2014-05-29 07:27

Б.Мөнх-Өлзий : Сарны дурлал

Сар надад дурлаад
Саранд би тунирхаад
Хаа хол дагаж гүйгээд
Харин би зугтаж гүйгээд

Сар надад дурлаад
Сарыг би царай муутай гэж голоод
Наранд харин би дурлаад
Нар намайг голоод

Сар надад дурлаад
Сарыг тод гэрэлтдэггүй гэж томроод
Нарны араас би гүйгээд
Нар баригдахгүй зугтаж гүйгээд

Сар надад дурлаад
Сарыг би нарыг авчир гэж уурлаад
Сар гомдож уйлаад
Нарыг гаргах гэж далд орвой

Сар надад дурлаад...

www.URLAG.mn

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
 Сүүлд нэмэгдсэн дуу