2014-05-06 03:33

С.Ариунбямбын нууцлаг авьяас илэрлээ

“Ану хатан”, “Аравт”, “Ларьдма”, “Үргээлэг”, “Хархны өгөөш” зэрэг сүүлийн үеийн дэлгэцийн бүтээлд олон арван дүр бүтээж буй чадварлаг жүжигчдийн нэг бол СТА С.Ариунбямба.
Тэрбээр Монголын Кино Академийн ерөнхийлөгч УГЗ Б.Цогтбаярын найруулсан “Луйвар” уран сайхны кинонд ч мөн тоглож байгаа билээ.

Нийгэмд ил далд хэлбэрээр бугшсан “луйвар”  хэмээх тодотголтой “хорт хавдар”- ын эсрэг уран бүтээлчийн өрнүүлсэн томоохон тэмцлийн илэрхийлэл болсон уг бүтээлд тоглож буй тэрбээр энэ зуныг тун завгүй өнгөрүүлэх тухайгаа ярьжээ.
 
Мөн тэрбээр фэйсбүүкийн идэвхтэй хэрэглэгчдийн нэг бөгөөд тун саяхан гоёмсог малгайнуудын зургийг нийтэлжээ. Тэрбээр энэхүү малгайнуудыг өөрийн гараар урласан бөгөөд чадварлаг жүжигчний зэрэгцээ уран гартай нэгэн гэдгээ харуулж байна.

Түүний урласан малгайнууд үнэхээр тансаг, уран хийцтэй болжээ. Дашрамд дурьдахад түүнийг дахин дэлгэцнээс харахыг хүсвэл энэ сарын 7-нд нээлтээ хийх “Луйвар” киноны нээлтэд зочлоорой.





Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу