын дурсамж”, “Хорвоод ганцхан ээждээ”, “Халхын сайхан хүүхнүүд”, ” Зүүдэн бороо”, ” Зүрхний уяа”, “Хожуу хайрын дуу”,  “Сэтгэлийн эгшиг”, ” Гунигийн дуу” зэрэг дуунуудаараа ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн Н.Төмөрхуяг гавъяатдаа эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг нийт уншигчдынхаа өмнөөс хүргэе.

www.URLAG.mn

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу