2014-06-02 01:56

Б.Сарантуяа: Хүүхдийн баяраар амталдаг байсан жимстэй мөхөөлдсөө хэзээ ч мартдаггүй

  Зууны манлай эстрадын дуучин, Гавьяат жүжигчин, поп дива Б.Сарантуяатай Олон Улсын хүүхдийн Найрамдал төвд болсон “1000 хүүхдийн баяр”-ын үеэр цөөн хором ярилцсан юм.

-“1000 хүүхдийн баяр”-т та хэд дэх жилдээ оролцож байгаа вэ?

- Хоёр дахь жилдээ бяцхан үрстэйгээ баярыг нь хамтдаа тэмдэглэж байна. Дэлхийн  Зөн Монгол ТББ-аас “Найрамдал” төвтэй хамтран зохион байгуулдаг “1000 хүүхдийн баяр” арга хэмжээг би дэмждэг. Эх орны дөрвөн  зүг найман зовхист байгаа 21 аймгийн нэлээд анхаарал шаардагдсан хүүхдүүдийг урьж, залан авчирч нэг өдөр сайхан амрааж, баярлуулна гэдэг бол маш том буян гэж би боддог. Улс орон нийгэм нь ч гэсэн эдгээр хүүхдүүдэд анхаарал тавьж байна. Өөрсөддөө болон ирээдүйдээ итгэлтэй байхад нь тусалж байна. Магадгүй гэр бүлийн байдал ч юм уу нийгмийн ямар анги давхаргад амьдарч, өсөж байгаагаасаа болоод амьдралд  тохиолдож байгаа янз бүрийн зүйлст бяцхан зүрхнүүд амархан эмзэглэж, санаагаар унадаг юм шиг санагддаг. Ийм үед зохион байгуулж байгаа томчууд болон урлаг, соёлынхон бид нар энэхүү зохион байгуулж байга арга хэмжээнд оролцон хүүхэд багачуудад урам өгөх ёстой гэж би боддог. Миний хувьд ч гэсэн би  өөрөө хүүхдүүдтэй учраас тэдэнд урам ямар их хэрэгтэй тэдэнд нэг сайхан гоё үг хайрлах чинь бараг л арван хайрцаг  мөхөөлдөс идсэнээс илүү гэж боддог.  Өнөөдөр хүүхдэд зориулсан мэт нартай сайхан өдөр байна. Байгаль дэлхий хүртэл бяцхан үрсийг маань  хайрлаж, байгалийнхаа  сайхан байдлыг дэлгэж байгаа нөхцөлд бид нар ч гэсэн дуу хуураа харамгүй дэлгэж, бэлэглэнэ.

-Таны хүүхэд насны хамгийн дурсгалтай Хүүхдийн баярын дурсамжийг хуваалцмаар байна л даа. Багадаа баяраа хэрхэн тэмдэглэдэг байсан бэ?

-Манайх Дарханд байсан юм. Тухайн үед аав маань үйлдвэрийн даргын алба хашдаг байлаа. Хүүхдийн баяраар аав, ээж маань биднийг Дархан хотын стадионд аваачиж баярлуулдаг байлаа.  Тэнд жимстэй  мөхөөлдөс зардаг байсныг би хэзээ ч мартдаггүй. Би хүүхдийн баяр гэхээр л монголын үйлдвэрийн гадна талаараа печеньтэй торхтой тэр жимстэй мөхөөлдөсийг мөрөөддөг байлаа.  Мөн аавынхаа  үйлдвэрийн ажилчдын хүүхдүүдийн дунд явуулсан зургийн уралдаанд  хоёрдугаар  байранд, дууны уралдаанд нэгдүгээр байранд орж  нэлээдгүй мөнгөн шагналтай болж байлаа. Тэгээд л хүүхдийн баярыг тэсэн ядан хүлээдэг байлаа. Уралдаанд оролцоод шагнал авахын тулд зургаа зуран дуугаа бэлддэг байлаа. Магадгүй энэ бас миний урлагт хамаатай байхад нөлөө болсон байх. Хүүхдийн баяраар манай ээж, аав үргэлж л биднийг баярлуулдаг байсан учраас  хүүхдийн баярыг  онцгой гойд баяр гэж боддог байлаа.  Би ч гэсэн энэ уламжлалыг алдахгүй гэж бодоод өөрийнхөө хүүхдүүдэд миний ээж, аав биднийг яаж сайхан хүмүүжүүлж, гоё сайхан баярлуулдаг байсан яг тэр хэмжээнд  нь баярлуулах гэж боддог.  Өдий зэрэгтэй хүмүүжүүлж, өсгөсөн ижий, аавдаа  өнөөдрийг хүртэл баярлан ачийг нь хэзээ ч хариулж барахгүй ч гэсэн бага багаар баярлуулж, өдөр бүр хайртай гэдгээ  илэрхийлэхийг хичээдэг.

 

-Энэ жилийн хүүхдийн баяраар хүүхдүүдээ хэрхэн баярлуулахаар төлөвлөөд байгаа вэ?

-Хүүхдүүдээ би баярлуулаад эхэлчихсэн.  Өнгөрсөн амралтын өдөр хүүхдийн паркт тоглуулсан. “Гэгээн алсын одод” наадмын хүндэтгэлийн гала тоглолтыг хамтдаа үзсэн.  Мөн зургаадугаар сарын 1-нд УДЭТ-т “Бардам туулай” жүжгийг үзүүлэхээр тасалбарыг  нь авсан.  Баярын өдөр бид зусландаа шорлог хийн ээжийгээ баярлуулж,  цагийг сайхан өнгөрүүлнэ дээ.

-Уран бүтээлийн сонин сайхнаасаа хуваалцахгүй юу?

-Уран бүтээлийн сонин сайхан гэвэл саяхан болж өнгөрсөн Гэгээн муза наадмаас шагнал хүртлээ. Одоо шинэ уран бүтээлийн ажилдаа орно. Төрийн соёрхолт Д.Болдын  хийсэн зургаан дуутай шинэ цомгийн ажлаа эхлүүлнэ. Мөн Соёл амралтын хүрээлэнгийн “Black Pearl” завин дээр амьд хөгжмийн тоглолтуудыг зохион байгуулах гэж яриж байгаа. Тэр тоглолтонд зургаадугаар сарын 21-нээс тоглох байх. Тэнд нэг үдэш 20 гаруй дуугаа дуулна. Энэ бол ганцхан миний тоглолт биш. А зэрэг амьд  хөгжмийн хамтлагууд дуулах юм билээ. Жуулчны үеэр гадаадад байдаг найз нөхөд маань эх орондоо ирээд  сайхан амрах гэхээр хамаг тоглолтууд нь дусчихдаг шүү дээ. Тэгвэл одоо зун цагт ч гэсэн  өөрсдийнхөө уран бүтээлийг хүргэсээр байна гэж би бодож байна.

Г.Даша

Эх сурвалж: eagle.mn

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • “The Hu” хамтлагийнхан хоёр азтан шалгаруулна“The Hu” хамтлагийнхан хоёр азтан шалгаруулнаДэлхийд нэрээ цуурайтуулж буй “The Hu” хамтлаг анхныхаа бүрэн хэмжээний тоглолтоо эх орондоо хийх гэж байгаа билээ. Тэд “Гэрэг” хэмээх анхны рок концертоо тавдугаар сарын 23,24-ний өдрийн 19.00 цагаас “White Rock” центрт тоглоно. Тэгвэл тус хамтлагийн “Гэрэг” цомгийн дуунуудаас бүрдсэн тоглолтын өдөр хоёр азтан шалгаруулж, тасалбар олгох гэж байна.
  • “Хүүхдэд зориулав-2019” үзэсгэлэн худалдааг зохион байгуулна“Хүүхдэд зориулав-2019” үзэсгэлэн худалдааг зохион байгуулнаЭх үрсийн баярыг угтан “Эх оронч худалдан авалтыг дэмжих жил”-ийн хүрээнд үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний “Хүүхдэд зориулав-2019” үзэсгэлэн худалдааг 2019 оны тавдугаар сарын 25, 26-ны өдрийн 09.00-18.00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулна.
  • “Миний амьдрал энд” Aзийн хүүхдийн зургийн үзэсгэлэн зохион байгуулагдаж байна“Миний амьдрал энд” Aзийн хүүхдийн зургийн үзэсгэлэн зохион байгуулагдаж байна“Мицубиши Азийн Хүүхдийн Еникки Фестиваль” хүүхдийн зургийн уралдааныг Ази, Номхон далайн бүсийн 24 оронд зохион байгуулдаг билээ. Уг зургийн уралдаан нь Монгол улсад 1993 оноос хойш 11 дэх удаагаа зохион байгуулагдаж байна. Энэхүү зургийн уралдаан нь хэл соёл, зан заншлын өвөрмөц онцлогтой Азийн орнуудын хүүхдүүд “Миний амьдрал энд” сэдвээр Энники буюу өдрийн тэмдэглэл бүхий зураг зурж, түүгээрээ уламжлан дэлхийн хүүхэд багачуудтай ойр дотно танилцаж, амьдралынхаа аз жаргалтай мөчүүдийг хуваалцах сайхан боломж олгож байдаг.
  • Дуучин Хүрэлээ: Дуучин Хүрэлээ: "Мөрөөдлийн зүг" нэвтрүүлэг Дуучин Хүрэлээ хоёр дах бие даасан тоглолтоо "Мөрөөдлийн зүг" нэртэйгээр тавдугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар Паласын концертын их танхимд толилуулахаар болсон билээ. Тэрбээр үзэгч түмэндээ бэлэг бэлдсэн гэнэ шүү. Тухайлбал, тоглолтын азтай үзэгчийг тодруулж Мөрөөдлийн Нөүтбүүк- 1, Мөрөөдлийн Гар утас- 1, Мөрөөдлийн “Зусланд” амрах эрхийн бичиг-1, Мөрөөдлийн “Аялах” эрхийн эзэд болохоос гадна тасалбар худалдан авсан хэн бүхэнд “Санрэй” салонаар 20 хувийн хөнгөлттөй үйлчлүүлэх эрхийн бичиг дагалдах юм.
  • “The Hu” хамтлагийн анхны тоглолтын тасалбар 99.999 төгрөгийн үнэтэй“The Hu” хамтлагийн анхны тоглолтын тасалбар 99.999 төгрөгийн үнэтэйДэлхийд нэрээ цуурайтуулж буй “The Hu” хамтлаг анхныхаа бүрэн хэмжээний тоглолтоо эх орондоо хийх гэж байна. Тэд “Гэрэг” хэмээх анхны рок концертоо тавдугаар сарын 23, 24-ний өдрийн 19.00 цагаас “White Rock” центрт тоглох нь ээ.