2012-05-09 11:00

Ариунаа-Ээжий минь байвал жаргалтай

Зүүн уулын солонго нь баруунаа татсан ч яахав дээ
Зүүдлээд л сэрэхэд минь миний ээжий
Дэргэд минь л байвал жаргалтай

Дутуутай, хатуутай хорвоод нь бүтэн жаргаагүй ч яахав дээ
Дууны мөнхийн эхлэл шиг миний ээжий
Үрдээ харагдаж л байвал жаргалтай
Миний ээжий мөнхийн энэрэл
Санаанд минь гийсэн
Саран ээжий
Миний ээжий мөнхийн үнэн
Наранд ганцаардах ертөнц
Миний ээжий

Өдөр өдрийн аашинд нь уйлж гундсан ч яахав дээ
Өмөлзсөн хошуугаа би ээждээ
Үнсүүлж л байвал жаргалтай
Миний ээжий мөнхийн энэрэл
Санаанд минь гийсэн
Саран ээжий
Миний ээжий мөнхийн үнэн
Наранд ганцаардах ертөнц
Миний ээжий

Үүдэн гурван сараас нь нэг нь дутсан ч яахав дээ
Үлгэрийн төгсгөл шиг миний ээжий
Үрдээ л байвал жаргалтай
Миний ээжий мөнхийн энэрэл
Санаанд минь гийсэн
Саран ээжий
Миний ээжий мөнхийн үнэн
Наранд ганцаардах ертөнц
Миний ээжий

Миний ээжий мөнхийн энэрэл
Санаанд минь гийсэн
Саран ээжий
Миний ээжий мөнхийн үнэн
Наранд ганцаардах ертөнц
Миний ээжий

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу

Нийт сэтгэгдэл: 1

АНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү.
Дээрх мэдээ/нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх,
хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Уншигчидын бичсэн сэтгэгдэлд УРЛАГ.мн сайт хариуцлага хүлээхгүй болно
  1. Зочин | 2013:01:29 | 10:47
    1
Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • "Буурлуудаа дээдлээрэй, буян нь ирнэ" тоглолт тун удахгүй Ахмад настны баярыг тэмдэглэх НҮБ-ын шийдвэр 1990 онд гарч, манай улс 1992 оноос Ахмадын баярыг тэмдэглэж иржээ. НҮБ-ын гишүүн улс бүр аравдугаар сарын 1-нийг ахмадуудын эрхийг хамгаалах өдөр хэмээн тэмдэглэдэг. Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан "Буурлуудаа дээдлээрэй, буян нь ирнэ" нэртэй нийтийн дуучдын нэгдсэн, хүндэтгэлийн тоглолт 2014 оны 10 сарын 01-ны өдөр, 19 цагаас, "АССА цирк" -д болох гэж байна.
  • Дуучин Б.Амархүү шинэчлэгдсэн Дуучин Б.Амархүү шинэчлэгдсэн "UB Palace"-т үзэгчдээ урьж байнаОХУ-ын Буриад улсын Гавьяат жүжигчин, Монгол улсын Соёлын тэргүүн, дуучин Б.Амархүү энэ сарын 26, 27-ны өдөр "UB Palace"-ийн концертын их танхимд бие даасан тоглолтоо хийхээр товоо зарлаад байгаа билээ. Тэрбээр Улаан Үдэд амьдарч байхдаа "Народный артист" уралдаант шоунд түрүүлснээр түүний урлагт гялалзах "ОД" нь гийж өнөөгийн бидний дууг нь сонсох дуртай авьяаслаг уран бүтээлч болсон.
  • Дуучин А.Хишигдалайн анхны бие даасан тоглолтын тов гарлааДуучин А.Хишигдалайн анхны бие даасан тоглолтын тов гарлааДуучин А.Хишигдалай өөрийн сонсогч фенүүддээ зориулж анхны бие даасан тоглолтоо 9 сарын 26, 27- нд "Strings night club"- д 100% амьд хөгжимтэй хийхээр төлөвлөжээ. Тэрбээр тоглолтынхоо бэлтгэл ажилд ороод тун завгүй яваа ч гэсэн фэйсбүүк хуудсаараа дамжуулан тоглолтынхоо мэдээллийг цаг алдалгүй хүргэсээр байгаа юм. Тэрээр энэ удаа тоглолтынхоо постерийг дэлгэлээ.
  • “Мөрөөдлийн театр” -ын хамт олон намар цагийн бэлгээ задаллаа“Мөрөөдлийн театр” -ын хамт олон намар цагийн бэлгээ задаллаа"Мөрөөдлийн театр"-ын хамт олон намар цагийн бэлгээ задаллаа. "Гээсэн хайраа аваарай", "Утасгүй бол үхлээ юу" зэрэг шоу тоглолтоороо үзэгч түмнээ инээдээр баясгасан билээ. Тэгвэл энэ удаад авьяаслаг уран бүтээлчид "Жаргалд умбасан Улаанбаатар" нэртэй шоу драмаа толилуулахаар бэлэн болжээ. Тус тоглолтын реклам нь хошин гэхээсээ илүүтэйгээр гэгээлэг, өөдрөг үзлээр илэрхийлэхийг гол зорилгоо болгосон бололтой.
  • DJ Марлаагийн Newskool парти болно DJ Марлаагийн Newskool парти болно Их хотын цоглог залууст та бүхэнд зориулсан нэгэн сонирхолтой парти болох гэж байна. Тодруулбал, хотын дэгжин хээнцэр залуустаа зориулан Монголд анх удаа шинэ урсгалаар DJ Mаралаа NEWSKOOL нэртэй партиг ирэх баасан гаригт буюу есдүгээр сарын 12-ны өдрийн 22.00 цагт болох гэж байна.