2012-04-09 10:12

Хөгжилтэй таавар

1. Март, Ёолк гэж юж вэ? (эмэгтэйчvvдээ мартдаг баяр, шартаад маргааш нь ёолдог баяр)

2. Оцон шувуу, тарвага хоёрын аль нь тvрvvлэх вэ? (тундарт тарвага байхгvй)

3. Ээж охин хоёр юугаараа адилхан бэ? (хvйсээрээ)

4. Ямар хvн авах биш єгєх дуртай байдаг вэ? (боксчин)

5. “Мод”-ны голд юу байдаг вэ? (о vсэг)

6. Хоёр гуяны хооронд улаан мах зvтгэнэ тэр юу вэ? (морин тэрэг)

7. 100 тєгрєгєє 300 найздаа яаж єгєх вэ? (аяга самар аваад єгєх)

8. Дусал дусал бороотой vдшээр дурласан охиндоо дуу аялан очсон Дондог ямар цэцэг аваачиж єгсєн бэ? (нойтон цэцэг)

9. Нар, сар, од гурвын дунд юу байдаг вэ? (таслал)

10. Эмээгийн эмээ хэд насалсан бэ? (эмээгээсээ єєрєє асуу)

11. Бvх насаараа бэлтгэсэн шилдэг тагнуулчаа амеркчууд оросруу илгээжээ. Гэтэл єнєєх нь онгоцноос буунгуутаа л баригдчихжээ. Яагаад? (хар арьстан байсан учраас)

12. Хамгийн хурдан дэлхийн нєгєє талд яаж очих вэ? (доошоо нvхлээд)

13. Ухаантай болох хамгийн сайн арга? (тэнэгээ нуух)

14. Тэнэг хэдийд ухаантай болдог вэ? (дуугvй vедээ)

15. Дvvргэж болдоггvй ямар сав байдаг вэ? (цоорхой)

16. Єрєєлийн эхнэрт таалагдаагvй бэлгээ яах вэ? (єєрийн эхнэртээ єгнє)

17. Нэгэн мэргэн хvнээс Гитлер єєрийгєє хэзээ vхэхээ асуужээ. Мэргэн хvн “та еврейчvvдийн баяраар vхнэ” гэж хариулжээ. Энэ мэргэ биелсэн vvє (Гитлерийн vхсэн єдрийг еврейчvvд баярын єдєр болгон тэмдэглэдэг болсон учраас мэргэ биедсэн)

18. Оюутны гуанзанд яагаад найтайж болдоггvй вэ? (хуушуур нь хийсчих гээд байдаг тул)

19. Дорж айлд ороод таван бууз идэв. Хэдэн цаг болж байсан бэ? (таван цаг)

20. Мєсєн дээр мєнгєн аяга сар тэр юу вэ? (оньсого)

21. Мєсєн дээр мєнгєн аяга сар тэр юу вэ? (олз)

22. Номын голд юу байдаг вэ? (о vсэг)

23. Хvн яагаад эргэж хардаг вэ? (ардаа нvдгvй учраас)

24. Ямар хvн толинд хардаггvй вэ? (сохор)

25. Yхрийн махыг муутгалгvй яаж удаан хадгалж болох вэ? (амьдаар нь)

26. Дээвэр дээр азарган тахиа єндєглєж ээ. Хаашаа єндєг унасан бэ? (азарган тахиа єндєглєдєггvй)

27. Хайртай хоёр хос єндєр хадан дээрээс vсэрч амиа хорложээ. Тэд vсрэхийнхээ ємнє гурван vг хэлжээ. Юу гэж хэлсэн бэ? (нэг хоёрын гурваа)

28. Арван давхараас унах нэг давхараас унахын ялгаа? (аа пид, пид аа гэж орилихоороо)

29. Ялаа цанатай хvн хоёр уралдахад аль нь тvрvvлэх вэ? (євєл ялаа байхгvй)

30. Нохой яагаад яс зуугаад явдаг вэ? (гаргvй учраас)

31. Голоос ямар чулуу олж болохгvй вэ? (хуурай чулуу)

32. Гадаа бороо орж, салхи салхилж байв. 10 давхарын айлын цонхоор нэгэн шувуу орж ирэв. Ямар шувуу байсан бэ? (норсон шувуу)

33. Хєлєг онгоцны шат уснаас 10 метр єндєрт байв. Усны тєвшин цагт 4 метрээр нэмэгдэж байв. Хэдэн цагийн дараа шат усанд хvрэх вэ? (хэзээ ч хvрэхгvй, учир нь усны тєвшин нэмэгдэхэд онгоц дагаж дээшлэнэ)

34. Нэгэн эр єрєєнийхєє цонхыг онгойлгосноос болж маш олон хvний амийг хороож насаараа хоригдох ял авчээ. Яагаадє (тэр шумбагч хєлєг онгоцны цэрэг усан цэрэг байжээ)

35. Яарвал даарна яарахгvй бол яах вэ? (хєлдєнє)

36. Жек, Жеми хоёр амьдардаг байж. Нэг удаа Жек мал болтолоо архи уугаад гэртээ ирж гэнэ. Шєнє дунд ам нь ангасанд согтуу Жек гарт тааралдсан савтай усыг дуслыг ч vлдээлгvй ууж орхиж. Єглєє бостол хєєрхий Жеми нь vхчихсэн байжээ. Яагаад? (Жеми нь загас байсан. Жек хорготой усыг бvгдыг нь уучихсан болохоор хєєрхий загас хатаж vхжээ)

37. Дандар хvvгийн боов дандаа босоо тэр юу вэ? (данх)

38. Багш юугаар амьсгалдаг вэ? (хvчилтєрєгчєєр)

39. Машин юун дээр явдаг вэ? (хийн дээр)

40. Тэмээ ус уулгvй хэр удаан явдаг вэ? (хатаж vхтлээ)

41. Нэгэн хус мод 30 мєчиртэй юмсанж. Мєчир тус бvрд 3 алим ургадаг. Тvvнээс сондгой тоотой єдєр бvр 2 авбал хэд хоногийн дараа алим дуусах вэ? (хус модонд алим ургадаггvй)

42. Ямаа 10 нас хvрээд яадаг вэ? (11 нас хvрнэ)

43. Хав харанхуйд, цав цагаан даавуун дээр, цаг гучин минут хvслээ хангана. Тэр юу вэ? (театарт кино vзэх)

44. Ленин багш самаа аль халаасандаа хийдэг байсан бэ? (тэр халзан байсан)

45. Тєє хэрийн биетэй тэрvvхэндээ vстэй, цаашаа наашаа холхиулдаг, цагаан хєєс сахруулдаг, удаан хэрэв холхиулвал улаан цус ч гардаг тэр юу вэ? (оо сойзоор шvдээ угаах)

46. Зvvдээ ярихын тулд эхлээд яах хэрэгтэй вэ? (сэрэх)

47. Ямар хvн vгэнд ордоггvй вэ? (дvлий)

48. Би бол хvvхэд гэдэг vг ирээдvй цагт ямар болж хувирах вэ? (би хvvхэдтэй)

49. Хар цагаан хоёр хаан дайтаж гэнэ. Хар хаан маргаашийн шийдвэрлэх тулаанд єєрийгєє ялах боловуу яах бол хэмээн шєнєжин цурам хийсэнгvй. Їvрээр гадагш гарахдаа vvднийхээ харуулаас би єнєєдрийн тулаанд ялах боловуу эсвэл ялагдах боловуу хэмээн асуужээ. Харуулын цэрэг хариуд нь та энэ дайнд ялна би таныг ялж байна гэж урд шєнє зvvдэлсэн хэмээн баяртайгаар хариулжээ. Хар хаан ихэд хилэгнэж тvvнийг тэр даруйд нь цаазаар авахыг тушаажээ. Яагаадє (харуулын цэрэг унтах ёсгvй)

50. Уухай туухай баатар, ууцан дундуураа тасархай баатар шоргоолж биш тэр юу вэ? (мисс)

51. Чих яагаад харах vvрэгтэй болдог вэ? (чих байхгvй бол малгай тогтохгvй доошоо болоод нvдийг тагалж юм харахгvй болгоно)

52. Яагаад чоно тvvхий мах иддэг вэ? (чанаж чадахгvй болохоор)

53. Эв эрvvл хvvхэд яагаад талх маслаа идэхгvй байна вэ? (байхгvй юм чинь)

54. Ээж аав, ах эгчийгээ алсан хvн ямар хvн бэ? (єнчин)

55. Дээгvvр дээгvvр, доогуур доогуур, хажуугаар хажуугаар, голоор голоор тэр юу вэ? (нуруу маажуулах)

56. 3 єндгийг 2 аав, 2 хvv яаж идэх вэ? (нэг нэгээр нь. Учир нь євєє, аав, хvv гурав юм)

57. Би сургууль явах замдаа 50 тєгрєг олсон. Хэрэв хоёулаа явсан бол хэдэн тєгрєг олох байсан бэ? (25 тєгрєг)

58. Нэг хvн хоёр тэмээг хэрхэн зэрэг унах вэ? (хээлтэй тэмээ)

59. Нэг айлын гурван эрэгтэй хvvхэд бvр нэг эгчтэй. Энэ айл хэдэн хvvхэдтэй вэ? (дєрєв)

60. Бэлэвсэн эхнэрийнхээ дvvтэй сууж болох уує (vгvй. Учир нь эхнэр тань бэлэвсэрсэн бол та мажийсан)

61. Ямар хvн бусдад хамгийн их мэхлvvлдэг вэ? (ухаантан)

62. Худалч хvн ямар байх ёстой вэ? (ой сайтай)

63. Хэний санал хэзээ ч єєрчлєгддєггvй вэ? (талийгаачийн санал)

64. Яаж яваа хvн унадаг вэ? (гvйж)

65. Яаж яваа хvн унадаггvй вэ? (мєєхєж)

66. Хамгийн ичимхий хvн гэж ямар хvнийг хэлэх вэ? (єєрєєсєє ичигч)

67. Ямар хvн чалчаа байдаг вэ? (бодож чаддаггvй)

68. Хамгийн инээдэмтэй атлаа хэзээ ч биелэхгvй хvсэлє (бvгдэд таалагдах)

69. Хvнийг танихын тулд яах хэрэгтэй вэ? (хайрлах хэрэгтэй)

70. Маш их газар сэндийчэж, маш багыг ологч тэр юу вэ? (алт хайгчид)

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Улстөржилтөөс болж Улстөржилтөөс болж "The Hu" хамтлагийн хандивын тоглолт хойшиллоо“The Hu” хамтлаг энэ сарын 23-ны мягмар гаригт МҮОНРТ-ээр болон цахимаар бүрэн тоглолтоо хийхээр төлөвлөж, зараа хүртэл тараагаад байсан ч тоглолтоо цуцалжээ.Тэд “COVID-19”-ийн хорионд гадаадад гацаж, байгаад өнгөрсөн сард эх орондоо ирсэн. Ингээд сонгуулийн өмнөх өдөр хандивын тоглолт хийхээр төлөвлөөд байсан ч улс төрийн шалтгаанаас үүдэн цуцалсан байна.
  • “The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо энэ сарын 23-нд хийнэ“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо White Rock Center-т 2020 оны зургаадугаар сарын 23-ны мягмар гарагийн орой хийхээр болсон тухайгаа зарлалаа. Уг хандивын тоглолтыг “The HU” хамтлаг “Хүрээ энтертайнмент” ХХК-тай хамтран МҮОНРТ-ээр шууд дамжуулан хүргэх бөгөөд ивээн тэтгэгчээр Мобиком Корпораци, Хаан Банк ажиллахаар болжээ.
  • "Монгол соёл" онлайн тоглолтоор 102.952.147 төгрөгийн хандив, тусламж цуглажээДэлхийд гайхагдсан монгол соёлын өв тэр дундаа соёлын биет бус өвийн гайхам сайхныг нэгэн дор цогцлоох "Монгол өв соёлын цогцолбор" байгуулах төслийн хандивын аяны нээлтэд зориулсан монгол поп опера “Увертюра” хамтлаг болон язгуур урлагийн алдартай уран бүтээлчид, соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчдын "Монгол соёл" онлайн тоглолт 06 дугаар сарын 01-нд 18:00 цагаас "ТВ8" телевизээр орон даяар шууд дамжуулагдсан билээ.
  • “Параллель” контемпорари үзэсгэлэн нээлтээ хийлээ“Параллель” контемпорари үзэсгэлэн нээлтээ хийлээДэлхий нийтийг түгшээгээд буй шинэ төрлийн Корона вирусийн /Ковид 19/ халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар улс орон даяар онц байдал зарлан олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, мөн соёл урлагийн арга хэмжээг түр хугацаагаар зогсоосон байгаа билээ. Иймд МN17 Арт Галерейн санаачилгаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дэмжлэгтэйгээр Хүн Байгаль Хайр Эрх Чөлөө хөдөлгөөний уран бүтээлчидтэй хамтран “Параллель” контемпорари хамтарсан үзэсгэлэнгийн төслийг хэрэгжүүлж байна.
  • "Хурд" хамтлаг онлайн тоглолтоороо 246 сая төгрөгийн хандив цуглуулжээ “Хурд” хамтлаг олон улсын эмэгтэйчүүд ийн эрхийг хамгаалах өдрөөр буюу өнөөдөр /2020.03.08/ нийт эмэгтэйчүүддээ зориулж "Буцааж нэхэхгүй хайр" онлайн тоглолт зохион байгууллаа.
 Сүүлд нэмэгдсэн дуу