2014-06-03 02:40

Боксчин Б.Болормаа Тулааны рингнээс загварын тайзнаа

Спортын ертөнцийн дайчин бүсгүйчүүд загварын ертөнцийн халуухан нэгэн болж хувирсан талаар шивнэлдэх хүмүүс олон болж. Тэр ч бүү хэл их спортын бүсгүйчүүдийг загварын шоунд урьдаг болсон сурагтай.

Тэгвэл загварын ертөнцөд хүч сориод амжсан бүсгүйчүүдээс Болормаа гэгч энэ бүсгүй нилээдгүй шуугиан тариад байна. Их наран улсад эх орныхоо нэрийг мандуулж явсан Болормааг  Япон монголгүй яагаад зодолдох болсоныг нь гайхдаг байж. Учир эцэг эхээс заяахдаа л өөгүй цэмцгэр царай, өв тэгш бие галбиртай төрсөн түүнийг тулааны спортод хүчин зүтгэхээс өмнө Загварын агентлагууд урьдаг байсан гэх юм. Харин Болормаа Рингэн дээр Ухаант хатан Есүйгийн нэрээр дуудуулан омогшдог энэ бүсгүй спортод гоо сайхан ямар ч хамаагүй гэж өөрийгөө хурцалж ирсэн гэсэн. Холимог тулааны монголын анхны эмэгтэй тулаанч Болормаа Загварын Ертөнцөд шоунд орсон даруйд түүний шүтэн бишрэгчид нь яаж энэ гоо сайхныг нууж чадсан байна гэж түүнийг багахаан зэмлэх болсон гэнэ. Ямартай ч их спортын Тамирчдыг зүс гоо тааруу гэж боддог байсан хүмүүст ТВ5 спорт сувгийн Загварын Ертөнцөд шоу нэвтрүүлэг хариу цохилт болж чадсан гэдэгт итгэлтэй байна. Харин та спортын дэвжээнээс загварын ертөнцөд түр саатсан өөрийн хүндэлж явдаг, хайртай тамирчныхаа шинэ стиль имидж, дүр төрхийг үдэш бүрийн хорин цагаас ТВ5 спорт Сувгаар хүлээн авах боломжтой гэдгийг дуулгахад таатай байна.

  •  
Б.Шүрэнчимэг
Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • МУГЖ Ж.Алтанцэцэгийн дууг хэн сайн дуулах вэ уралдаан зарлажээМУГЖ Ж.Алтанцэцэгийн дууг хэн сайн дуулах вэ уралдаан зарлажээМУГЖ, дуучин Ж.Алтанцэцэг таван жилийн дараа "Хайр гэж" тоглолтоо гуравдугаар сарын 8-нд үзэгч, фэнүүдтэйгээ уулзахаар тун завгүй явна. Тэрбээр удахгүй болох гэж буй тоглолтынхоо хүрээнд фейсбүүк хуудасаар дамжуулан “Ж.Алтанцэцэгийн дууг хэн сайн дуулах вэ” уралдааныг үзэгч, сонсогч, фенүүдийнхээ дунд зарлажээ. Түүний "Сэрүүн зүүд шиг амьдрал", "Чамайг хүнийх гэж бодсонгүй", "Итгэл өгөөч наддаа", "Мандах нар", "Хайраа санана", "Уйллаа шүү" зэрэг олон сайхан хит дуу бий. Уралдааны ялагчийг хамгийн олон шэйр, лайк авснаар нь тодруулж, "Хайр гэж" тоглолтын хос тасалбараар урамшуулах юм байна.
  • Монголд анх удаа ЖҮЖИГЧИНГҮЙ жүжиг тоглогдоноМонголд анх удаа ЖҮЖИГЧИНГҮЙ жүжиг тоглогдоноЗохиолч Ө.Үлэмжтөгсийн “Амьгүй биет” зохиолоос сэдэвлэсэн жүжигчингүй жүжиг тавигдахаар болжээ. Найруулагчаар “Ялагчийн цуваа” моно жүжгийн олон улсын наадмын 2016 оны “Үндэсний ялагч” Я.Билгүүнсар ажиллажээ. Харин тайзны зураачаар Монголын нэн шинэ үеийн дүрслэх урлагийн гол төлөөлөгчдийн нэг, перформанс артист С.Ганзүг, хөгжмийн зохиолчоор Монголд хөгжмийн livelooping арга барилыг дэлгэрүүлэгч Ата Боргужин ажилласан байна.
  • МУГЖ С.Батсүх, СТА Т.Дэлгэрмөрөн, Б.Бат-Энэрэл нарын “Тархи зүрх” тоглолт болноМУГЖ С.Батсүх, СТА Т.Дэлгэрмөрөн, Б.Бат-Энэрэл нарын “Тархи зүрх” тоглолт болноМонгол Улсын гавьяат жүжигчин С.Батсүх, түүний шавь Б.Бат-Энэрэл нар “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөнтэй хамтран шинэ уран бүтээл хийсэн төдийгүй хамтарсан тоглолт хийхээр бэлтгэлдээ оржээ. Тодруулбал, тэд ирэх гуравдугаар сарын 3, 4-нд “Тархи зүрх” уран бүтээлийн цэнгүүн хийх юм байна.
  • Драмын театрын шинэ жүжгийн тов гарчээДрамын театрын шинэ жүжгийн тов гарчээУлсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид 2019 оны шинэ уран бүтээлийнхээ нээлтийн товыг зарлажээ. Яруу найрагч, зохиолч Лувсандоржийн Өлзийтөгсийн “Ярилцлага” хэмээх өгүүллэгээс сэдэвлэсэн "Бүсгүйн зурвас" нийгэм уянгын драмын цоо шинэ жүжгийг ирэх гуравдугаар сарын 1-нд үзэгчдэдээ хүргэхээр товлосон байна.
  • Валентины баярт зориулсан драмчилсан шоу тоглолт болноВалентины баярт зориулсан драмчилсан шоу тоглолт болноВалентины баяр буюу гэгээн хайрын баяраар хайртай хүнтэйгээ хамтдаа үзэж баярлах нэгэн сонирхолтой тоглолтын мэдээллийг та бүхэндээ хүргэе. Тодруулбал "Хайр намайг хөтөлсөн юм..." драмчилсан шоу тоглолт 21-ээс дээш насныханд зориулан 2-р сарын 14-нд Formosa центрийн MPM эвэнт холлд 19:00 цагаас ганцхан удаа тоглогдоно.