2014-06-03 08:21

"Киви" хамтлагийн шинэ уран бүтээл "Намрын бороонд би гомдсон" дууны клип

Монголын рок попийн ертөнцөд өвөрмөц өнгө төрхтэйгөөр гарч ирсэн охидын хамтлаг бол яах аргагүй "Киви". Тэд залуусын сонсох дуртай дууны уран бүтээлийг туурвисаар өдгөө 10 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна.

Энэ хугацаанд  стиль имиж, уянгалаг хоолойгоороо залуусыг байлдан дагуулдаг  "Киви" хамтлагийг тарлаа хэмээх мэдээлэл олон ч удаа цацагдаж байлаа. Харин "Киви" хамтлаг тараагүй гэдгээ батлан хамгийн сүүлд л гэхэд 10 жилийн ойгоо угтаж хос цомгийг үзэгч сонсогчиддоо өргөн барисан юм. “Кiwi Greatest hits” цомогтоо үе үеийн уран бүтээлүүдээсээ сор болсон бүтээлээ эмхэтгэж оруулсан бол “Киви new album 2014” цомогт 14 дуу багтсан билээ.

Тэдний “Киви new album 2014” цомогт багтсан ихэнх дуу клиптэй болсон бөгөөд хамгийн сүүлд л гэхэд “Хажууд минь бай’’ дууны клип цацагдаад байсан юм. Харин өнөөдөрөөс Киви хамтлагийн цоо шинэхэн уран бүтээл “Намрын бороонд би гомдсон”  дууны клип цацагдаж эхэллээ. Энэхүү дуу нь тэдний ээлжит уянгын сайхан уран бүтээл болон мэндэлж байгаа бөгөөд дууны үг, аяыг Оки бичиж клипийг “Wanted" студи бүтээжээ.  

www.URLAG.mn

Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн
мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу



Шинэ мэдээ
Тоглолтын мэдээ
  • Нэрт найруулагч Г.Доржсамбуу агсны 70 насны ойд зориулсан тоглолт болноНэрт найруулагч Г.Доржсамбуу агсны 70 насны ойд зориулсан тоглолт болноУлсын Драмын Эрдмийн театрын хамт олон алтан үеийн болон ахмад уран бүтээлчдийн алдрыг хүндэтгэж, бүтээж туурвих арга ухааныг нь хойч үедээ уламжлуулан үлдээх зорилгоор “Алтан тайзны эзэд- Бид мартахгүй” дурсамж, хүндэтгэлийн арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Харин энэ удаад нэрт найруулагч, жүжигчин Г. Доржсамбуу агсны 70 насны ойг тохиолдуулан “Тэнгэр мэднэ” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулах гэж байна.”Тэнгэр мэднэ” хүндэтгэлийн арга хэмжээ энэ сарын 22-нд Улсын Драмын эрдмийн театрт 13:00 цагт болно.
  • Олон улсын циркийн тоглолтын эхний өдрүүдийн тасалбар дуусчээОлон улсын циркийн тоглолтын эхний өдрүүдийн тасалбар дуусчээЖил бүрийн хавар Монголын Үндэсний Цирк дэлхийн өнцөг булан бүрээс шилдэг циркийн үзүүлбэрүүдийг эх орондоо урьж авчирдаг. Тэгвэл энэ жилийн хувьд Олон улсын циркийн тоглолт 3-р сарын 23-ны өдрөөс эхлэх гэнэ. Тус тоглолтонд Орос, Франц, Украин, Киргиз, Польш зэрэг орны төлөөллүүд хүрэлцэн ирсэн байна. Жүжигчдийн хувьд олон улсын циркийн наадмын шагналт, тэргүүн байрын уран бүтээлчид байгаагаараа онцлог аж. Үзэгч хүүхдүүдэд хамгийн их таалагдах үзүүлбэр нь сургуультай пудль нохой, эр зоригт морьтон залуусын тоглолт байх бол үзэгчдийг хөгжөөн баясгах алиалагчид энэ удаа жинхэнэ мэт цагаан баавгайтай хамтран тоглох нь.
  • Дөрөвдүгээр сарын үзвэрийн хуваарьДөрөвдүгээр сарын үзвэрийн хуваарьУрлагийн салбарын салаа мөчир дундаас сонгодог урлаг, дуурийн дуулаач, балеть мастерууд үзэгчдийн мэлмийг баясгаж оюуны боловсрол олгон, сэтгэлийн таашаал өгч байдаг. Ингээд дөрөвдүгээр сард ямар ямар тоглолт болох талаарх мэдээллийг хүргэе.
  • "Хайрын урь" тоглолт болноХүмүүний амьдралд жаргал зовлон, баяр гуниг, хайр дурлал, хагацал учрал байгаа цагт дуу төрсөөр, дуучид дуулсаар л байх болно. Дуу хөгжим гэдэг хүний сэтгэлийг сэргээн уярааж, ухаарал уярал хайрлаж байдаг агуу ид шидтэй, ая эгшигийн дээд. Монгол түмэн хэзээнээсээ дууч ард түмэн.
  • "Алтан өргөө" симфони чуулбар болон дан хөгжмийн бүтээлүүд эгшиглэнэ1961 онд “Алтан өргөө” Монголын уран сайхны кино дэлгэцийн бүтээл болж, та бидний сэтгэлд хоногшин үлдсэн түүхтэй. Эл киног үзээгүй хүн ховор. Тэгвэл "Алтан өргөө" киноны симфони чуулбарыг Монгол Улсын Филармонийн симфони найрал хөгжим үзэгчдэд сонордуулах гэж байна. Тоглолт 2019 оны гуравдугаар сарын 15-нд 19:00 цагаас Улсын Филармонийн тайзнаа ганцхан удаа болно. Тоглолтын үеэр хөөмий, хуучир, төгөлдөр хуурын дан хөгжмийн бүтээлийг мөн толилуулах ажээ.