2012-04-09 09:50

ТҮРГЭН ХЭЛЛЭГ

Хур ихтэй хул морь 
Хурд ихтэй бор морь
Жолоо дардаг 
Жороо халтар 

Наран холуур хүрээлэв үү? 
Ойроор хүрээлэв үү? 
Сар сая хүрээлэв үү?
Сүүлд хүрээлэв үү? 

Хойгуур яваа хорь гаруй 
Хонгор халтар галуу 
Хойгуур гарах нь уу? 
Урдуур гарах нь уу? 

Арын уулын 
Арван таван тарваганы 
Тав нь яасан 
Тарган тарвага вэ?

Хэн бүхэн түргэн хэлэг 
Хэл үг чинь хурц болог
Урьд эрт ургасан 
Урд уулын улиас уу? 
Урт урт ургасан 
Усны эргийн хайлаас уу?

Арын арван таван тарган тарлан 
Хар сарлагийн таргийг 
Тараг биш гэж эс уугаад 
Ямар арын таван тарган тарлан 
Хар сарлагийн таргийг 
Тараг мөн гэж уух вэ? 

Толгойд байдаг чамархай 
Дотор байдаг чацархай 
Гүзээнд байдаг хужирхай
Гүрээнд байдаг булчирхай 
Өвчүүнд байдаг аюулхай
Өөхөнд байдаг уйланхай 
Унхайж байдаг ухархай 
Угалзалж байдаг тууранхай

Тал дээр

Таван тарган тарвага.

Эргүү бяруу
Үүгээр явав уу
Түүгээр явав уу.

Эргэн дээр 
Элээ хэрээ
Галуу гурав эргэлдэнэ.

Арван тавны сар
Алсуур хүрээлэв үү?
Ойроор хүрээлэв үү?
Хорин тавны сар 
Холуур хүрээлэв үү?
Ойроор хүрээлэв үү?

Нарийн суран гөлгөр гөлчгөр олом
Морийг олойртуулахаас биш
Бүдүүн суран гөлгөр гөлчгөр олом
Морийг олойртуулдаггүй юм. 

Ээжийн илүүр, хайруул, бариул гурав
Эгчийн ээрүүл, хайлуур, баллуур гурав.

Говийн олон халиун хулан халуун дулаанд улам хурдан хурдлана

Тээр тэнд энд тэнд Таван шовог товог дээр долоо найман тарган тарвага

Жамц чамд цамц өгсөн Жамцын өгсөн цамц чамд байна уу

 

Ийм сайхан гөлгөр гөлчөр, гөлтгөр балтгар, хотгор гүдгэр, хонхор хүнхэр газрыг гөлгөр гөлчгөр, гөлтгөр балтгар, хотгор гүдгэр, хонхор хүнхэр газар биш гээд, өөр ямар янзын гөлгөр гөлчгөр, гөлтгөр балтгар, хотгор гүдгэр, хонхор хүнхэр газрыг, гөлгөр гөлчгөр, гөлтгөр балтар, хотгор гүдгэр, хонхор хүнхэр газар гэх юм бэ?

Манай хааны мянган лангийн мянган мөнгөн бөмбгийг, манай хааны мянган лангийн мянган мөнгөн бөмбөг биш гээд, өөр хэний хааны мянган лангийн мянган мөнгөн бөмбгийг, мянган лангийн мянган мөнгөн бөмбөг гэх юм бэ?

 

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Д.Отгонжаргал фэнүүдээ Д.Отгонжаргал фэнүүдээ "Хун галуу"-ны эгшиглэнт ертөнцөөр аялуулнаДуучин Д.Отгонжаргал гэхээр Миний ээж тэмээчин, Хайрлахын жаргал, Хун галуу гээд хүн бүрт өөр өөрийн танил, дотно дуунууд санаанд бууна. Ийм сайхан бүтээлүүдийн эзэн, уянгат сайхан хоолойгоороо сонсогчдынхоо зүрх сэтгэлийг нэвт эзэмдэж чаддаг энэ уран бүтээлч маань төр, түмнээсээ "Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан" хэмээх эрхэм алдрыг хүртсэн нь саяхан.
  • С.Жавхлан гавьяатын тоглолт ҮЗЭГЧДИЙН ХҮСЭЛТЭЭР дахин товлогдлооС.Жавхлан гавьяатын тоглолт ҮЗЭГЧДИЙН ХҮСЭЛТЭЭР дахин товлогдлооС.Жавхлангийн дууг мэдэхгүй хүн гэж үгүй. Найман настай балчраас наян настай буурай хүртэл даган дуулж, уяран хайлж байна. Түүний дуунууд одоо ч хуучнаараа, сонсох бүрийд дотнохон. УИХ-ын гишүүн болоод урлагийн алтан тайз, үзэгч, сонсогч фэнүүдээсээ хэсэг хугацаанд хөндийрөөд байсан Гавьяат жүжигчин С.Жавхлан тайзнаа иргэн ирлээ. Тэрээр ард түмэнтэйгээ тайзан дээрээс энэ өдрүүдэд мэндчилж байна.
  • “МОРИН ХУУР- 33” шилдэг дууны концерт болно“МОРИН ХУУР- 33” шилдэг дууны концерт болноМонгол Улсын Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Монголын Хөгжмийн Зохиолчдын холбоо, Монгол Улсын Филармони хамтран “БҮХ НИЙТИЙН ХӨГЖМИЙН БАЯР 2020” арга хэмжээг 2020 оны аравдугаар сарын 05-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулж байна.
  • Ерөнхий сайд гэргийтэйгээ үзсэн Ерөнхий сайд гэргийтэйгээ үзсэн "Анна Каренина"Бямба/2020.10.03/гариг. Цагийн зүү 18.00-ыг зааж байлаа. Улсын драмын эрдмийн театрт үзэгчид цагаасаа өмнө ирцгээжээ. Бүтэн 10 сар хаалга барьсан драмын театр үзэгчдээ, үзэгчид театраа санасан мэт. Ийнхүү Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатарын найруулгаар Монголын тайзнаа амилж буй алдарт Лев Толстойн “Анна Каренина” үзэгчдийн оюуны цангааг тайлахад бэлэн болжээ. "Анна Каренина" аль эртнээс үзэгчдийн хүлээлт дагуулсан ч коронавирусийн улмаас нээлтээ хойшлуулснаар намартай золгосон.
  • П.И.Чайковскийн мэндэлсний 180 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн концерт болноП.И.Чайковскийн мэндэлсний 180 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн концерт болноМонгол Улсын Филармонийн Симфони найрал хөгжим Петр Ильич Чайковскийн мэндэлсний /1840-1893/ 180 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн концертыг өөрийн тайзнаа 2020.10.10-10.24-ны өдрүүдэд 18:00 цагт Улсын Филармонийн тайзнаа тоглогдох болно.
 Сүүлд нэмэгдсэн дуу